Яагаад Үндсэн хуулийн цэцийн гишүүдэд тавигдах шаардлагыг нэмэгдүүлэх хэрэгтэй вэ?

Цэцийн нийт гишүүний хараат бус байдлыг хангах, тавигдах шаардлагыг дээшлүүлэх ёстой нь улам бүр тодорхой болжээ. Улс төрийн хүрээнд үүнийг хүлээн зөвшөөрч эхний алхам хийж байгаад баяртай байна. Тухайлбал, Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн 2019.04.04-ний хувилбарт Цэцийг хараат бус, мэргэжлийн болгох чухал заалтууд (65.1, 65.2) олон улсын сайн туршлага, дотоодын гашуун түүхийг харгалзан орсныг бүрэн дэмжүүштэй.

Төслийн энэ хоёрхон заалтад дараах чухал өөрчлөлтүүд орохоор тусжээ:
1). Зөвхөн "хууль зүйн өндөр мэргэшилтэй, мэргэжлээрээ 15-аас доошгүй жил ажилласан" иргэнийг Цэцэд томилно. Ингэснээр улс төрчид эсхүл мэргэжлийн бусчууд Цэцэд шавахаа болино.
2). Энэ өндөр шаардлагыг нэр дэвшигч хангасан эсэхээр заавал томилгооны сонсгол хийж, бүх мэдээллийг сонсож ил тод хэлэлцэнэ. Эргэлзээ үүсгэх мэдээлэл бүхэн ил гарч олон нийтийн шүүлтүүрээр орно. 
3). УИХ-ын хуралдаанд сууж буй гишүүдийн олонх биш нийт гишүүний олонхи (39-өөс дээш санал)-оор томилох эсэх шийдэгдэнэ. Ингэснээр, томилох босго нь өндөрсөж, УИХ дахь олонх түрий барьж томилгоо хийх нь хязгаарлагдана. 
4). Хараат бус байдлыг нь хангахын тулд зөвхөн нэг удаа 9 жилийн хугацаагаар томилно. Дахин томилогдохгүй. Одоо Цэцийн гишүүн дахин томилогдохын тулд нэр дэвшүүлсэн, томилсон этгээдүүдэд тал засаж ирсэн билээ. Төсөл батлагдвал энэ явдал арилахын зэрэгцээ Цэцийн залгамж чанар хангагдаж шийдвэрийн зарчимч байдал дээшилнэ.

Үндсэн хуулийн хяналт бол Монгол Улсын үндсэн хуулийн эрх зүй дотроос хамгийн их судлагдсан сэдвийн нэг. Энэ сэдвээр дөрвөн ч докторын ажил хамгаалсан. Олон арван эрдэм шинжилгээний өгүүлэл бий. Эдгээр судалгаанд олон чухал дүгнэлт хийж ирсний нэг нь бол дээрх шиг буюу төстэй байдлаар Цэцийн гишүүнийг хараат бус, мэргэжлийн болгох явдал юм. Үүн дээр мэргэшсэн судлаачид бараг бүгд санал нэгддэг. Эдгээр судлаачдын судалгаа, ярилцлага, нийтлэлийг уншихыг уриалж байна.

Нийтэд хандсан дараах 2 ярилцлагадаа Цэцтэй холбоотой уг төслийнтэй төстэй үзэл баримтлалыг дэмжсэн:
(1) "Ардчиллын үнэ цэнийг ойлгодог идэвхтэй иргэд байхгүйгээр ардчилал урт хугацаанд орших боломжгүй" 2019.01.22 (энэ урт ярилцлагын сүүл хэсэгт бий): https://ikon.mn/lr/1hhv
(2) "Үндсэн хуулийн өөрчлөлтөд цэцийн асуудлыг авч хэлэлцэх хэрэгтэй" 2018.10.11, http://www.sonin.mn/news/politics-economy/95927

 


avatar

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 4210

2020 оны УИХ-ын сонгуулиар аль нам ялах вэ?

12%
МАН
17%
АН
69%
Шинэ гуравдагч хүчин
  • 12%
  • 17%
  • 69%