АМ АСУУЯ: Олон хүүхэд сүрьеэгийн халдвар авсан асуудалд хэн хариуцлага хүлээх вэ?

Хан-Уул дүүрийн 15-р сургуульд 38 хүүхэд нэг багш сүрьеэгийн халдвар авсан гэх мэдээлэл өчигдрөөс цацагдаж эхлэв. Гэвч энэ асуудалд хэн хариуцалага хүлээж, цаашид яаж засаж залруулах нь мэдэгдэхгүй салбарын төлөөллүүд бие биерүүгээ бурууг чихсэн мэдээллийг хийсээр байна.

Эрүүл мэндийн  сайд Д.Сарангэрэл 

“Болсон явдал бол өнөөдөр бус 2 жилийн өмнө эхэлсэн юм. 2019 онд ХӨСҮТ-ийн Сүрьеэгийн алба ерөнхий боловсролын сургуулиудад урьдчилан сэргийлэх үзлэг хийхэд тус сургуулийн 529 хүүхэд халдвар авсан , 38 сурагч, 1 багш өвдсөн нь тогтоогдсон байдаг. Өвдсөн багш, сурагчдыг тухайн үед нь эмчилгээнд хамруулсан . Эмч, мэргэжилтнүүдийн тайлбарласнаар халдвар авсныг өвчилсөн гэж үздэггүй бөгөөд Дэлхийн эрүүл мэндийн байгууллага сүрьеэгийн халдвар авсан тохиолдолд урьдчилан сэргийлэх эмчилгээ хийх шинэ удирдамжийг сүүлд гаргаж гишүүн орнууддаа илгээснээр өмнө нь халдвар илэрсэн хүүхдүүдэд Сүрьеэгийн алба эмчилгээ хийж байна. Дийлэнх эцэг эхчүүд эрсдлээс болгоомжилж хүүхдээ эмчилгээнд оруулаад явж байна...”

гэсэн тайлбар хийлээ.

Харин 15-р сургуулийн захирал Ө.Шүрэнцэцэг 

“Манай сургууль  2016 онд анх сүрьеэ илэрсэн тул бид тогтмол Хан-Уул дүүргийн болон ХӨСҮТ-д багш сурагч нарыгаа сорилд хамруулдаг. Сүүлийн үзлэгээр буюу энэ оны гуравдугаар сард 529 хүүхэд сүрьеэгийн халдвар авсан тул дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас “сүрьеэгийн халдварт өвчнийг урьдчилан сэргийлэх” эмийг тараасан. “Энэ эмийг хүүхдүүдээ уулгах хэрэгтэй” гээд эцэг эхчүүдтэй ангийн багш нар нь уулзсан. Манай эцэг эхийн зарим нь хүүхдүүдээ урьдчилан сэргийлж, тус эмийг уулгаж эхэлсэн.  Манай сургууль 2017 онд бүх багш ажилчидаа шинжилгээнд оруулахад, халдварт өвчтэй гэж байсан багш ХӨСҮТ-д үзүүлсэн. Бидэнд эрүүл гэсэн бичиг авчирч өгсөн. Манай тэр багшийг 2016 онд ажилгүй гэсэн хүснэгт нээгээд, сүрьеэгийн эм уулгасан байсан. Би дараа нь ХӨСҮТ-ийн “эрүүл” гэж бичиг хийж өгсөн эмчийг  шүүхэд өгсөн. Шүүх тухайн бичгийг халдвар судлалын үндэсний төвийн даргад шилжүүлсэн ба даргаас нь надад “би хариуцлагагүй хандсан эмчийг цалингийн тодорхой хувиар торгов” гэх хариу ирсэн.” 

 Харин яагаад өвчтэй хүнд эрүүл гэсэн бичиг хийж өгсөн бэ гэдэг асуудлыг олон хүн асууж эхлэхэд Сарангэрэл сайд ХӨСҮТ-өөс тийм бичиг хийж өгөөгүй. Зөвхөн өвчин эдгэсэн эмнэлэгээс гарлаа гэсэн лист бичиж өгнө. Харин өвчтэй багш сургуульд ажиллаж байсанд Эрүүл мэндийн яам хариуцлага хүлээхгүй. Угаасаа 15-р сургуулийг дахиж барих шаардлагатай, чанарын шаардлага хангахгүй орчинтой учир өвчлөл үүсгэх магадлалтай гэдгийг МХГ-аас анхааруулж байсан” гэдгийг хэлж байна.

Харин Боловсрол Соёл Шинжлэх ухаан, Спортын сайд Ё.Баатарбилэг  

“Тус сургуульд 500 гаруй хүүхэд сурч байгаа. Тэдгээрээс хэдэн хүүхэд сүрьеэгээр өвчилсөн нь арай өөр тоо яригдаж байна. Шинжилгээний эцсийн дүн гараагүй болохоор нарийн тоо хэлэх боломжгүй “үндэслэн шийдвэр гаргана. Асуудлууд тодорхой болсны дараа шаардлагатай арга хэмжээг авч ажиллана".

Харин аав ээж нарын төлөөлөл “ 

"Хүний хүүхдийг дураараа хатгаад явуулчихдаг. Асуухаар “сүрьеэгийн сорил авсан ус битгий хүргээрэй” гэдэг. Өнгөрсөн долоо хоногт шинжилгээний хариу гарахад хүүхэд чинь халдвар авсан байна. Тиймээс энэ эмийг уу гэсэн. Тэгтэл одоо болохоор эм өгч эхлээгүй байгаа гэх юм. Тав, зургаа хоног эм уулгачихаад халдвартын эмч нар ингэж хэлж болохгүй. Манай хоёр хүүхэд энд сурдаг. Нэг нь халдвар авсан. Тэгээд нөгөө эрүүл хүүхдээ сургуулиас гаргая гэхээр багш нь “байж бай, битгий яв” гэх юм. Өөр сургуульд шилжүүлье гэхээр 15-р сургуулиас ирсэн гэхээр авахгүй. Энэ эмийг нэгэнт уугаад эхэлсэн бол зогсоож болох эсэхийг мэдэхгүй байна. Анх хэлэхдээ, ямар ч гаж нөлөөгүй, нянг нь үхүүлдэг эм, дархлааг нь дэмждэг гэж хэлсэн.  Миний хүүхдийн ангиас 20-иод хүүхэд вирустэй гарсан".

 Дээрх мэдэгдлүүдээс харвал салбар яамдуудын төлөөлөл, эрүүл мэндийн байгууллагууд өөр өөрсдийгөө өмөөрсөн тайлбар хийж хариуцлагаас бултах гэж байгаа мэт харагдаж байна. Тэгвэл энэ асуудалд хэн хариуцлага хүлээх ёстой вэ. Сүрьеэгийн халдвартай гэдгээ нууж ажилласан багш уу, түүнийг ажиллуулсан 15-р сургуулийн удирдлагууд уу, салбартаа анхаарал тавиагүй Боловсрол Соёл Шинжлэх ухаан, Спортын сайд Ё.Баатарбилэг, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл нар хариуцлага хүлээх үү?

Энэ хэний буруу вэ? Ичихгүй сургуульдаа явсны төлөө халдварт өвчтэй болсон хүүхдүүдийн буруу болж дуусахвий.

 


avatar

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 4989

2020 оны УИХ-ын сонгуулиар аль нам ялах вэ?

12%
МАН
17%
АН
69%
Шинэ гуравдагч хүчин
  • 12%
  • 17%
  • 69%