АМ АСУУЯ: Мөнгөтэй нь мөрөөдлийн хот байгуулж мөнгөгүй нь мөлхөж амьдарсаар байх уу ХОТЫН ДАРГА АА

Нийслэлийг хэрсэн газрын маргаан  болон эрх мэдэлтнүүдийн шунал барагдахаа больж, эхнээсээ иргэдийн эсэргүүцэлтэй тулж байна.  Тодруулбал, Хан-Уул дүүргийн I хорооны нутаг дэвсгэрт байрлах 16 дугаар байрны урд талын ногоон байгууламжыг  “Номин” холдинг ХХК өмчирхөж эхэлжээ.

Нэг талаас ногоон байгууламж бүхий нийтийн эзэмшлийн талбайгаа хамгаалсан иргэд майхантай хамгаалалтад гарсан байгаа бол нөгөө талаас 2,194 м/кв талбайгаа ухаж 16 давхар байшин барихаар давшиж эхэлжээ. Харин энэхүү иргэд болон бизнесийн байгууллага хоорондын газрын маргааныг одоогийн хотын дарга С.Амарсайхан шүүнэ.

 Тухайн хорооны оршин суугчдын мэдээлж буйгаар бол  2004 оны нэгдүгээр сарын 28-ны өдрийн захирамжаар иргэн Баттөмөр гэгчийн мэдэлд 800 м/кв талбай бүхий газар орж улмаар Баттөмөр цааш нь “Цаст” констракшнд борлуулжээ. Үйлчилгээний зориулалтаар нийслэлийн Засаг дарга олгож байсан тус газрыг 2009 онд “Номин” холдинг “Цаст”-аас худалдан авчээ. Ингэхдээ газрын хэмжээ томорч 1,970 м/кв болжээ. 2015 оны А677 тоот захирамжаар хотын дарга газар эзэмших эрхийг сунгажээ. Гэтэл өнөөдөр газрын хэмжээ бас л нэмэгдэж , 2004 оны нэгдүгээр сарын 28-ны өдрийн захирамжаар иргэн Баттөмөр гэгчийн мэдэлд 800 м/кв талбай бүхий газар орж улмаар Баттөмөр цааш нь “Цаст” констракшнд борлуулжээ. Үйлчилгээний зориулалтаар нийслэлийн Засаг дарга олгож байсан тус газрыг 2009 онд “Номин” холдинг “Цаст”-аас худалдан авчээ. Ингэхдээ газрын хэмжээ томорч 1,970 м/кв болжээ. 2015 оны А677 тоот захирамжаар хотын дарга газар эзэмших эрхийг сунгажээ. Гэтэл өнөөдрийн байдлаар газрын хэмжээ бас л нэмэгдэж 2,194 м/кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай босох “120К” төслийн ажил хэдийн эхэлсэн бөгөөд хэд хэдэн газарт хүнд машин механизмын шанага тавьж хөрсийг нь хуулаад эхэлжээ. Ойр орчныхоо байгалийн гэрлийг шууд хааж хүүхэд багачуудын тоглох, салхилах, амрах талбайд халджээ.

 Хэдийгээр энэхүү газрын маргаан одоогийн хотын дарга С.Амарсайхныг ажлаа авахаас ч өмнө эхэлсэн боловч өмнө нь гарсан тушаал шийдвэр, захирамжыг одоогийн хотын дарга л цуцалж чадна.

 

Тиймээс Хан-Уул дүүргийн нэгдүгээр хорооны оршин суугчид  “Номин холдинг” ХХК-д олгосон 2,194 м/кв газарт орон сууц барих зөвшөөрлийг цуцалж одоогийн ногоон байгууламж хэвээр нь үлдээхийг хүсэж байна Хотын дарга аа.

 

 

 

 


avatar

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 4125

2020 оны УИХ-ын сонгуулиар аль нам ялах вэ?

12%
МАН
17%
АН
69%
Шинэ гуравдагч хүчин
  • 12%
  • 17%
  • 69%