Дэлхийн хамгийн өндөр хүдрийн агуулгатай зэсийн уурхайнууд

Хүдрийн агуулга хамгийн чухал нь гэсэн ойлголт уул уурхай эрдэс баялгийн салбарт бий. Тухайн орд газрын хүдэр дахь эрдэс металлын агуулга нь уурхайн нийт нөөц , ашиглах хугацаа , олборлон ашиглах арга техологи , үйл ажиллагааны зардал , ашиг орлоготой салшгүй холбоотой. Өндөр агуулгатай баялаг хүдэр олборлох нь нэг тонн металл олборлон гаргах зардал харьцангүй бага, ашиг орлого өндөр байх боломжтой. Ер нь уул уурхайн салбарын хөрөнгө оруулагч нарын анхаарлын төвд байдаг нэг чухал асуудал бол тухайн орд газрын хүдрийн агуулга, нөөц зэрэг юм. Энэ утгаараа зэс олборлолт үйлдвэрлэлийн зах зээлд үйл ажиллагаагаараа өрсөлдөх нь хүдэр дахь зэсийн агуулга , хүдрийн нөөцтэй шууд холбоотой байдаг. Тухайн эрдэс металлын нөөцийн тоо хэмжээ, хүдрийн агуулга нь олборлолт ашиглалт үйлдвэрлэлийн үйл ажиллагааны цар хүрээ, арга технологийн сонголт, эдийн засгийн ашиг орлого, ашиглах хугацаа зэрэг олон үзүүлэлтийг тодорхойлох маш чухал хэмжигдэхүүн болдог. Энэ нь хүдрийн нөөцөөс илүүтэйгээр эрдэс баялаг, металлын нөөц, тоо хэмжээ нь уул уурхай эрдэс баялгийн салбарын санхүү эдийн засгийн тооцоо хийх чухал шалгуур үзүүлэлт гэсэн үг юм.

Зэсийн орд газруудыг олборлон ашиглах ил уурхайн болон далд уурхайн арга ажиллагаанууд нь өөр өөрийн арга технологи, техник тоног төхөөрөмж, үйл ажиллагааны зардалтай байдаг. Эрдэс баялаг олборлох энэ 2 арга ажиллагаа нь хүдэр олборлолт боловсруулалтын тоо хэмжээ, олборлолт баяжуулалтын арга технологи болон өртөг зардал, металл авалт гээд олон шалгуур үзүүлэлтээрээ ялгаатай. Тийм учраас өндөр агуулгатай зэсийн ил далд уурхайнуудыг тус тусад нь жагсаан бичлээ.

 Хамгийн өндөр хүдрийн агуулгатай зэсийн 5 ил уурхай:  

  1. Cobre Las Cruces (CLC)

Канадын First Quantum’s компани нь хүдэр дахь зэсийн агуулга нь 5% хүрдэг манай дэлхий дээрх хамгийн өндөр хүдрийн агуулгатай баялаг нөөцтэй Cobre Las Cruces зэсийн уурхайг эзэмшдэг. Энэ Cobre Las Cruces уурхай орд газар нь Испаний Севилли хотоос зүүн хойд зүгт 20 км зайд эрдэс металлын баялаг бүс нутаг Iberian Pyrite Beltе буюу берийскийн пиритийн бассейн бүсэд оршдог. Энэ орд газрыг ил уурхай болон гидрометаллургийн буюу уусган баяжуулалтын арга технологоор олборлон баяжуулж кадотын цэвэр зэс үйлдвэрлэдэг. Орд газрыг ашиглах геологи хайгуул судалгааны ажил анх 1992 онд эхэлсэн бөгөөд 2009 оноос ашиглалтын үйл ажиллагаа эхэлсэн байна. Ил уурхай болон уусган баяжуулах үйлдвэрийн нийт талбай хэмжээ нь 946 га талбай эзэлдэг. Уусган баяжуулах үйлдвэр нь жилд 75000 тонн катодын цэвэр зэс үйлдвэрлэх хүчин чадалтай ба сүүлийн 15 жилд нийтдээ 1 сая тонн кадотын цэвэр зэс үйлдвэрлэсэн байна.

  1. Kamoto Oliveira Virgule (KOV)

Манай дэлхий дээрх хүдэр дахь зэсийн агуулга хамгийн өндөртэй зэсийн хүдрийн нөөцөөрөө ч дэлхийд тэргүүлэх зэрэгт тооцогдох зэсийн орд газар бол Kamoto Oliveira Virgule (KOV) юм. Энэ KOV уурхай орд газар нь БНАКонгоУлсын нутагт оршдог бөгөөд Glencore’s Katanga компани уг орд газрыг ашиглах олборлох үйл ажиллагааг эрхлэн явуулдаг KOV уурхай нь Kamoto East, Oliveira, Virgule гэсэн 4 хүдрийн биетээс тогтдог ба Kamoto East болон KOV гэсэн 2 ил уурхайгаас олборлолт явуулдаг. Гэвч Kamoto East уурхайг 1960–1985 он хүртэл ашиглаж дууссан байна. Харин хажуугийн KOV ил уурхайг Конго улсын үндэсний компани Gécamines 1983 оноос ашиглаж байсан бөгөөд эдгээр ил уурхайнууд 1960-2000 онуудад усанд автсан байдалтай байсан.

 Гэхдээ энэ хугацаанд 38 сая тонн хүдэр олборлож 2,2 сая тонн металл зэс 200 мянган тонн кобальт олборлосон байна. Уурхайн усыг шавхах үйл ажиллагаа 2006 оноос эхэлсэн ба дээрх 2 ил уурхайгаас нийтдээ 22-24сая/м³ ус шавхаж гаргасан. Энэ уурхайн хүдэр дахь зэсийн агуулга 5,8 %, Кобальтийн агуулга 0,5 % хүрдэг байна. Өнөөдөр тэнд ил уурхай, далд уурхай, хөвүүлэн баяжуулах үйлдвэр, уусган баяжуулан катодийн зэс гаргах үйлдвэрүүд ажиллаж байна.

  1. Kinsevere

 Баялаг хүдрийн агуулгатай маш их нөөцтэй Kinsevere зэсийн орд газар БНАКонго Улсын Кулика мужийн Любумбаш хотоос хойд зүгт 30км зайд оршдог. Энэ Kinsevere уурхайн ашиглалтын лицензийг Австралийн MMG- Minerals and Metals Group 2012 онд худалдаж авсан байна. Уг орд газрын маш өндөр агуулгатай хүдэр дахь металл зэсийн баялаг нь тэдний хөрөнгө баялгийн эх үндэс гэж тооцогдож байгаа. Орд газрын олборлолт ашиглалт бол уламжлалт арга буюу хөрс хуулалт хаягдал хоосон чулуулгийг зайлуулах гэсэн ил уурхайн аргаар явагддаг. Энэ ил уурхайд газрын хэвгий нөхцөл байдлаас шалтгаалан ихэнх талбайд нь тэсэлгээний ажил гүйцэтгэхгүйгээр олборлолт явуулж болдог. Орд газар дахь зэсийн хүдрийн агуулга 3.5% хүрдэг бөгөөд дээрх жагсаалтын 3-р бичигдэж байна.

  1. Sepon

Sepon зэс–алтны уурхай Лаос Улсын өмнөд хэсэгт Саваннакет мужад оршдог. Ил уурхай болон (SX-EW) solvent extraction and electrowinning буюу уусгалт хандлалт электролизийн аргаар 99.9 хувийн кадотын цэвэр зэс гаргадаг. Sepon уурхайн хүдэр дахь зэсийн агуулга 2.7% хүрдэг ба металлын нөөц болон агуулгаараа дээрх жагсаалтын 4-р бичигддэг. Уг орд газрын геологи хайгуул судалгааны ажил 1993-1999 оны хооронд хийгдэж дууссан байна. Aнх Sepon Cu-Au уурхайн төслийг Австралийн Oxiana Limited компани 2004 онд хэрэгжүүлж эхэлсэн ба 2017 онд уурхайн хувьцааний ихэнх хувийг БНХАУ-н Lane Xang Minerals Limited (LXML) ба MMG компани худалдаж авсан. Өнөөдөр Sepon уурхайн 90 хувийг Хятадын MMG групп, Лаосын засгийн газар 10 хувийг эзэмшдэг юм байна. Sepon зэс-алтны уурхайг 2005 оноос ашиглаж эхэлсэн. Өнөөг хүртлэх ашиглах хугацаандаа нийтдээ 1.2 сая унц алт олборлон аваад байгаа бөгөөд зөвхөн 2016 онд гэхэд л 78,492 тонн кадотын зэс үйлдвэрлэж байсан.

  1. Antas Antas

Зэсийн уурхай Бразилын хойд хэсэгт Каражасын эрдэс металлаар баялаг судлын бүсэд оршдог. Сүүлийн жилүүдэд энэ хязгаар нутагт маш өндөр агуулгатай арвин их нөөцтэй зэс,төмрийн ордууд нээгдэн олборлолт ашиглалтын үйл ажиллагаа эрчимтэй явагдаж байна. Antas зэсийн ил уурхайг 2016оноос ашиглаж эхэлсэн бөгөөд жилд 500.000 тонн хүдэр олборлон 12.000 тонн зэс 7000унц алт авахаар төлөвлөн ажиллаж байна. Хүдэр дахь зэсийн агуулга 3.19%, алтны агуулга 0.66г/т хүрдэг ба нийтдээ 2.65 сая тонн хүдрийн нөөцтэй гэж тогтоосон. Мөн бага агуулгатай хүдрийн нөөцийг 635.000тонн гэж тогтоосон байна. Эдгээр бүх нөөцөд нийтдээ 91.621тонн цэвэр зэс, 64.294унц алт бий гэж тооцдог.

Хамгийн өндөр хүдрийн агуулгатай зэсийн 5 гүний уурхай
  1. Sudbury

Хүдэр металлаар баялаг, арвин их өнгөт металлын нөөцтэй Sudbury хүдрийн бассейн Канадын Oнтарио мужийн нутаг дэвсгэрт оршдог бөгөөд Sudbury уурхай нь Онтарио мужад Торонто хотоос хойд зүгт 400 км зайд оршдог байна Өнөөдөр тэнд уул уурхайн ашиглалт олборлолтын том том төслүүд хэрэгжиж эрдэс баялаг олборлолтын үйл ажиллагаа эрчимтэй явагдаж байна. Энэ орд газрын хүдрийн агуулга Зэс 2.07%, Никель 1.47% , Кобальт 0.04% хүрдэг бөгөөд нийтдээ 7.89 сая тонн хүдрийн нөөцтэй гэж тогтоосон. Sudbury өнгөт металлын хүдрийн бассейн 1.849 тэрбум жилийн настай бөгөөд магмын чулуулаг давхарга нь зэс, никель бусад өнгөт металлын эрдсүүдээс тогтсон.

  1. Kinsenda Metorex’s Kinsenda

Зэсийн гүний уурхай нь БНАКонгоУлсын нутагт Касумбаласа хотын ойролцоо оршдог. Энэ орд газар нь өндөр агуулгатай хүдэр болоод арвин их зэсийн нөөцтэй ба хүдэр дахь зэсийн агуулга 4.8% хүрдэг байна. Kinsenda уурхайн хувьцааний дийлэнх хувь буюу 75хувийг MMK компани , Copper Resources Corporation(CRC) компани 20 хувь , Японы SODIMICO компани 5 хувь эзэмшдэг. Kinsenda орд газрын зэсийн хүдрийн агуулга заримдаа 5.6% хүрдэг бөгөөд 20.7сая тонн зэсийн хүдрийн нөөцтэй гэж тогтоосон.

  1. DeGrussa Sandfire’s DeGrussa

 Зэс-алтны уурхай нь Баруун Австралийн Перт хотоос баруун хойд зүгт 900км зайд оршдог. Энэ уурхай нь Ази-Номхон далайн бүс нутагтаа хамгийн өндөр зэсийн хүдрийн агуулгатай уурхайд тооцогдож байна. DeGrussa зэсийн орд газрын ил уурхайн ашиглалт 2 жил явагдаад 2013 онд дууссан. Далд уурхайн зэсийн сульфит эрдсийн хүдрийн агуулга 4.4% хүрдэг бөгөөд нийтдээ 1.6 сая тонн хүдрийн нөөцтэй гэж тогтоосон. DeGrussa уурхайгаас 2018 онд гэхэд 65 мянган тонн цэвэр зэс 39 мянган унц алт авсан ба 2019 онд 63-67 мянган тонн цэвэр зэс 37-40 мянган унц алт авахаар төлөвлөн ажиллаж байна. Баяжуулах Үйлдвэр нь жилд 34 сая тонн хүдэр боловсруулан 92-93 хувийн металл авалттай 30.4% зэсийн баяжмал үйлдвэрлэдэг.

  1. CSA Glencore’s CSA

Зэсийн уурхай Австралийн Өмнөд Уэлс мужийн төв хэсэгт Сидней хотоос зүүн хойд зүгт 700км зайд оршдог. Энэ уурхайг бараг 1871оноос ашиглаж эхэлсэн хэдий ч байнгийн тогтвортой бус олборлолтын үйл ажиллагаа явуулсаар 1964 он хүргэсэн байдаг. Broken Hill South Ltd компани 1965оноос эзэмших болсон ба түүнээс хойш тэндээс зэс , цайр, хар тугалга, мөнгө зэрэг өнгөт металлуудыг тогтвортой олборлож эхэлсэн байна. Далд уурхай дахь зэсийн хүдрийн агуулга 4.3% хүрдэг ба өнөөгийн байдлаар энэ уурхайгаас жилд 1,1 сая тонн хүдэр олборлон боловсруулж зэсийн 29% агуулгатай 185,000 тонн баяжмал авч байна. Энэ уурхайн олборлолт ашиглалтын үйл ажиллагааг Cobar Management (CMPL) компани эрхлэн явуулдаг.

  1. Reed Reed

Зэсийн гүний уурхай нь Канад улсын Манитобе мужийн уул уурхайн Флин-Флон хотоос 120 км зайд оршдог. Энэ орд газрыг анх 2007 онд олж нээсэн ба уурхайн ашиглалтын үйл ажиллагаа 2013 оны 9-р сараас эхэлсэн байна. Уурхайгаас өдөр бүр 1300 тонн цэвэр зэс олборлон авч нийт 5 жил ашиглах нөөцтэй гэж тогтоосон. Уурхай дахь хүдрийн агуулга зэс 3.83%, цайр 0.68%, Алт 0.52г/т , Мөнгө 5.26г/т хүрдэг бөгөөд нийт 2.16сая тонн хүдрийн нөөцтэй гэж геологийн судалгаагаар тогтоосон. Reed зэсийн гүний уурхайн 110м налуу ам:

Бэлтгэсэн: Уулын инженер баяжуулагч: Д.Отгонбаатар Эрдэнэт Үйлдвэр ТӨҮГ- Технологийн Сургууль


avatar

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 4864

2020 оны УИХ-ын сонгуулиар аль нам ялах вэ?

12%
МАН
17%
АН
69%
Шинэ гуравдагч хүчин
  • 12%
  • 17%
  • 69%