Нийтлэл 04 сарын 30, 2020

Сармис? Саримс уу?

Сүүлийн үед Монгол хэлний зөв бичих дүрэм гэж арван жилийн хүүхэд байтугай насаараа номын мөр хөөсөн мань мэт нь хүртэл ойлгохооргүй "бантан" гарч ирэв.

Шинэ журамласан зөв бичих дүрмийн толь бичгийг нь аваад ганц хуудас нээхэд галзуу хүний өдрийн тэмдэглэл шиг зүйлс байгааг би өнгөрсөн намар нэг нийтлэлдээ шүүмжилж байсныг зарим гярхай уншигчид өнөө хэр санаж байгаа байх аа.

Ойрын хэдэн өдөр "сармис" гэж бидний ярьж хэлж бичиж хэвшсэн үгийг "саримс" гэж бичих учиртай гэсэн журмын заалт олонтоо үзэгдэх болов. Монгол бичиг болон кирил бичгээр адилхан сармис гэж бичигддэг үгийг ямар ухаанд нь ухна ишиг үхсэн сэтэртэн "саримс" хэмээн хэлж бич гэж ард түмэнд муйхарлан шахсан юм бол? Тэр этгээдийн далд санаа нь юу байж таарах вэ?

"Саримс", "Байцай" мэтийн түмэн алдаа мадагтай зөв бичих дүрмийн толь бичгийг 2 буман ширхэгийг хэвлүүлж төрийн албаныханд үнэгүй тараагаад эхлэсэн тухай та бүхэн сонссон уу?

Хоёр бум гэдэг нь 200 мянга гэсэн үг болохыг зарим залуус ойлгохгүй байж мэдэх юм. Хэвлэлийн зардал нь 20-30 мянган төгрөгийн үнэтэй энэ алдаа мадагтай бүтээл эдийн засгийн талаасаа хичнээн их гарлага сүйтгэл гаргаж байгаа бол?

Үндэсний соёлын хамгийн гол амин чухал үндэс болсон Монгол хэлийг маань саримс, байцай мэтээр бохирлон буртаглаж байгааг мөнгөн дүнгээр илэрхийлэх арга юм.

Сүүлийн үед Монгол хэл шинжлэлийн салбарт Баянхонгорын гаралтай эрдэмтэд илэрхий жин дарах болсон нь нууц биш ээ. Тэр зүгийн нутгийн хэлэнд саримс гэж хэлдэг байж болох л доо. Манай аав ч гэсэн саримсаг гэж хэлдэг байсан нь бодвол Борнуур зүгийн нутгийн аялгууны хэллэг байж болох талтай.

Харин өөрийн хэлж хэвшсэн энэ мэт нутгийн аялгууны үгийг үндэстэн даяар тэр дагуу хэлж бич гэж хүчлэн тулгаж болохгүй байх аа. Ер нь манайд хэлний бодлого, хэлний засаглал гээч зүйл бүрэн алдагдсаны харгайгаар эх хэл маань энэ мэт эвдэрсээр, эмтэрсээр байгааг яалтай.

Энэ мэт цавчаа булхайг эртхэн бүх нийтээрээ сэрэмжлэн ухаарахгүй юм бол дараачийн ерөнхийлөгч, ерөнхий сайдын үед цоо шинэ зөв бичих дүрмийн толь бичиг гээч гарч ирээд 400  мянгыг айл болгонд үнэгүй тараана гээд сууж байж мэдэх юм шүү. Улсын мөнгө ёолохгүй нь сайхан. Улсын мөнгийг цавчих зарим хүмүүст бүр сайхан байдаг байх л даа.

Сэтгэгдэл бичих

    • Зочин
    • 2023-06-19

    Санал нэг, бүрэн дэмжиж байна

    • Зочин
    • 2023-04-28

    Миний мэдэхийн Англи хэлний үг ингэж бичнэ гээд дахиж өөрчлөгдөж байсныг ерөөсөө санахгүй байна. Угаасаа тэгэж өөрчлөгдөхгүй байх. Гэтэл манайх тэр улсыг бодоход эрт төрт улс болж бичиг үсэгтэй болсон ард түмэн байж яагаад ингэж өөрчлөгдөөд байгааг үнэхээр гайхах юм. МУИС, МУБИС гэх мэт сургуулийн багш нар нь яамтайгаа нийлж байгаад л ийм ажил хийдэг байх гэж бодож байна. Уйддаг юм уу яадаг юм

    • @Irgen
    • 2022-12-12

    Профессор шүү хүн гуай

    • Зочин
    • 2020-05-03

    Уг нь дунд сургуульд овоо л гайгүй сайн сурагч байсан юм одоо ч бичиг үсэг мэдэхгүй хүн болчих гээд байна ёстой балай завхарсан юм

    • Irgen
    • 2020-04-30

    Мулгуу хэвтэж Монгол хэлний эрдэмтэн порнперсэр нэр зүүцэн байдаг, цалин муу байдаг, гоё амьдармаар байдаг ийм л малнууд сармис, саримс мэтээр мөнгө хийж байгаа юм.

arrow icon