Нийтлэл 05 сарын 08, 2019

Мухар сүсгийн номлогчидод хуулийн ямар хариуцлага хүлээлгэх вэ?

Монгол улсын эрүүгийн хуулийн 148-р зүйлд "бусдын эд хөрөнгийг залилан мэхлэж авах" тухай, залилангийн хэргийн тодорхойлолтыг зааж өгчээ. Тус зүйлийн 1-т “өмчлөх эрх” гэдэгт Иргэний хуулийн 101 дүгээр зүйлд заан тодорхойлсон, өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр, хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмших, ашиглах, захиран зарцуулах бөгөөд АЛИВАА ХАЛДЛАГААС ХАМГААЛАХ ЭРХИЙГ ОЙЛГОНО гэж заажээ.  Тус зүйлийн 2-т "хуурч мэхлэх арга" гэдгээр бусдын эд хөрөнгө, түүнийг өмчлөх эрхийг өөртөө хууль бусаар олж авахын тулд үгээр буюу үйлдлээр, бодит байдлыг гуйвуулах, нуун дарагдуулах, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар эзэмшигч, өмчлөгчийг төөрөгдүүлэхийг хэлнэ гэж заажээ.

2017 оны Үндэсний Статистикын Хорооноос гаргасан гэмт хэргийн статистикийн хураангуйг харвал Монгол улсын хэмжээнд бүртгэгдсэн 10 гэмт хэрэг тутмын зургаа нь өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг, харин  өмчлөх эрхийн эсрэг 10 гэмт хэрэг тутмын долоо нь бусдын эд хөрөнгийг хулгайлах, зургаа нь хувийн өмчийг хулгайлах, хоёр нь бусдын эд хөрөнгийг залилан мэхлэж авах гэмт хэрэг байжээ.

Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийн тоо 2012 онд 9,023 байснаас жилд дунджаар 17%-аар өсч 2018 оны эцсийн байдлаар 22,468-т хүрчээ.Дээр дурдсан бусдын эд хөрөнгөд халдсан гэмт хэрэгт санхүүгийн залилан, хулгай, дээрэм гэсэн хэдхэн л гэмт үйлдлүүд багтсан байна.

Тэгвэл хүмүүсийн (ялангуяа эхчүүд, тэтгэвэрийн хөгшид, залуучууд) мэдэхгүй боловч сайн, сайхныг хүсэмжилсэн сэтгэлийг ашиглан мөнгийг нь залилан авдаг элдэв ид шидийн багш гүрү нар, сүм хийдийн лам нар, ид шидтэнгүүд, фантаз номлогчид мөн адил бусдын эд хөрөнгийг хууран, залилж байгаа хэрэг биш үү? Тэд мөн адил эрүүгийн гэмт хэрэг үйлдэж байгаа хэрэг биш үү? Тухайн хүний хөдөлмөрөөрөө олсон мөнгө бол тэр хүний эд хөрөнгө биш хэрэг үү?

Тэдний зааж, номлож байгаа зүйл нь дэлхийд хаана ч хүчинтэй, баталгаатай мэдлэг яг мөн үү? Дэлхийн томоохон их сургуулиудад, академийн байгууллагуудад очоод мэдлэгийн томчуудын өмнө тухайн сэдвээрээ эхлээд лекцээ тавиад ир гэвэл юу болох бол?

Ерөөсөө, эхлээд зөн билиг, ид шид, мэлмийн нүд, ямар нэг ирээдүй өнгөрсөнийг хардаг, ном тарни уншиж аргалж, хөөж туудаг, баяжуулдаг, ажил бүтээдэг тархиндаа хар нүхтэй нөхдүүдийн лекц, сургалтыг эхлээд дэлхийн том сургуулиудад сургалтын хөтөлбөрөө баталгаажуулж, докторын зэрэг хамгаалах, шаардлагатай бол нэртэй том профессорын удирдлага дор дипломын ажлаа хамгаалаад, олон улсын шинжлэх ухааны нэртэй сэтгүүлүүдэд дипломын ажлаа хэвлүүлж, дор хаяж 10,000 удаа бусад (олон улсын) шинжлэх ухааны мэргэжилтнүүд тухайн ажлыг нь иш татаж, шүүмжилж, эх сурвалжыг нь шалгаж, эцэстээ олон улсад баталгаатай гэдэг нь нотлогдсон үед л олон нийтэд нээлттэй сургалт, семинар явуулах ёстой биш үү?

Хэрэв ингэж олон улсад баталгаажаагүй, хүлээн зөвшөөрөгдөөгүй, эх үүсвэр нь тодорхойгүй, үнэн худлыг нь ялгах боломжгүй ид шидийн худал хуурмагаа бусад хүмүүст үнэн мэт, бодит мэтээр сурталчилан, хариуд нь мөнгө авсан бол энэ өөрөө бусдын эд хөрөнгийг хууран, залилсан гэх Эрүүгийн хуулийн 148-р зүйлийн 2-т шууд хамаарах биш үү?

Тус зүйлийн 1-т заасан АЛИВАА ХАЛДЛАГААС ХАМГААЛАХ ЭРХ-г хэн олгох вэ? Эрхээ яаж эдлэх вэ?

Хэрэв зөн билгийн, мэлмийн нүдтэй, ирээдүйг эсвэл өнгөрсөнийг хардаг эсвэл аялдаг, ном тарни уншиж аргалдаг, эдгээдэг, баяжуулдаг, бороо оруулдаг, туяагаар эмчилдэг нөхдүүдийн олон нийтэд сурталчилж байгаа “ид шид” нь олон улсад баталгаагүй (олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн гэдгээр дэлхийн мэдлэгийн томоохон институциас баталгаажсан, бусад шинжлэх ухааны мэргэжилнүүд бичсэн материал, түүнд ашигласан эх сурвалжуудыг нь шалгаж, асууж, шүүмжлэх боломжтой гэсэн ойлголтыг хөндөв) болох нь нотлогдвол тэдгээр ид шидтэнгүүд хүн төрөлхтөний баталгаатай мэдлэгийн нэрийг ашиглаж бусдыг хуурсан, мэддэг мэт худал дүр эсгэж бодит байдлыг нуун дарагдуулсан гэмт хэрэгт унана гэсэн үг болно. 

Шарын шашны лам хүн уул нь номоороо бол орчлонгийн бүх нүгэлийг тэвчих ёстой юм байна. Мөнгө бол нэг нүгэл нь. Гэтэл миний ажил бүтэх үү, би сайн хүнтэй учирах уу, би гадаад явж чадах уу гэсэн аргаа барсан хүмүүст ухаарлын сургаал хайрлаад явуулахын оронд өгсөн мөнгийг нь халааслаад авсан бол тэр лам дан ганц шашныхаа хуулийг зөрчөөд барахгүй эрүүгийн хуулийг зөрчсөн үйлдэл.

Яг ирээдүйг харж чадах уу? Үнэхээр ирээдүйг харж чаддаг байсан бол хүмүүс хууртсаар, хууртсаар хожмын нэг л өдөр сайн хань, асар их мөнгө, баяжуулах тарнийн нууц, ажил бүтээдэг үрэл, төрөл бүрийн шившлэгийнхээ үр дүнг та нараас нэхнэ гэдгийг харж чадсангүй юу? 

Өгөө аваа тэнцэх нь хүний хорвоогийн шударга ёс учраас Монголчууд мөнгөө өгч барсан учир одоо хариугаа нэхэж, шаардаж авч, шударга ёсыг тогтоох цаг болжээ. Хууль бол шударга ёсыг хамгаалдаг хэрэгсэл мөн.  Аливаа халдлагаас хамгаалах эрхийг хэрэгжүүлэх хэрэгсэл нь хууль мөн.

Бодит байдал дээр дан ганц лам ч биш ирээдүйг харж чаддаг гэж дүр эсгэсэн бол шашны хувцас өмсөж, хийдэд сууснаар бодит байдлыг гуйвуулсан, эсрэг талаа тухайн дүр төрхөөрөө хууран мэхэлсэн, хууран мэхлэх үйл ажиллагаагаа үгээр, үйл хөдлөлөөр илэрхийлсэн буюу Эрүүгийн хуулийн 148-р зүйлийг илт, тодорхой зөрчиж байгаа хэрэг болж байна.  Тийм гэмт хэрэгтнийг хаацайлан, өөрийн ивээл дор байлгах ямар ч сүм хийд бас 148-р зүйлийг зөрчиж байгаа хэрэг биш үү? Гэтэл гэмгүй хүн шиг гэмт үйлдэл, гэмт хэргээ үйлдсээр, олон гэнэн, гэмгүй эмэгтэйчүүд, хөгшид, залуучуудыг хохироосоор л  байхад хүн төрөлхтөний мэдлэгийн эсрэг нулимж, ид шидтэнгүүд, дүр исгэгч нарыг өөгшүүлээд л суух хэрэг үү?

 

Моралтай Монгол Сан

Сэтгэгдэл бичих

    • Зочин
    • 2019-07-02

    Asuudal yag har mass daa bna uu? Seheeten gej nerlesen nuhduud tegeed niigemd yag yamar roolitoi ym be?

    • Зочин
    • 2019-05-10

    Ih teneg nuhur bichjee. Humuusiig munhruulaad l, mungii ni shulaad l, shan amidraad bolj bhad iim teneg ym bichdeg yasan teneg nuhur we. Yamar ch batalgaagui yumaa shahaad shan bolood l ywaj bhad ene odoo yasan erguu nuhur we.

    • Зочин
    • 2019-05-10

    Ихэд тэнэг нөхөр бичсэн нийтлэл байна.

    • Зочин
    • 2019-05-09

    Tegeed humuus hohirood ywaad l baig uu? Tanai huuhdiig hun zalilaad mungii ni awaad, hunii naimaand ywuulaad bwal tegeed teneg yu ch medehgui hohi chin uu?

    • Зочин
    • 2019-05-09

    Shal hudlaa zalilangaa unen gej humuust zarna gedeg luiwriin gemt hereg shuu dee.

    • munguu
    • 2019-05-09

    asuudal ni mehlegchided bish, har mass daa baina shdee.gol asuudlaa yarihgui yuun huuli nemeh. arhinaas gargahiin tuld arhi zarahiig horihtoi yalgaa yu baina.

arrow icon