ЖИЖИГ ДУНД БИЗНЕС ЭРХЛЭГЧДЭД: Зээлийн материалаа ингэж бүрдүүлээрэй

Жижиг дунд бизнес эрхлэгч иргэн, аж ахуйн нэгжээс 5 дугаар сарын 27 буюу даваа гаригаас эхлэн тус сан төсөл хүлээн авна. Тэгвэл бизнес эрхлэгч та дараах мэдээллийн дагуу зээлийн бичиг баримтаа бүрдүүлээрэй.

Зээл олгох хэлбэр, хэмжээ

Зээлийг Арилжааны банкаар  болон сангаас шууд олгох юм байна.

Банкаар дамжуулан зээл олгох тохиолдолд:

 Хорооны хурлаар нэг төслийг санхүүжүүлэх доод хэмжээ 300,000,000 /гурван зуун сая/ төгрөг, дээд хэмжээ 1,000,000,000 /нэг тэрбум/ төгрөг хуртэл, Дэд хорооны хурал (орон нутагт)-аар нэг төслийг санхүүжүүлэх доод хэмжээ 20,000,000/ хорин сая/ төгрөг, дээд хэмжээ 200,000,000 /хоёр зуун сая/төгрөг хүртэл байна.

Сангаас шууд зээл олгох тохиолдолд:

Хорооны хурлаар нэг төслийг санхүүжүүлэх доод хэмжээ 20,000,000 /хорин сая/, дээд хэмжээ 300,000,000 /гурван зуун сая/ төгрөг хүртэл байна .

Хэнд хэр хэмжээний зээл олгох вэ?

 Аймгийн жижиг, дунд үйлдвэрийн асуудал хариуцсан байгууллага нь тухайн орон нутагт хэрэгжих 20,000,000 /хорин сая/ төгрөгөөс 200,000,000 /хоёр зуун/ сая хуртэл төгрөгийн санхүүжилт хүссэн төслийг цаасан хэлбэрээр хүлээн авна. 

Сан нь орон нутагт болон Улаанбаатар хотод хэрэгжүүлэх 20,000,000 /хорин сая/ төгрөгөөс 1,000,000,000 /нэг тэрбум/ төгрөг хүртэл санхүүжилт хүссэн төслийг цахимаар эсвэл цаасан хэлбэрээр хүлээн авна. Хэрэв цахимаар болон цаасан хэлбэрээр нэгэн зэрэг ирүүлсэн тохиолдолд цаасан хэлбэрийг судална.

Төсөл хэрэгжүүлэх мэдээлэлдээ юу юу бичвэл зохилтой вэ?

Төслийн товч агуулга

Иргэн, хуулийн этгээдийн нэр

Үйлдвэр, үйлчилгээ, худалдаа эрхэлж буй хаяг байршил, иргэн, хуулийн этгээдийн албан ёсны хаяг, төсөл хэрэгжих байршил

Нийт хөрөнгө оруулалтын хэмжээ, түүнээс өөрийн эх уусвэрээс санхүүжүүлэх 30 хувиас доошгүй хөрөнгийн хэмжээ

Үйлдвэрлэл, үйлчилгээ болон худалдах бүтээгдэхүүний нэр, төрөл

Одоогийн эрхэлж байгаа бизнесийн талаарх мэдээлэл

Үйлдвэрлэл, үйлчилгээгээ танилцуулахад ямар ямар мэдээллийг онцлох вэ?   

Үйлдвэрлэл, үйлчилгээ, худалдааны технологийн ажиллагаа

Түүхий эдийн чанарын үзүүлэлт, нөөц

Үйлдвэрлэлийн хучин чадал

Хэрэгжүүлэх төслийн тоног төхөөрөмжийн жагсаалт

Ажиллах хүний нөөцийн мэдээллээ маш тодорхой бичээрэй

Бүтэц, орон тоо

Ажиллагсдын мэргэжил, мэргэшлийн ур чадвар

Шинээр бий болгох ажлын байрны тоо

Зах зээлийн судалгаанд юу юу орох вэ?

Зах зээлийн төлөв байдал

SWOT шинжилгээ

Хэрэглэгчдийн тодорхойлолт

Эдийн засгийн тооцоонд

Үндсэн уйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээний нийт орлого

Борлуулалтын орлогын тооцоо

Үйлдвэрлэлийн зардлын тооцоо

Бүтээгдэхүүний өртгийн тооцоо

Бүтээгдэхүүний нэгжийн борлуулалтын төлөвлөгөө

Үйлдвэр, үйлчилгээ, худалдааны ур ашгийн тооцоо

Төслийн өгөөж, өртгийн тооцоо

Төслийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх, даатгалд хамрагдах тооцоо

Зээлийн зарцуулалтын тооцоо

  ЖДҮЭ иргэний төсөлд дараах материалуудыг хавсаргаарай!

Зээлийн өргөдөл /сангаас баталсан загварын дагуу/

Иргэний унэмлэхийн хуулбар /цахим лавлагаа/

Оршин суугаа хаягийн тодорхойлолт

Зээлийн эргэн төлөлтийн хуваарийн санал

Барьцаалах үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн болон эзэмших эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, газрын гэрээ, кадастрын зургийн хуулбар

Хэрэв зээлийн хэвийн үлдэгдэлтэй бол зээлийн гэрээ, зээлийн дансны баталгаажсан хуулга, зээлийн эргэн төлөлтийн хуваарь

Татвар төлөгч иргэний орлого татварын бүртгэлийн дэвтрийн хуулбар

Жижиг, дунд   үйлдвэрлэл эрхлэгчээр бүртгүүлсэн тухай гэрчилгээ /тодорхойлолт/

Төлбөртэй этгээдийн бүртгэлд бүртгэгдээгүй талаар шуухийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын тодорхойлолт

Харилцдаг татварын байгууллагын татварын өргүй талаар тодорхойлолт

Төслийг хэдэн үе шаттайгаар сонгон шалгаруулдаг вэ?

Сангаас шууд олгох зээлийн төсөл сонгон шалгаруулалтыг 4 үе шаттайгаар онооны системээр үнэлнэ.

Төслийн иж бүрдлийг шалгах ба иж бүрдлийг бүрэн хангасан төслийг дараагийн шатанд шилжүүлнэ. Төслийн судалгааг хийж, 100 хүртэл оноогоор дүгнэх ба 70- аас дээш оноо авсан төслийг дараагийн шатанд шилжүүлнэ.

Төсөлд нарийвчилсан судалгааг хийж, 100 хуртэл оноогоор дугнэх ба 70-аас дээш оноо авсан төслийг хорооны хурлаар хэлэлцүүлнэ.Төслийг хорооны хурлаар хэлэлцэж, гишүүн тус бүр 100 хүртэл оноогоор дүгнэн, дундаж оноог гаргана.

Хороо нь үе шат бүрт авсан онооны нийлбэрээр ихээс бага руу эрэмбэлнэ. Гэхдээ зөвшөөрөгдсөн эх үүсвэрт багтаан эхний ээлжинд санхүүжүүлэх төслүүдийг жагсаалтаар батална.

Дараа нь шалгуур үзүүлэлт хангаагүй, барьцаа хөрөнгө хүрэлцээгүй зэрэг шалтгааны улмаас эх үүсвэр үлдсэн тохиолдолд санхүүжүүлэх төслүүдийн жагсаалт мөн батлах ажээ. Эдгээр нөхцлийг таны төсөл хангасан тохиолдолд ЖДҮХС-аас зээл авч болно. Хэрэгжүүлэх төслийн өртгийн 30 хувийг та өөрийн мөнгөн хөрөнгөөр бүрдүүлнэ. Үлдэгдэл санхүүжилтийг тус сангаас зээлээр авах боломжтой юм.

 

 


avatar
    • Эсен
    • 172.68.146.*

    Бүгдээрээ сайн уу! Би бол Эсен, одоо Улаанбаатарт амьдардаг. Би одоо хоёр хүүхэдтэй бэлэвсэн эхнэр бөгөөд долоодугаар сард санхүүгийн байдал хүндэрсэн тул төлбөрөө дахин боловсруулж, төлөх шаардлагатай болсон. Би хувийн болон корпорацийн аль алиных нь зээлийн байгууллагуудаас зээл авахыг хичээсэн боловч хэзээ ч амжилтанд хүрээгүй бөгөөд ихэнх банкууд миний зээлээс татгалзсан. Гэхдээ бурхан надад таалагдсан шиг, надад 80,000 долларын зээл олгосон, хувийн бизнес эрхэлдэг хувийн зээлдүүлэгчдийн хамтран ажилласан хоршооны талаар танилцуулж байсан. Өнөөдөр би бизнес эрхэлдэг, хүүхдүүд маань яг одоо сайн байгаа. Барьцаа хөрөнгөгүй зээлийн баталгаат хугацаа байхгүй, зээлийн хүүгүй, барьцаагүй, ердөө 2% -ийн хүүтэй, эргэн төлөлтийн төлөвлөгөө, хуваарьтай холбоотой аливаа фирмтэй холбоо барьж лавлах хэрэгтэй. Ноён Данте Паолатай имэйлээр: [email protected] Тэр холбоо барина уу. Ийм зүйл хийж байгаа гэдгээ мэдэхгүй байгаа ч одоо маш их баяртай байгаа. Би хүмүүст түүний тухай илүү ихийг мэдэхийг хүсч, бас Бурхан түүнийг илүү адислахыг хүсч байна. Та түүнтэй имэйлээр холбоо барьж болно: [email protected] хаягаар түргэн чатлах эсвэл whatsapp / +35677926593 Баярлалаа Эсен

    • ЖДҮ
    • 172.68.141.*

    ЖДҮ-дахин эхлэх гэж байна даа. төслөө алдаад луйварчдад ашиглуулахгүй гэх баталгаа байна уу? өмнөх чинь яг ингэсэн дээ.

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 4455

2020 оны УИХ-ын сонгуулиар аль нам ялах вэ?

12%
МАН
17%
АН
69%
Шинэ гуравдагч хүчин
  • 12%
  • 17%
  • 69%