ЧУУЛГАН: Монголбанкны ерөнхийлөгчөөр Б.Лхагвсүрэнг томиллоо

Монгол Улс  FATF-ын "саарал жагсаалт"-д орсон, ЭЗБХ-ны зөвлөмжийг Монголбанк хангалтгүй биелүүлсэн зэрэг шалтгаанаар Төв банкны тухай хуулийн 26.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт "үүрэгт ажлаа хангалтгүй биелүүлсэн" бол Монголбанкны удирдлагыг чөлөөлөхөөр заасныг үндэслэж Н.Баяртсайханыг энэ сарын 21-нд үүрэгт ажлаас нь чөлөөлөөд байсан юм. Тэгвэл өнөөдрийн УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Монголбанкны ерөнхийлөгчөөр Бядрангийн Лхагвасүрэнг томилохыг гишүүдийн 76.2 хувийн саналаар дэмжлээ. 

Б.Лхагвасүрэн нь 1989 онд Монгол Улсын Их Суруулийг Эдийн засгийн ухааны бакалавр зэрэгтэй төгссөн, 1999 онд АНУ-ын Колумбын Их Сургуульд Олон улсын харилцааны магистр цол хамгаалжээ. 1993 оноос ажлын гараагаа Монголбанкны эдийн засагч, ахлах эдийн засагчаас эхэлсэн байна. Улмаар 2013 он хүртэл Монголбанкны Хяналт шалгалтын газрын захирал, Ерөнхийлөгчийн зөвлөх, Бүртгэл, Мэдээллийн технологийн газрын захирал, Банкны сургалтын төвийн гүйцэтгэх захирал, Монголбанкны Хяналт шалгалтын газрын захирлаар ажиллаж байсан туршлагатай. Тэрээр 2014 оноос Монголын Банкны холбооны дэд Ерөнхийлөгчөөр ажиллаж байгаад 2016 оноос өнөөг хүртэл Монголбанкны дэд Ерөнхийлөгчөөр ажилласан юм.

 

 


avatar

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 5129

2020 оны УИХ-ын сонгуулиар аль нам ялах вэ?

12%
МАН
17%
АН
69%
Шинэ гуравдагч хүчин
  • 12%
  • 17%
  • 69%