Тасын дуудлага

Сүүлийн арваад хоногийн үйл явдлыг харахаар тэр явдал санаанд оров. Тайлбарлахыг хичээе.

Өмнөтгөл 2018.02.28

Засгийн газрын 62 дугаар тогтоолоор Улаанбаатар хотын төвийн зургаан дүүргийн нутаг дэвсгэрт 2019.05.15-ны өдрөөс эхлэн түүхий нүүрс түлэхийг хориглосон шийдвэр гаргав. Жич:Цахилгаан, дулаан үйлдвэрлэх тусгай зөвшөөрөлтэй ААН-д энэ тогтоол хамаарахгүй.

Эхлэл 2019.10.05

Zarig.mn гэх сайт хүмүүс угаартаж үхсэн талаар мэдээлэв. Хүйтэн сэрүүний улирал эхэлж, галлагаа эхэлсэн үе. Амралтын өдрөөр хүмүүс угаартсан, үхсэн мэдээлэл хуурай өвсөнд ассан түймэр шиг дэгдэв.

Өрнөл

Нийслэлийн онцгой комисс хаалттай хуралдав. Сайжруулсан түлш хэрэглэсэн нь тодорхой болоотхов. Нийгмийн сүлжээгээр галзуурал гаарав. Барьцалдуулагч нь химийн бодис учраас ер нь буцаад түүхий нүүрсээ түлж бүгдээрээ удаанаар хордож үхэхээр “ард иргэд” шийдчихлээ шүү.

Даваа гарагаас нь эхлээд хамгийн эмзэг энэ сэдэв дээр тодрох гэсэн улстөрчид, улстөрч болохыг хүсэгчид том том мэдэгдэл хийж, угаарын хий байтугайгаа мэдэхгүй ард иргэд нь бужигнав. Улс даяараа химичид.

АНУ-с “Оном” сангийн захирал Др. Наранбаатар хэд хэдэн цуврал лайв хийлээ. Үүний үр дүнд хүмүүс угаарын хий буюу нүүрсхүчлийн дан/дутуу исэл өнгөгүй, үнэргүй, амтгүй болохыг мэдээд авлаа. Өнгөгүй, үнэргүй учраас мэдэхгүй угаартаж үхээд байна гэдэг агуу дүгнэлтээ хийчихлээ.

Нүүрсний намынхан уухайлан дайрч гал дээр бензин өрдөх нь тэр. Дээр нь мэргэжлийн ур чадвар нь тун чиг асуудалтай нэг хоёр төрийн албан хаагчид ОД болохын хүслэнд автан өөрийн хардалтаа илээр хэлснийг zarig.mn гэх сайт, улстөрчид өлгөж авч сэвлээ.

Ардчилсан нам юуны өмнө Шахмал түлшний талаар асуулга тавьж уухайлав. Хүхрийн хүчлийн томьёо байтугай хүхэр гэж юм болохыг мэддэг эсэх нь эргэлзээтэй намын дарцагтай лектор гэх мэргэжилтэй НИТХ төлөөлөгчид ТВ-р сүрт мэдэгдэл хийж өвчигнөв. Түүнийг нь дагаад хотын МАНчин эрх мэдлээс зайлуулагдсан фракцынхан хүч түрэв.

Цагдаа, мэргэжлийн хяналт, онцгой гээд хариуцсан байгууллагууд шуурхай ажиллаж ямар ч байсан химийн шинжилгээг гаргаад тавьчихлаа. Дээр нь айлуудын яндан, пийшингийн асуудлыг ярив. УБ хотын төрийн албаныхан өдөржин шөнөжин гэр хорооллын айлуудаар явж, ухуулга хийлээ. Тэрний буянд ямар ч байсан галлагааны горим, зуух, пийшин, яндангийн бүрэн бүтэн байдал асуудалтайгаас угаартсан гэдгийг нотлов. Гэвч хүмүүс итгэхгүй хэвээр. Бүр гадаад явуулж өнөө шахмал түлшийг шинжлүүлэх болоодхов. Улаанбаатар даяараа IV ангийн Түмэн бодисын шалгалтанд уналаа.

Оргил хэсэг

Монгол Улсын Ерөнхийлөгч Х. Баттулгын эмгэнэл. Тэнэглэл болсон тэр эмгэнэлийг бичсэн байх тун чиг өндөр магадлалтай хүний эрхийн зөвлөх сэтгүүлч Уянга Фэйсбүүктээ бичсэн хүхрийн тухай постоо устгасан байдаг юм. 

Өнгөрсөн хэдэн өвөл угаартаж үхэхдээ тулж хэдэн хүүхдээ эмнэлгийн шалаар зулж байснаа мартав уу? Төр засаг дорвитой арга хэмжээ ав гэж бархирцгааж байсан нь бид биш бил үү?

Түүхэнд байхгүйгээр зоримог ганц шийдвэр гаргаж, түүхий нүүрс хориглоод оронд нь хувийн хэвшлийнхний чадахгүй, хүсэхгүй байсан зүйлийг төр нь хийхээр хэн гээч нь санаатай санаагүйгээр гал өрдөж дэвхцэнэ вэ?

1.Сүүлийн 10 жил Улаанбаатар хотод чанар муутай Багануурын нүүрсийг нийлүүлсэн, хөлжсөн, зарж борлуулсан хүмүүс эрдэнэт хүний амь гэж уянгалан донгодож байна. Аргагүй шүү дээ. Улаанбаатар хотод нэг тонн нь тавин мянган төгрөгний өөрийн өртөгтэй Багануурын нүүрс зуун мянган төгрөгнөөс дээш үнэтэй борлуулагддаг. Нуга хуга. Нүүрс савалдгаас эхлээд нутаг дэвсгэртээ түүхий нүүрс заруулж буй хорооны хэсгийн ахлагч хүртэл энэ сүлжээнээс ашиг хүртдэг манайдаа л том бизнес. Хэдэн арван тэрбумаар яригдана. Эдгээр хүмүүс шахмал түлшний эсрэг амиа тавьж буй. Есдүээр сарын сүүлээс Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хорооны иргэн нүүрс борлуулагчийн ТВ-д өгсөн яриаг их л сэвцгээж, балиашигласан даа. Жич: СБД-ийн нэгдүгээр хороо хаана байдгийг харцгаачихаарай.

2. Ирэх жил сонгууль. Намуудын дотоод сунгаа эхэлсэн тул аль болох олон хүнд танигдчих, нэр, зүсээ хэвлэл мэдээллээр дамжуулаад амин зуулгын хэдийгээ гудам бүрд байгаа эмийн санд өгч байгаа ардууддаа цээжлүүлчих гэсэн нэг, хоёр гүүр давсан хороололд амьдардаг хоёр намын залуу халаа. Ялангуяа, улирал тутам 10 сая төгрөгний урамшуулалтай НИТХ-ын төлөөлөгчид

3. Юуг хэнд мэдээлж байгаагаа ч бодох чадваргүй, зөвхөн ирэх жилийн сонгуулиар олох мөнгөө бодон уулгалан дайрах шар хэвлэл, сайт, сэтгүүлч нар. Ярьж байгаа зүйлийнхээ талаар бүр хумсын төдий ч мэдлэггүй хэрнээ түмний төлөө гэж омойтон чарлах нь нэг ёсны “онанизм” л юм даа.

4. Шинжлэх ухааны бүхий л цол хэргэм, эрх ямбыг эдлэн суух мөртлөө ганц үг ган хийлгүй бэртэгчин царайлж, гэртээ угаартаж байгаа чадуу иргэний төлсөн татвараар санхүүжигч Шинжлэх Ухааны Академи, түүний харьяа хүрээлэнгүүд, төрийн өмчит их дээд сургууль ажилладаг эрдэмтэн, судлаачид. Шинжлэх ухаан Ганданд ялагдсан нь үнэн аж.

5. Дээд боловсролын дипломтой боловч дунд сургуульдаа юу сурсан нь ойлгомжгүй нийгмийн сүлжээний хэрэглэгчид. Яг яамаар байгаагаа байтугай уншсанаа ойлгодог эсэх нь эргэлзээтэй, өнөөндрийн лайк, шэйр, комментын төлөө өөрийгөө хорлогч “attention whores”.

Төгсгөлийн оронд

Тэртээ 20 гаруй жилийн зуны ид халуунд насаараа монгол хэлний багш хийсэн нагац ахыг хөдөөлүүлэхдээ ил тавьсан төдийгүй лам нар “Тасын дуудлага” гэдэг ном уншсанаар махчин шувуу ирж махан биеийг нь идсэн гэж ярихыг сонссонсон. Хүн нас барахаар газарт оршоодог гэж мэдэхээс ил тавьдаг, тэрийг нь шувуу иддэг, бүр шувуунд идүүлэх гэж ном уншдаг гэдгийг дуулсан би маш их гайхаж, бүр хэрэг болгон энэ тухай хүмүүсээс лавлаж асуусан ч тоймтой хариулт сонссонгүй. Нүгэл их хийвэл махан биеийг нь авч явдаггүй, цогцос халуунд хөөж бэмбийгээд бараг суучихдаг, харин буянтай хүний хувьд оршуулгад оролцсон хүмүүс нь буцаагүй байхад тас гэх махчин шувуу эргэдэг гэж насаараа хот сууринд суусан өөр нэг нагац тайлбарлав. Тэр төвөд ном уншсанаар шувуу ирдэг үү, эсхүл угаасаа тас шувуу эргэдэг газарт хүн тавьдаг уу гэдэг асуултад тодорхой хариулт лав тэр үедээ олоогүй юмдаг.

Яг үүн шиг утаатай холбоотой энэ асуудлыг өндөр авахуулах тусам тасын дуудлага шиг уншигдах болов.

Др. Наранбаатар айл бүр СО мэдрэгчтэй байх ёстой гэж ярингуут сэвээд төр 6 тэрбум төгрөг гаргаж тэрийг нь гэр хорооллын айлуудад үнэгүй өгөхөөр болов. Дараахан нь л хугын наймаа, шахаас яриад өнөөдрөөс энэ нь тийм ч үр дүнтэй шийдэл биш болохыг нотолцгоож эхэллээ...

 

Нүүрний гэрэл зургийн эх сурвалж: TVNZ

  

 

 

 

 


avatar
    • Haabar
    • 172.68.110.*

    1. Хүний амиар утаагүй боллоо гэх арай л болохгүй л дээ, тиймээс бүх зуухыг шалгаад үнэхээр тохирохгүй зуухуудад тохирох түлшийг хэрэглэх зөвшөөрөл олгох. 2. Мэдрэгч тавих нь утгагүй даапаалсан асуудал. Хортой хий гараад байгааг мэдэхээрээ гадаа гарч хөлдөх үү? Галаа унтрааж хөлдөхүү? гэдэг асуудал гарч ирнэ. 3. Үнэгүй авч буй угаасан нүүрсний хаягдалыг 150000 төг болгож байгаа схемээ ил тод болгочихвол хэл ам бас багасна. 4. Ер нь цахилгааны үнийг хөнгөлөх, тэглэх нь хамгийн зөв шийдэл.

    • Зориг
    • 172.69.252.*

    Харагддаг утааг харагддаггүй илүү хортой утаагаар соличихлоо. Харагддагүй утааны нэг нь угаарын хий - Carbon monoxide. Шахмал нүүрс энгийнээс илүү ялгаруулдаг. Тиймээс ч шахмал нүүрсийг гэрийн дотор маш их болгоомжтой хэрэглэхийг дэлхий нийтээр анхааруулаад 50 орчим жил боллоо. Дараачийн харагддагүй хий нь шахмал тулшний барьцалдуулагч эд шатсанаас ялгардаг төрөл бүрийн хорт хий - VOC Volatile organic compounds. Энэ хийний хорын талаар маш олон мэдээлэл байдаг. Өөр нэг харагддаггүй хорт хий нь хүхрийн давхар исэл - sulfur oxide. Хүхрийн давхар ислээс болж шахмал түлш гэрт хэрэглэдэггүй. Today, coal briquettes are avoided for their sulfur oxide emission. Ер нь харагдахгүй хорт утаа их ялгардаг талаар зөндөө судалгаа бий. Бид харагдах тооцсонцорууд буюу PM10, PM2.5 ийг илүү анхаараад харагдахгүй амь насанд аюултай үл харагдах хортой утаагаар нийтээр амьсгалж байгаа юм биш биз.

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 4993

2020 оны УИХ-ын сонгуулиар аль нам ялах вэ?

12%
МАН
17%
АН
69%
Шинэ гуравдагч хүчин
  • 12%
  • 17%
  • 69%