Нийтлэл 03 сарын 17, 2020

ОЛОН УЛСЫН ХАРИЛЦАА: Путин 2036 он хүртэл ОХУ-ыг удирдах уу?

Аристотелын онолын дагуу Тиран төрөх үү?

            Засаглалын ямар хэлбэр нь хамгийн тохиромжтой тухай маргаан эртний Грект төрт ёс үүссэн цагаас өнөөг хүртэл яригдаж байна. Платон, Аристотель гэх мэт философичид хүн төрөлхтний түүхэнд ямар засаглал оновчтой тухай өөрсдийн бүтээлийг гаргасан байдгаас энэ сэдэвтэй уялдуулан Платонийн Thymos Аристотелийн засаглалын хэлбэрүүдийг сонгон аваад 21-р зууны дэлхий ,ертөнцөд хэрхэн оршин байгааг харуулая.

Аристотелийн Засаглалын хэлбэрийг

  1. Монархи /нэг хүнээр удирдуулна. /
  2. Аристокраси /хамгийн шилдгээр удирдуулна./
  3. Демокраси /олон түмнээр удирдуулна./

Хувааж үзээд Монархи засаглал эцэстээ Тиран ,аристокраси засаглал Олигархийг бий болгодог тул хамгийн шилдэг засаглалыг хүчирхэг дундаж давхаргын дэмжлэгтэй үүссэн аристокраси болон демокрасигийн холимог Polity засаглал хэмээн үзжээ.

Аристотелийн бүтээлүүд улс төрийн шинжлэх ухаанд гол байр суурийг эзэлдэг ба өнөөдөр хүртэл түүний бүтээлүүд улс төр судлалын оюутнууд, улс төрийн философи сонирхогчид уншсаар байгаа юм.

21-р зуун буюу өнөөдөр нэг хүнээр удирдуулснаар Тиран төрсөн үү эсхүл хамгийн шилдэг нэгээр удирдуулснаар Олигархи засаглал бий болов уу? гэдэг асуултын хариулт ихээхэн сонирхолтой ба магадгүй нэг хүнээр удирдуулах зөв юмуу гэдэг асуулт гарч ирнэ.

НҮБ-н 193–н гишүүн орнуудын засаглалыг харахад Ерөнхийлөгчийн, парламентын, холимог гэсэн засаглалтай байна. Зарим улс хаант засаглалтай хэдий ч хаан нь улс орны эв нэгдлийн бэлгэдлийн шинж чанартай.

Парламентын засаглалтай улсад Ерөнхий сайд улсыг удирддаг бол Ерөнхийлөгчийн засаглалтай улсад Ерөнхийлөгч удирдана.

Манай улсын хувьд холимог засаглалтай юм. Нэг талаас парламентад олонх болсон намын дарга Ерөнхий сайд болон кабинетаа бүрдүүлнэ , нөгөө талаас бүх ард түмнээс ерөнхийлөгч сонгогдоно. Ерөнхийлөгч, парламент харилцан бие биедээ хяналт тавина. Гэсэн хэдий ч бүх ард түмнээс  сонгогдсон гэдэг үүднээс Ерөнхийлөгч амбицтай байх магадлал аль ч улсад өндөр.

АНУ –н хувьд ерөнхийлөгчийн засаглалтай ба хүчтэй парламент болон шүүх засаглал нь Ерөнхийлөгчийн үйл ажиллагаанд хяналт тавьдаг.

ОХУ-н хувьд холбооны хагас ерөнхийлөгчийн засаглалтай гэж байгаа ч 1993-2000, 2000-аас өнөөдрийг хүртэлх засаглалыг харвал бүрэн ерөнхийлөгчийн ,авторитор засаглалтай байна гэдэг судлаачидтай санал нийлж болно.

Одоогийн Ерөнхийлөгч Владимир Путин 2000 оноос хойш ОХУ-н улс төрд ноёрхож Ерөнхий сайд , Ерөнхийлөгчийн албан тушаалыг ээлжлэн хашиж байна.  Тухайлбал 2000-2004, 2004-2008 онд Ерөнхийлөгчийн албан тушаалыг хашжээ. 1993 онд батлагдсан ОХУ-н Үндсэн хуулийн 81-р[1] бүлгийн 81.1 н дагуу ОХУ-н Ерөнхийлөгч нь ОХУ-н иргэдээс 4-н жилийн хугацаатайгаар сонгогдоно 81.3-т 2-с дээшгүй удаагаар Ерөнхийлөгчийн албан тушаалыг хашихгүй гэж заасан байдаг. Үндсэн хуулийн дагуу 2008 онд одоогийн Ерөнхийлөгч Владимир Путин Ерөнхийлөгчид дэвших эрхгүй болсон ба түүнийг ерөнхийлөгч байх үед Ерөнхий сайдаар ажиллаж байсан Дмитрий Медведевийг намаасаа Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэн  Дмитрий Медведев ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгууллаа. 2008 онд Медведев ерөнхийлөгч болсны дараагаар ОХУ-н Ерөнхийлөгчийг 6-жилийн хугацаатайгаар сонгодог байхаар мөн 2[2]-с дээшгүй удаа сонгогдохгүй байхаар Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан.

Уг нэмэлт өөрчлөлт Медведевийг Ерөнхийлөгчийн ажлаа өгснөөс хойш үйлчилж эхлэх байсан ба 2012 болон 2018 оны Ерөнхийлөгчийн сонгуульд Владмимир Путин нэр дэвшин ялалт байгуулжээ. Одоогийн ерөнхийлөгчийн бүрэн эрх 2024 онд дуусаж Үндсэн хуулийн дагуу дахин нэр дэвших эрхгүй болж буй хэдий ч ОХУ-н ДУМ Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт дээр Ерөнхийлөгчийн хугацааг дахин ярьж байгаа юм. Тухайлбал тус улсын үндсэн хуулийн  81.3-т 2-с дээшгүй удаагаар Ерөнхийлөгчийн албан тушаалыг хашихгүй гэж заасан байдаг ч думын гишүүн Валентина Терешков өөрчлөх 2 хувилбарыг танилцуулсан байна. Үүнд,

  1. Нэг хүн ерөнхийлөгчийн албан тушаалыг хэд хэдэн удаа хашиж болох тухай заалтыг хуулиас хасах,
  2. Шинэ Үндсэн хуулийг баталсны дараа тухайн хүн Ерөнхийлөгчөөр өмнө нь хэдэн удаа ажилласныг тэглэн тооцох.

Думын дарга Ерөнхийлөгчөөс санал авах хэрэгтэй гэсэн ба Путин үндсэн хуулийн цэц/шүүх дэмжвэл тэглэн тооцохоор буюу хоёр дахь хувилбарыг боломжтой гэдгийг илэрхийлсэн байна.

            Хэрэв тэглэж тооцвол Ерөнхийлөгч Путин 2024 , 2030 оны сонгуульд нэр дэвшин ялалт байгуулснаар 2036 он хүртэл Холбооны улсын ерөнхийлөгчөөр ажиллах боломжтой ба 2000 оноос хойш 2004-2008 оныг тооцохгүй гэж үзвэл 34 жил Ерөнхийлөгчөөр сонгогдон ажиллах аж. Гэхдээ 2024 онд Путин дэвших талаараа мэдээлэл өгөөгүй байгаа. Мөн уг Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт нь 4 сарын 22 –нд зохион байгуулагдах бүх нийтийн санал хураалтаар шийдэгдэнэ. ОХУ-н дээрх үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг Путин өөртөө зориулсан гэж үзэх судлаачид нилээд байгаа юм. Борис Ельцин дараагаас өнөөдрийг хүртэл ОХУ-г Путин удирдаж байна.  

Асуулт Тиранни төрсөн үү? Тиранни нь удирдагчид үнэмлэхүй хүчийг өгөх үед тохиолддог.Аристотель мөн ямар ч сайн хаан байсан эрх мэдэл удахаараа тиран болдог гэжээ. Тиран төрснөөр засгийн газар нь авилгад автаж нийтийн сайн сайхны төлөө ажиллах хүмүүс багасаж ,нийгэмд хүчирхийлэл газар авдаг аж. Тиран бодит байдлыг харж чадахаа байснаар энэ нь улс эх оронд асар хохиролтой ба жирийн иргэд улам ядуурч эрх мэдэлтэй хэсэг улам баяжиж,нэр алдараа баталгаажуулах юм. Платон, Аристотель мөн бусад философи судлаачид Тиран төрснөөр нийгэм сайн сайхан болдоггүй, харин хүчирхийлэл газар авдаг гэдгийг хэдэн мянган жилийн өмнөөс бичжээ. Эрх мэдэлд удахаараа тиран болдог гэсэн Аристотелийн уг тодорхойлолт дээр үндэслэн нөхцөл байдлыг  харвал Холбооны улсын ерөнхийлөгч Тиран болох,Тиран болсон байх  магадлалтай . Нэг хүнийг олон удаа сонгох нь аюултай мэт.

Тиран төрөх , Тиран болох нь магадгүй Платонийн томьёолсон Thymos-оор тайлбарлагдах боломжтой юм. Thymos нь хүн бусдаар хүлээн зөвшөөрөгдөхийн төлөө амьдардаг гэсэн ойлголт. Эрх мэдэл, нэр алдарт удах тусам түүнийгээ тавих дургүй болдог.

Ингээд харахаар нэг хүний засаглал тэр хүн хэчнээн чадамжтай байгаагаас үл хамааран удах тусмаа тиран болох магадлалтай, аюултай.

Засаглалын тогтвортой байдлын тухай ярианд Ерөнхийлөгчийн засаглалыг парлиаментын засаглалтай харьцуулахад тогтвортой байх боломжтой гэж үздэг ч нэг хүний засаглал эцэстээ тиран төрөх боломжийг олгодгоороо илүү аюултай.

 

Ашигласан материал:

  1. Plato Aristotel on Tyranne https://www.crf-usa.org/bill-of-rights-in-action/bria-26-1-plato-and-aristotle-on-tyranny-and-the-rule-of-law.html
  2. Succession and Punishment by Chris Miller https://foreignpolicy.com/2020/01/21/succession-and-punishment/
  3. Russian Constitution http://www.constitution.ru/en/10003000-01.htm
  4. Russian Federations Constitution of 1993 with amendments through 2008 https://www.constituteproject.org/constitution/Russia_2008.pdf

 

 

 

 

[1] 1993 оны ОХУ-н Үндсэн хуулийг https://www.refworld.org/docid/3ae6b59f4.html

[2] 2008 оны ОХУ-н Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг https://www.constituteproject.org/constitution/Russia_2014.pdf?lang=en

 

Сэтгэгдэл бичих

arrow icon