Нийтлэл 05 сарын 29, 2020

УРЛАГ: Европын кино наадам үргэлжилж байна

Дэлхий дахинд COVID-19 цар тахал дэгдсэнтэй холбоотойгоор Монгол дахь Европын кино наадам анх удаа цахим хэлбэрээр зохион байгуулагдаж байгаа билээ.  Европын Холбооноос Монгол Улсад суугаа Төлөөлөгчийн газраас санаачлан тавдугаар сарын 18-наас эхэлсэн уг наадам зургадугаар сарын 18-ныг хүртэл Польшийн Маорзата Сумовска, Финляндын Тонислав Христов зэрэг Европ болон олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн найруулагчдын 16 кино бүтээлийг монгол хэл дээрх дуу оруулга, монгол хадмал бүхий хувилбараар цахимаар толилуулж буй.  Энэхүү наадам кино урлагаар дамжуулан Европын олон талт соёл, хүний зовлон жаргал, ардчилсан үнэт зүйлийг эрхэмлэж, хууль дээдлэх ёсыг сахих болсон түүхэн учир шалтгааны талаар монгол үзэгчдэд гүнзгий ойлголт өгч, Монгол Европын цаашдын харилцан ойлголцол, хамтын ажиллагаанд жинтэй хувь нэмэр оруулах нь дамжиггүй.  Доорх 16 киног хэрхэн үзэх заавартай видео тайлбараас танилцаарай. 

Та кино үзэх заавартай дараах видеоноос танилцана уу.

arrow icon