Нийтлэл 01 сарын 28, 2020

С.Лувсангомбо генералын залбирал буюу Маршалын нууц товчоо

 Ардын депутатын хурлын Гүйцэтгэх захиргааны дарга асан, хурандаа генерал Сономын Лувсангомбын  бичсэн БНМАУ-ын Маршал Ю.Цэдэнбал, түүний гэргий Анастасия нарын намтрыг ямар нэг засвар, найруулгагүй нийтэлж байна.

Би Ю. Цэдэнбал даргын удирдлаганд болон Анастасия-тай олон жил ажил төрлийн холбоотой байсан, тэдний зан үйлийг нь мэддэгийн хувьд Д. Төрбат таны ор үндэсгүй балмад гүтгэлгийг тань эсэргүүцэж өөрийн санал тайлбараа бичлээ. “Маршалын нууц товчоо” номын Ерөнхий редактор Эрхэм хүндэт Ж.Мөнхбат танаас хүсэх нь: Монгол Улс Ю. Цэдэнбал даргын үед буюу ХХ-р зууны ердөө тавиадхан жилийн дотор хүн ам нь 4 дахин өссөн, бүх хүн эрүүл, бүгд бичигтэн, бүх хүүхэд нь цэцэрлэг, сургуульд, бүх залуучууд нь нийтээрээ 7-8-р ангийн боловсролтойн зэрэгцээ ТМС-ийн тусгай мэргэжилтэй, ажилгүй хүн байхгүй, төрөл бүрийн үйлчилгээ бүх хүн амдаа адил, тэгш хүрдэг байв. Монгол Улс хүнс, хоолоор өөрийгөө бүрэн хангадаг орон байв. МАН, эрх барих нам байсан тэр 70 жилийн бүтээлч их үйлс, түүхээ үнэлж, ард түмнийхээ төлөө зүтгэл, монгол үндэснийхээ алдрыг хадгалахад чиглэсэн улс төрийн бодлогоо тууштай хэрэгжүүлж нам, ард түмнийхээ холбоог батжуулж Ю.Цэдэнбал дарга, Төрийн тэргүүн хатагтай Анастасия хоёрын монголоо гэх эх оронч үзэл санаа, монгол орноо хөгжүүлэхэд оруулсан агуу бүтээлийг хүндэтгэх ёстой. МАН-ыг 44 жил удирдсан Ю.Цэдэнбалын 100 насны ойд зориулан бүтээсэн “Маршалын нууц товчоо” гэх энэ бүтээлийг МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга асан эрхэм хүндэт Ж.Мөнхбат та Редакторлож “ХАТАГТАЙ ТӨРИЙН ЖУДАГТАЙ ҮҮРЭГ” гэсэн өөрийнхөө жудаг үгээ хэлж энэ номыг уншигч олонд толилууллаа. Монгол түмний хайр хүндэтгэлийг хүлээсэн уран зохиолч Д.Төрбатын туурвисан энэхүү гайхамшигтай тууль-роман /хараал, зүхэл, доромжлолыг хасаад/ монголын гайхамшигийг хадгалан, Ихэс дээдсээ хүндэтгэсэн “Монголын нууц товчоо”-ны адил мөнхрөн үлдээсэй гэж ерөөнө. Гэвч зохиолч чухам ямар бодлоор романаа аймаар “зүүд”-ээр эхлээд адгийн муухай хараалаар төгсгөж байгаа номын өчүүхэн боловч балмад бичлэгүүдийг нь би эсэргүүцэж байна. МАН-ын домогт удирдагч, үндэсний баатар Ю.Цэдэнбал мөн Монголын хүүхдийн өндөр АЖАА нь болсон Анастасия хоёрыгоо, монгол ёс зүй, жудаг, хүн чанарт байшгүй хамгийн жигшүүртэй, бузар хараалаар доромжилж, ор үндэсгүй гүтгэж, гүжирдэж нэр төрийг нь гутааж байгааг нь ч эсэргүүцэж байна, харуусч байна. Үгийн сайныг хэлэлцэж мэдэрдэг, үйлсийн сайныг ярилцаж баталдаг гэдэг биз дээ.

Эрхэм хүндэт Ж.Мөнхбат та “Маршалын нууц товчоо” номын ерөнхий редакторын хувьд номын эхэн төгсгөлийн балмад,  аймшигтай дайралт, балай жигшим хараалаар Х. Чойбалсанг “алуурчин”, Ю.Цэдэнбалыг  “арчаагүй мал”, Анастасия-г “янхан” гэж хүний нунжиггүй доромжилж байгааг нь эргэн харж, дахин хянан үзэж үнэн байдалд нийцүүлэн засвар оруулаач ээ гэж хүсч байна. Мэргэн ухаант монголчууд, монголын бүтээлч сэхээтнүүд Төрийнхөө хүндэт удирдагч, үндэсний баатар, Улсын маршал Ю. Цэдэнбалын үнэн үйлс, монголоо гэсэн итгэл, зүтгэлийг хэзээ ч мартахгүй. Түүхийн үнэнийг хэн ч, хэзээ ч, яаж ч баллаж, харлуулж, бузарлаж, чадахгүй шүү дээ. Түүх түүхээрээ үлдэнэ. Сайр шандын усыг шавхаж шимээд ч барахгүй, сайн хүний үрийг муулж зэмлээд ч барахгүй гэж эртний ардын дуунд ч байгаа. Говьчуудын энэ домогт Д.Төрбатад санаа өгөөсэй гэж хүснэ, мөрөөднө. “Маршалын нууц товчоо” номын тухай олон нийтэд танилцуулж хүмүүсийн сэтгэлгээг сонсох, түүхийн үнэнийг батлах талаар МАН-н үзэл суртлын хүчит зэвсэг “ҮНЭН” сонин судалгаа дүгнэлтээ хийгээсэй, бичээсэй гэж хүснэ. Төрийн тэргүүн, үндэсний баатар, намын удирдагчаа зохисгүй урвуу, ноцтой занал зүхлээр доромжилж байгааг цээрлэх, таслан зогсоох талаар МАН-н удирдлага нэн даруй шийдвэрлээсэй гэж хүснэ. Монгол улсын төр засаг, МАН-н удирдагч, үндэсний баатар Ю.Цэдэнбалын насан туршийн үйлсийг гүнээ хүндэтгэн Ардын Хувьсгалын 100 жилийн ойн өмнө хэлмэгдлийг нь бүрэн арилган цагаатгаж Увс аймгийг ЦЭДЭНБАЛ аймаг гэж нэрлэх болоосой. Мөн Монголын хүүхдийн өндөр “АЖАА” нь болсон Анастасиягийн хэлмэгдлийг бүрэн арилган цагаатгаж, түүний 100 насны ойгоор нь Гэрлэх ёслолын ордон, Яармагийн 120 ортой эмнэлэгийг Анастасия-Цэдэнбалын нэрэмжит болгон өргөмжлөөсэй гэж хүснэ. Монголын Төр минь жудагтай үүргийнхээ дагуу гэгээн үйлс, нөр их бүтээлийг нь өргөмжлөн мөнхрүүлээсэй. Мөнх хөх тэнгэрийнхээ мандалд мөргөн сөгдөж Төрийн тэргүүнийг ад, зэтгэрээс авраач гэж залбирнам.

Монгол Улсын гавьяат барилгачин,

Ардын депутатын хурлын Гүйцэтгэх захиргааны дарга асан

Хурандаа генерал Сономын Лувсангомбо

Сэтгэгдэл бичих

    • Зочин
    • 2020-02-02

    Сэтгэгдэл бичсэн хүмүүстээ санал нэг бна. Монгол улсын бүхийл түүхэнд Чингисийн дараа орох алдар суугаа мандуулсан их удирдагч гэдэгтээ маргах тэнэг арай байхгүй байх. Харин өвгөн буурал хурандаа генерал С. Лувсангомбо гуйдаа маш их баярлалаа. Урт наслаж удаан жаргаарай .

    • Ворон
    • 2020-02-02

    С. Лувсангомбо гуйд талархаж бна. Үнэндээ хэлэх муу үг олдохгүй юм. Яаж ингэж хэлж чадаж бнаа. Жамбын. Батмөнх дэндүү арчаагүй нэгэн бжээ. Монгол орны мандан бадрал өнгөжин дэвжих нь. Ю. Цэдэнбал түүний хань Анастасия нартай салшгүй холбоотой тэр алдар гавьяаг ямарч балмад гүтгэгч хатуугаар хэлж хараар будсан ч үнэ нь буурч өнгө нь хувирахгүй гэдэгтээ маргах хүн ховорхон байх гэж найднам. Харин Ж. Батмөнхийг тэр үеийн сайд нарийн зөвлөлийн дарга болсоноос хойш монгол орны уруудаж доройдхийн эхлэл болсон гэхэд болно. Тэр үед Батмөнхийн төрсөн нутгийнхан нэг настай хүн энэ Батмөнхийг снз. дарга болсоноос хойш монгол улсын өнгө төрх нэг л саарал болчихлоо гэж харамсан ярьж байж билээ. Тэгээд ч 1990 онд төрийн алтан жолоог одооны энэ бузар булайнуудад өгсөнөөр уруудах доройтохын туйл болсон доо. Д. Төрбат мэтийн үгийн цагаан солио туссан тэнэг гөлөг юу бичиж бгаан сонин биш харин Ж. Батмөнх тийм балмад үгийн цуглуулагыг хөгжөөн дэмжээд редакталаад сууж байсан д дэндүү харамсаж бна.

    • Зочин
    • 2020-01-30

    Дэмжиж байна өнгөрсөн түүхээ нулимахыг тэвчишгүй ээ

    • Зочин
    • 2020-01-30

    Зөв шүү. Одооны дарга царайлсан нуснуудаас хавьгүй дээр

    • Н Төмөрбаатар
    • 2020-01-30

    Монгол хүн бүхэн энэ хоёр буурлийн хийж бүтээсэн ниыгмээр хүмүүжиж өсөж эрүүл саруул боловсролтой болсон үнэн билээ Ж Мөнхбат дүү үнэнд биш мөнгөнд толгойгоо өгсөн байнаа алдаагаа хурдан засаж залуу дүүгийн өгсөх зам саадгүй байх болтугай

    • Зочин
    • 2020-01-30

    Uuchlarai nomig ni unshaagui bga bolohoor yag uneheer tm muuhai ugseer bichsen bol arai bolohgui shde. Bal darga tuunii gergii 2 Mongol ulsad uneheer ihiig zuviig hiisen gaviyatanuud yum shu. Barag ter ueiin buh humuus nadtai sanal 1 bna gdgt bi ergelzehgui bna. Harin iim muuhaigaar bichsen hun ta zaluu odoo ueiin hun bho. Mash ih buteen baiguulalt hseni ur shimiig ta bolson uuriin chin ur huuhed hurtel odoo hurtej bga bh shu. Iim shudarga bus baij boloh gui l de. Tuuh uneneere l bh estoi.

    • Иргэн
    • 2020-01-29

    За за ТӨРБАТ.МӨНХБАТ 2 МОНГОЛЫН ТҮҮХЭН ХҮНИЙ ТУХАЙ БИЧНЭ РЁДАКТОРЛАНА ГЭЖ ЮУ БАЙХАВ. ТЭД БОЛ УЯНГЫН ХАЛИЛТАЙ ЗОХИОЛЧИД БОЛОХООС ТҮҮХ СУДЛААЧИД ДААНЧ БИШ. ТҮҮХ МЭДЭХГҮЙ ТҮҮХЭН ХҮНИЙ ТУХАЙ БИЧНЭ ГЭЖ ТОЛГОЙД НЬ ОРОВ ГЭДЭГ ИХ СОНИН САНАГДЛАА. ӨВГӨН ХУРАНДАА ГЕНЕРАЛЫН БИЧСЭНИЙГ МАН АНХААРАЛДАА АВЧ ЗХЛРУУЛААСАЙ.

    • даш
    • 2020-01-29

    ТӨРБАТ, МӨНХБАТ 2 ХАРИУ ДУУГАРААЧ. МӨНХБАТ БАС КЪИНО ХИЙЖ БАЙГАА ГЭСЭН, НИГЭХЭД 'АРЧААГҮЙ МАЛ'-ТАЙ ЯДАХНАА НЭГ УДАА УУЛЗАЖ ҮЗСЭН ҮҮ? ХЭДЭН ТӨГРӨГ ОЛОХ Л САНАА БИЗ ДЭЭ, МАЛАА

    • зочин
    • 2020-01-29

    Энэ Мөнх бат гэдэг хүн чинь УИХ гишүүн мөн үү?Тэгвэл хэлье.Чамайг боривныхаа баастай явж байхад чинь Цэдэнбал дарга чинь ард түмнээ хоосон хонуулж гуйлгачин байлгаагүй шүү.Тэр хүнд өөрийн гэсэн орон сууц хадгаламж машин унаатай байгаагүй шүү.Өнөөдөр та ямар их хөрөнгөтэй том машин том байшинтай байгаа билээдээ.Тэгээд ард түмнээ ямар байлгаж байгаа билээ.

    • Hаран
    • 2020-01-28

    ТҮүхээ мэдэхгүй нусан журнууд ямар шагнал горьдоод ийм юм бичдэг байнаа ,одоо төрөө самарч байгаа ,ард түмнээ тохуурхан доромжилж байгаа новшнуудын талаар бичиж чадахгүй байгаа биздээ ,М,,,чи бол жинхэнэ МАЛ,,,, С,Лувсангомбо гуайд талархлаа ,танд эрүүл энхийг хүсье,

arrow icon