Нийтлэл 07 сарын 13, 2020

Баруун Монголын 60 цагаан адуу хаачсан бэ буюу соёл уламжлалаа дээдлэх ину...

Өмнө нь мөнгө төгрөгний болоод байршлын хувьд баахан шүүмжлэл дагуулсан хэдий ч Монгол Наадам болдгоороо боллоо. Сайхан боллоо. Амьд мэнд явбал улсын наадам үзнээ гэж.

Цар тахлын үед зургаан сар гадна дотно хөл хорионд орсон, түгжигдсэн, түгжирсэн ард иргэдээ цэнгүүллээ. Монгол хүнийг МОНГОЛ гэдгийг мэдрүүлдэг цөөхөн баярын нэг нь НААДАМ яахын аргагүй мөн. Наадам бол жаргалтайн дэлгэр цагтаа хуран цуглаж зон олноороо жаргаж цэнгэдэг соёлын капитал билээ. Шүүмжилсэн асуудлуудаас хамгийн их дуулиан шуугиан тарьсан нь баруун Монголын “60 цагаан адуу” гэх дууг инээж хөөрч байгаад бүжиглэж дуулсан гэх явдал мөн. Дуучдын хувьд МУГЖ Б. Сарантуяа, МУСТА Б. Алтанжаргал нар сайхан дуулсан. Ярих юм алга.

Шүүмжлэл Зүүнгарын улс манжуудад хядуулаад харуусал гансралын дуу гэж нэг хүн бичсэнээс эхлэвээ. Эхлээд ч энэ хүний итгэл үнэмшил нь юм байна гээд юм бодсонгүй. Тэгсэн чинь улстөрийн аястай мушгиа болоод хэд хэдэн сайт өлгөж аваад сэвээд явчихлаа шүү. Урианхай (тува) хэл аялгаар Конгүрэй дууны ориг хувилбарыг нь олж үзлээ. Өргөн тархсан гурван ч хувилбар байдаг юм байна. Уртын дуучин Г. Эрдэнэчимэгийн “орчуулж” дуулсан клипийг ч үзлээ. Хөсөгтөн хамтлагийн дуулсныг ч харлаа. Тэгээд Наадамын нээлтэд дуулж буй хувилбарыг яг үгчлэн ойлгосон хүн байна уу гэтэл байдаггүй шүү. Бүгд л 60 цагаан адуу гэдэг дуугаар төсөөлөөд уурлаад байгаа болж таарлаа.

Тэгэхээр аан гээд уун гэж бай. Урианхай хэлээрээ ориг үг нь:

Алдан четкен чылгымнын
Алызы кайдал конгүрей
Алды кожуун чонумнүн
Аалы кайдал конгүрей 

Алдын адак Тандымны
Арамайлап дагыдым
Алды кожуун чонумнүн
Алгап йорээл мактадым

Чеден четкен чылгымнын
Челези кайдал конгүрей
Чеди кожуун чонумнүн
Чери кайлал конгүрей
Дууны линк: https://www.youtube.com/watch?v=thMMidRDO3I&feature=youtu.be&fbclid=IwAR0annML9RvCeb1fDwjJJeR_2ynTo996nRjZVWUpWmlHD7HYvOTQgnrF7Ok

 Монголоор:

Жаран толгой адуун сүргийн
Зүсэлж тамгалсан нь хаана байна, конгүрэй?
Зургаан хошуу ардын минь
Эх (нутаг) нь хаана байна конгурэй? 

Алтан Хайрхан уулын бэлд
Аврал ерөөлөө өргөе, конгурэй!
Зургаан хошуу ардаа
Дуун магтуугаар ерөөе, конгурэй!\ 

Далан толгой адуун сүргийн
Уяа цулбуур нь хаана байна, конгүрэй
Долоон хошуу ардын минь
Нутаг (газар) нь хаана байна, Конгүрэй 

Сараа, Алтанжаргал хоёр ингэж л дуулсан байна. https://www.youtube.com/watch?v=WXRHowrpAWM

Бүтнээрээ үг нь энэ юм байна

Коңгурей-Хонгорай*

Алдан четкен чылгымның
Алазы кайдал, Коңгурей
Алды кожуун чонумнуң
Аалы кайдал, Коңгурей, Коңгурей

Чеден четкен чылгымның
Челези кайдал, Коңгурей
Чеди кожуун чонумнуң
Чери кайдал, Коңгурей, Коңгурей

Сезен четкен чылгымның
Сези кайдал, Коңгурей
Сес-ле кожуун чонумнуң
Сези кайдал, Коңгурей, Коңгурей

Тозан четкен чылгымның
Тозу кайдал, Коңгурей
Тос-ла кожуун чонумнуң
Тозу кайдал, Коңгурей, Коңгурей

*Хонгорай гэдэг нь Саяны нурууны араар нутгалдаг түрэг-монгол нүүдэлчин омгууд юм. Баян-Өлгийн аймгийн Цэнгэл сумынхан энэ дуунд гарч буй хүмүүстэй хамгийн их хамаатай болно.
Тувагийн алдарт Хун Хуурт хамтлагийн дуулснаар: https://www.youtube.com/watch?v=-bDntRWfL70 . Конгар Оол Ондар гэж алдарт хөөмийчин байлаа шүү дээ, манай ХҮ хамтлагаас өмнө Yu ve, yu ve гээд Америкт дуулж явсан түүхтэй.

Сүүлийн хоёр бадгийг утгачилбал  80, 90 толгой адуун сүрэг хаана байна, найм дахь, ес дэх хошуу нутаг хаана байнаа л гэж асуугаад байгаа юм. Өөрөөр хэлбэл нэгэн цагт олон аймаг хошуу хураасан нэгдсэн улс байснаа тарж бутраад алга болчихжээ л гэж дурсаж байгаа хэрэг юм. Хонгор үр, ах эгч нар аа гээд ам асуугаад байгаа ч юм алгаа алга.

Их гүрний хэлтэрхий болсон урианхайчууд ингэж дуулахгүй бол өөр хэн ч ингэж дуулах юм билээ. Тэгээд ч энэ жилийн наадмын нээлт нь Хамаг Монголын баяр гэдэг агуулга дор “Монголын нэг өдөр”-ийг дүрсэлсэн гэж би лав хувьдаа тайлсан. Би урлаг судлаачдын хажууд ерөнхий боловсролоос хэтрэхгүй мэдлэгтэй нэгэн. Гэхдээ өөрийн удам угсаа, гарал үүсэл, хэн бэ гэдгээ цусаар нь, ясаар нь аман болон бичмэл сурвалжаар хөөж сайтар судалсан хүний хувьд хэлэхэд энэ дууг хилийн цаана үлдсэн хүн эх Монгол нутагтаа байгаа 3.2 саядаа зориулж дуулсан гэж харвал сайхан контент мөн. Тэгэхээр алив зүйлийг шүүмжлэхээсээ өмнө, шүүмжлэлийг дагаж намирахаасаа өмнө бодож болгоож, эргэцүүлж, том зургаа харж байх нь цаашдын явдалд тустай юм.

Дэлхийн түүх алив улс үндэстэн сэргэн мандахын өмнө урлаг соёл нь ихэд хөгждөг гэх. Магад бид үсрэнгүй хөгжлийн өмнө ирсэн биз. Урлаг соёлын хүмүүс билиг төгс,онгод, авшигтай төрсөн гэнэм. Үүнийг Монголын урлагийн түүхийг бүхэлд нь Төрийн хүндэтгэлийн концертдоо багтаасан Нацагийн Жанцанноров гуайн тайлбар, Наадамын нээлтийг хөтөлсөн яруу найрагч Баярхүүгийн Ичинхорлоо, “Наадмын үдэш” концертоос харж болно. (Чинбаа найруулсан уу?) Энэ бүхний ерөнхийгийн ерөнхий найруулагчаар ажилласан Баатар маш сайхан контент маш бага мөнгөөр бүтээв. Миний хувьд энэ бүхний хаялгад Халимгаас Шарка Баркагийн аянд лагерь дээрээ бүжиглэж байгаа найзууд, Тувагаас Самгалдайг гитардаж дуулсан бичлэг, буриад хамаатнууд ногоон талбай дээрээ ажиллаад завгүй байсан ч оройдоо нийлж үзээд нэг шил юм лавтай мулталснаа нотлох зураа явуулсныг үзэж ихэд дэлгэр сайхан наадаж сууна. Өмнөд Монголоос лавтай удахгүй хэл ирнэ. Тэгэхээр хэл ам татлан байж хийсэн тахлын жилийн энэ наадам том зургаараа зорилгоо биелүүлсэн гэсэн үг. Эрлийз хурлийз морь, сэрвээний өндөр, барианы зураан дээр үсэрсэн даага, унасан хүүхэд, Увс Архангай бөх, цаашлаад дөрвөд баяд аварга зэрэг бол энэ бүхний хажууд бид дотроо шийдвэрлэж чадах асуудал юмаа. Сүүлийн жилүүдэд хүмүүс сурын спортоор их хичээллэж бүр 600 гаруй хүн наадамд харвахаар бүртгүүлсэн гэхийг сонсоод сайхан л байлаа.

Ямартаа ч бид дэнжээ хотойлгож, диванаа ч хотойлгоод улс даяараа нэгэн зэрэг сайхан наадлаа. Ирэх жилийн наадам даан ч хол байна даа..

 Тэр болтол МУГЖ Цэндсүрэнгийн Энхманлайгийн “Аялгуу” гэх энэ сайхан дууг сонсоод энх мэнд яваарай гэж ерөөе

Монгол хүний нандин бүхнийг дээдлэн эгшиглэсэн
Морин хуурын саараа нь үгүй сайхан аялгаа
Зүүд нойронд энхийн дуулал болсон сонсогдоод
Зүрх сэтгэлд эвийн ерөөл хэлэн хоногшоод

Алтрах нарны цацраг дор жаргалыг минь тэтгэж
Амьдрах насны минь туршид сэтгэлийг минь хөглөсөн
Хуурын бишрэм эгшиг
Ай сайхан аялгуу

Цайдам талын тэнгэр уудмыг хуучлан уянгалсан
Цараа нь талбиу хуурын яруу сайхан аялгуу
Үй олонд минь эвийн сургаал хэлэн хүндлэгдээд
Үр хүүхдэд минь эцгийн сургаал шиг хайрлагдаад

Алтрах нарны цацраг дор жаргалыг минь тэтгэж
Амьдрах насны минь туршид сэтгэлийг минь хөглөсөн
Хуурын бишрэм эгшиг   
Ай сайхан аялгуу

Магнаг дэлхийн амар амгаланг магтан дуулсан
Малчин ардын минь туульс хайлах хуурын аялгуу
Түмэн олныхоо сэтгэлд хөг болон яруусаад
Төр улсынхаа хөгжилд хүч нэмэн хүнгэнээд

Алтрах нарны цацраг дор жаргалыг минь тэтгэж
Амьдрах насны минь туршид сэтгэлийг минь хөглөсөн
Хуурын бишрэм эгшиг   
Ай сайхан аялгуу

Дууны линк: https://www.youtube.com/watch?v=bCAmW5Go-Cs

    

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Сэтгэгдэл бичих

    • mgl emegtei
    • 2020-07-17

    Урианхай гаралтай хүний хувьд энэ худал бичвэр харин ч манжаас дутахгүй улс төржилт дагуулж сонсогдлоо. Түүхийг ингэж мушгин гуйвуулж төөрөгдөл үүсгэдэг байх нь л дээ. ЕӨК-дөө тал алдахгүй гэсэн эсвэл захиалгат бичвэр байна гэдэг нь илэрхий л байна. Ингэх чинь зохимжгүй муухай байна. Бас хөлсний бичээч шиг инээдтэй харагдуулж байна. ЕӨК-ийг түвд гаралтай гэдгийг монголчууд мэддэг ч гэсэн 'Монгол ялнаа' гэхэд нь дуугүй л байдаг. 'Алтан Алим' ч гэж дээ 'Хэрүүлийн Алим' юм биш үү гээд өөрийг чинь нэрлэвэл ямар сонсогдож байна. Яг тийм мэдрэмж Урианхайчууд шиг үүх түүхээ судладаг, дээдлэдэг, хамгаалдаг хүмүүст төрж байгаа. Тэгээд уг сурвалж сайн судал. Энд тэндэхийн эрээвэр хураавар цуглуулгаар бичвэр хийгээд яана.

    • Мо
    • 2020-07-17

    Монгол ёс уламжлал алдаж байгаа өнөө цагт ийм гоё найруулга хийнэ гэдэг хойчид маань үлдэх үзэх юм даа

    • Моломжац
    • 2020-07-17

    Урлагт ямар ч бүтээлд гал голомтоо саруулхан уран бүтээл хийхгүй сайн сайхны бэлгэдэл гэрэл гэгээг түгээдэг энэ дуугаар улс төр хийгээд юу боллоо зөв тайлал ард түмэндээ өгсөнд гялайлаа

    • Зочин
    • 2020-07-16

    Хэдэн үг хэлхэхээр нийтлэл болчдог болсон юм уу даа. Хүний үг сонсож сураагүй энүүнээс ултай суурьтай юм гарахгүй угаасаа. Иймэрхүү өөх ч биш булчирхай ч биш юм гарна

    • Иргэн
    • 2020-07-16

    Наадам нээлт аргагүй огшмоор болсон дууны хувьд ч тоож сайшаасан коммёнт байсан Баатар найруулагч бас томоор сэтгэсэн л байна.

    • zochin
    • 2020-07-16

    ingej ulaam tsaim hudal tailbar hiij bolohgui ee

    • Заз
    • 2020-07-15

    Үр хүүхдүүддээ үлдээгээд өгсөн нутаг газар баялаг мал энэ тэр хаачсан бэ Авсан нь үтэр түргэн өгөөрэй Аргадаж хэлээд байхад өгөхгүй бол хүчээр авна шүү газар нутаг баялгаа гээд бга дууг чинь инээгээд дуусныг чинь авч чадна гээд ойлгочиход болмоор ч юм уу

    • Заз
    • 2020-07-15

    Үр хүүхдүүддээ үлдээгээд өгсөн нутаг газар баялаг мал энэ тэр хаачсан бэ Авсан нь үтэр түргэн өгөөрэй Аргадаж хэлээд байхад өгөхгүй бол хүчээр авна шүү газар нутаг баялгаа гээд бга дууг чинь инээгээд дуусныг чинь авч чадна гээд ойлгочиход болмоор ч юм уу

    • Заз
    • 2020-07-15

    Үр хүүхдүүддээ үлдээгээд өгсөн нутаг газар баялаг мал энэ тэр хаачсан бэ Авсан нь үтэр түргэн өгөөрэй Аргадаж хэлээд байхад өгөхгүй бол хүчээр авна шүү газар нутаг баялгаа гээд бга дууг чинь инээгээд дуусныг чинь авч чадна гээд ойлгочиход болмоор ч юм уу

    • Заз
    • 2020-07-15

    Үр хүүхдүүддээ үлдээгээд өгсөн нутаг газар баялаг мал энэ тэр хаачсан бэ Авсан нь үтэр түргэн өгөөрэй Аргадаж хэлээд байхад өгөхгүй бол хүчээр авна шүү газар нутаг баялгаа гээд бга дууг чинь инээгээд дуусныг чинь авч чадна гээд ойлгочиход болмоор ч юм уу

    • Заз
    • 2020-07-15

    Үр хүүхдүүддээ үлдээгээд өгсөн нутаг газар баялаг мал энэ тэр хаачсан бэ Авсан нь үтэр түргэн өгөөрэй Аргадаж хэлээд байхад өгөхгүй бол хүчээр авна шүү газар нутаг баялгаа гээд бга дууг чинь инээгээд дуусныг чинь авч чадна гээд ойлгочиход болмоор ч юм уу

    • Заз
    • 2020-07-15

    Үр хүүхдүүддээ үлдээгээд өгсөн нутаг газар баялаг мал энэ тэр хаачсан бэ Авсан нь үтэр түргэн өгөөрэй Аргадаж хэлээд байхад өгөхгүй бол хүчээр авна шүү газар нутаг баялгаа гээд бга дууг чинь инээгээд дуусныг чинь авч чадна гээд ойлгочиход болмоор ч юм уу

    • Заз
    • 2020-07-15

    Баялгаа хуваагаад тараагаад дууссан одоогийн монголчуудад яг тохирсон дуу бга биз ухаарлын гэж хэлж болохоор инээгээд дуулаад бха дуу биш Газар нутаг чинь хаачив эд хөрөнгө чинь хаачив Баатар өөрөө л ойлгоогүй юм бга биз

    • Зочин
    • 2020-07-15

    Энэ хүний нийтлэлийг уг нь их уншдаг юмсан. Сүүлийн үед бүр ноёноо илтэд, тас гүрийгээд, улаан цайм өмөөрөөд байдаг боллоо шүү. Мөнгийг нь авчихаар хэцүү л байдаг байх даа. Одоо бүүр тэмээ гэхэд, ямаа ярьж өмөөрөөд... Хайран нийтлэлч.

    • ааяа
    • 2020-07-15

    Манай энхрий хайрт намынхан ялалтын баяраа тэмдэглэсэн Гэхдээ энэ дууг санамсаргүй юм мэддэггүй хүн оруулсан нь үнэн боловч энэ бол мууёрыг зөгнөлөө

    • Оогий
    • 2020-07-15

    Хүн ардаа хайгаад, нутаг газраа нэрээд байгаа дууг ингэж худлаа ярьж хэрэггүй дээ. Харин тэрний оронд эв эегүй байвал газрын хөрснөөс арчигдах СУРГАМЖ болгож видеондоо оруулсан гээд пи ар хийвэл дээрдээ

    • Зочин
    • 2020-07-14

    Монголчууд Амны бэлгээс Ашдын бэлэг гэж сургадаг ард түмэн. Тэр ч утгаараа төрийн их найр хуриманд аль болох сайныг зөгнөж бэлэгдэхийг эрхэмлэдэг. Энэ нийтлэлч хэсэг зуурт эрх мэдэлтэй байгаа хэн нэгнийг хамгаалах өмгөөлөх гэхээсээ үеийн үеийд орших монголын ард түмнийхээ эрх ашгийг бодож асуудалд хандаасай гэж захимаар байна.

    • Зочин
    • 2020-07-14

    urianhai hel bish shuu kk

    • иргэн
    • 2020-07-14

    Түмэн олноороо мэднэ дээ, будаач будаач гэхээр сахлаа будав гэж, илт юмыг ингэж угаагаад ч яалтай

    • Зочин
    • 2020-07-14

    Ядахдаа энэ хүн бүрэн хөрвүүлсэн ч юм алга. Логиктой тайлбар ч алга. Монголчууд эртнээс аман зохиолдоо түүхээ шингээж, түүнийгээ өв уламжилан амнаас ам, өвөгөөс үр ачдаа сургаж зааж ирсэн. Зүүн гарт түүхэнд тохиосон хамгийн гамшигт үйл явдал бол Их Монголын бутралын сүүлч Манжын эсрэг тэмцэгчидийг үй олноор нь хомроглон хөнөөсөн үйл явдал. Дууны үгээр нь ч хөөсөн үүнийг зүгээр нэг адуу малаа хайсан дуу мэтээр тайлбарлах гэж оролдох нь сэрүүднэ. Женко, Баатар 2-н хийсэн юм угаасаа ард иргэдийн хооронд яс хаяж хагаргаж бутаргахаас нэгтэгсэн юм байхгүй. Ядаж Жавхлан шиг элэг нэгтнээ ч цуглуулаад хийх чадалгүй муухан хуулбарууд

    • Зочин
    • 2020-07-14

    Ичихгүй новшийн үг үгүүлбэр хэлж ичих ч үгүй ингэж бичиж түмний толгой хувааж суугаа чамайг сэтгэл зүрхнээсэ жигшиж байна

    • Зочин
    • 2020-07-14

    Уунийг бичигч урианхайчууд хэнээс нутаг усаа адал хоронгоо яагаад сураглаад байгаам бол гэж бодов уу эсвэл алдуул алдсан гэж бодоод цэцэрхээд байна уу эхлээд дууных нь утгыг судал манж нар ойрадыг самарсан туухтэй харьцуулж уз тува урианхай дууу алтайн урианхай дуу юу гэдгийг тодорхойлчихож байгаа бол таныг магтья

    • Зочин
    • 2020-07-14

    Шинжлэх ухаангүй, дураараа авирлачихаад баасаа цэвэрлэх гэж ингэж хөлсний бичээчээр бичүүлдэгээ больчихоо баатараа. Еөкийг байхад дахиад юм юм л найруулж хөрөнгө төсөв хуваалцах байлгүй. Хийхээсээ өмнө мэргэдийн үгийг асууж сонсож бай даа

    • Зочин
    • 2020-07-14

    Хилийн цаана элэг нэгтнүүд гудамжинд хонож хог түүж идэхдээ хүрч байхад сэтгэл өвдөж байв ч ёс ёмбогор гээд наадмаа хийсэн, хийх нь ч зөв. Гэхдээ наадам хийж байж хилийн дээсээ Монголчууддаа нээчихвэл өөрсдөө нисээд сэлээд мөлхөөд ч болов хүрээд ирнэ. Дулаан цагт хэдэн гэр кампус бариад л тусгаарлана биз дээ. Манайхан халдах байсан бол коронатай нь батлагдсан Франц эр 500 хавьтагчтай байхад халдаагүй, Монгол хүн Монголдоо хэзээ ирэхээ өөрөө шийдэх эрхтэй. 60 цагаан адуу бол яах аргагүй эмгэнэл гансралын дуу шүү. Сонсох бүрт Ойрдын 600 гаруй мянган хүн манжуудад хядуулсан эмгэнэлт түүх элэг зүрхийг зүсэх мэт болдог юм. 6 хошуу нутгийн цэрэг нь хаана яагаад хядуулчихав, хэн хариуцлага хүлээх вэ , үлдсэн бид яах вэ л гэсэн утга илэрхийлдэг дуу.

    • Зочин
    • 2020-07-14

    Энэ албатууд нь удирдагчидыгаа өөрийг нь чи хужаагийн удам шүү гэхэд нь жаа гээд алга хавсран мөргөх нь л дээ. Хоногийн хоолныхоо төлөө ард түмний цусаараа бичсэн түүхийг гуйвуулахгүй шүү!!! Өвгөдийн сүнс харж байгаа!

    • Зочин
    • 2020-07-14

    Энэ дууны утгыг Алим мэтийн pseudo-educated-ууд л мэддэггүй байх. Гадаадынхан хүртэл учрыг нь мэдээд нулимс дуслуулдаг дуу. youtube дээр жишээ нь ийм сэтгэгдэл хаа сайгүй. The video makes me want to cry because I completely understand the meaning and the song is one that has been passed down for many generations. It is called Kongurei (tuva) but here is Hongur ur min (Mongolia) . The Camel crying, the life being destroyed and mined away..... the horses disappearing.... IT is too sad. I want to cry. I looked forward to seeing this the most in Mongolia :(

    • Зочин
    • 2020-07-14

    tiim l yum bna shd. Adyy mal, ard olon gazar nytgaa aldsan vneheer bileggvi l dyy yum bn shd. Mgliin unuugiin bdld tohiryylj ireedvid beltgej bgaa yum yy? yamar zorilgoor ene dyyg dyylaw? sanamsargvi bish bhaa.

    • СА
    • 2020-07-14

    Найруулсан хүмүүс нэгийг бодож хоёрыг тунгаагаа,

    • Зочин
    • 2020-07-14

    Болушка энэ 2 бүүр нэг үгээр тоглох гэхийг үзүүлж байнаа. Тэмээ гэхээр ямаа гээд. Миний самгад одоо болио. Хилийн цаана байгааг нь басамжилж доромжилно, нутагтаа байгааг нь ингэж доромжилно. Ядаж зарим юман дээр чимээгүй байж сурмаар.

    • Арвиа
    • 2020-07-14

    Сайхан наадмын нээлт болсоон. Шүүмжлээд, маргаад яахав. Тусгаар Тогтносон Монгол улс хилийн гадна элэг нэгтнүүдээ догдлуулсан наадам болсон.

    • Арвиа
    • 2020-07-14

    Сайхан наадмын нээлт болсоон. Шүүмжлээд, маргаад яахав. Тусгаар Тогтносон Монгол улс хилийн гадна элэг нэгтнүүдээ догдлуулсан наадам болсон.

    • Арвиа
    • 2020-07-14

    Сайхан наадмын нээлт болсоон. Шүүмжлээд, маргаад яахав. Тусгаар Тогтносон Монгол улс хилийн гадна элэг нэгтнүүдээ догдлуулсан наадам болсон.

    • Зочин
    • 2020-07-14

    yugaa ch yariad bgaa yum. hiliin tsaana 10myanga garui irgenee tataj avahgui haychihaad dotroo baysaj tsengehee goy naadlaa gej bga bol ystoi uruvdultei bn shu. mongol naadam uuruu ev negdliin bilegdel ntr gej hutsdiim bol gadaadad bga irgedee avsnii daraa bayrlah ystoi bsin. ene duunii huvid uuruu youtube, google-s joohon haisnaas bish hetreegui bololtoi. sudalgaa survaljlagaa ih dutuu dulimag hiisen bn. 21 honog karantind bjiigaad ohintoigoo uulzaj chadaagui uud bolson ehed naad 'Амьд мэнд явбал улсын наадам үзнээ гэж.' gedgee heleerei

    • Зочин
    • 2020-07-14

    Чи ч бас өөрийнхөө л бодолыг бичсэн байна

    • Би байна.
    • 2020-07-14

    Эх сурвалжтай юм шиг бичих гэж боджээ. Дажгүй. Гэхдээ алдарч одсон хошуу нутаг, адуун сүрэг, амин олноо санан гансарсан дууг найр наадамд дуулах нь буруу юм. Ёс уламжлалаа сайн судалж бай л гэж хүмүүс бичээд байгаа. Та болохоор өмгөөлөөд, үхэл алдан бичээд байна. Асуудал хоёр өөр. Хэн юу гэж дуулсан нь чухал биш. Бүх зүйлд билэгдэл гэж бий өмгөөлөгч минт

    • Би байна.
    • 2020-07-14

    Эх сурвалжтай юм шиг бичих гэж боджээ. Дажгүй. Гэхдээ алдарч одсон хошуу нутаг, адуун сүрэг, амин олноо санан гансарсан дууг найр наадамд дуулах нь буруу юм. Ёс уламжлалаа сайн судалж бай л гэж хүмүүс бичээд байгаа. Та болохоор өмгөөлөөд, үхэл алдан бичээд байна. Асуудал хоёр өөр. Хэн юу гэж дуулсан нь чухал биш. Бүх зүйлд билэгдэл гэж бий өмгөөлөгч минт

    • Зочин
    • 2020-07-14

    Za bolildoo mani metiin urianhan garaltai humuus bugd l medej bgaashdee hezee ene duug nair naadamd duuldag baisan ym be.3.2 say geed 32k urianhai nariig gishgej boloh uu. Engiin uyd ch duuldaggui baisan duushdee odoo yugaa ch medehgui avgai nar noyddoo taalagdah gej balairch baigaamuu? yaasan muu niitlel ve? Baatar bol zugeer clip hiih hemjeenii nairuulagch ym. Bi ch bas huleelttei bailaa getel baahan clip shtork yavsaar baigaad taarlaa. Manai oir dotniihon ergen toirniihon bugd l helj baina 'zugeer clipnii nairuulagch ymaa' gej. Aa tiin tegeed baga doloo naad hed chn munh bish shuu hed dolooloo geed cham metiig haihrahgui shuu zarim ym deer dutaj bai yr ni ih dutaj bai hol bai

    • Зочин
    • 2020-07-14

    Za bolildoo mani metiin urianhan garaltai humuus bugd l medej bgaashdee hezee ene duug nair naadamd duuldag baisan ym be.3.2 say geed 32k urianhai nariig gishgej boloh uu. Engiin uyd ch duuldaggui baisan duushdee odoo yugaa ch medehgui avgai nar noyddoo taalagdah gej balairch baigaamuu? yaasan muu niitlel ve? Baatar bol zugeer clip hiih hemjeenii nairuulagch ym. Bi ch bas huleelttei bailaa getel baahan clip shtork yavsaar baigaad taarlaa. Manai oir dotniihon ergen toirniihon bugd l helj baina 'zugeer clipnii nairuulagch ymaa' gej. Aa tiin tegeed baga doloo naad hed chn munh bish shuu hed dolooloo geed cham metiig haihrahgui shuu zarim ym deer dutaj bai yr ni ih dutaj bai hol bai

    • Зочин
    • 2020-07-14

    Их сайхан гаргалгаа тай, логиктой бичжээ. Гэхдээ чамин үгний чинь цаана яагаад ч юм Монгол хүн Монголоо бодож бичжээ гэж гэсэн сэтгэл төрдөггүй ээ. Зовсон түмнийхээ зовлого дээр найр хийж, ард түмнээ басамжилж наадам хийдэггүй юм даа. Монгол түүхээ судлаж үзээгүй байж үгний хэдэн утган дээр тоглож цаагуураа нэг эрх мэдэлтнүүддээ тал засаж найр тавих өөрийн чинь нийтлэлийг ухаан мөчид би лав хичээгээд хичээгээд хүлээн авч чадахгүй юм бна. Үгний урнаас үгний үнэн дээр гэж. Монголоо мэдрэхгүй Монголын тухай ярьдаггүй юм даа. Монгол түмнээ дээдлэхгүй харийнханд таалагдах гэж наадам ч хийдэггүй байх аа.

    • Г
    • 2020-07-14

    Таныг хүндэлж уншдаг. Гэхдээ энэ асуудал дээр хэтэрхий мэргэн жараахай болоод байна шүү. Нэг зөрөхөөрөө нилээд зөрүүд бололтой.

    • Ёроо
    • 2020-07-14

    Гуниг харууслын дууг найр наадамд инээж бүжиглэж хөгжөөж дуулдаггүй юм. Гэхээр утгагүй юм бичээд байхын

    • Длоб
    • 2020-07-14

    Дээдсээс мөнгө авчихаар хэцүү хэцүү. Буруу байсан ч өмөөрөх ёстой. Тэгээд нэг юм бичсэн болж.

    • Поп зандан
    • 2020-07-14

    1 т Энэ дууны түүхийг мэддэг хүн байхгүй. 2 т ; утга харуусал гунигийн дуу. 3 т ; гунигийн дууг хөөр болж бүжиглэж дуулдаггүй юм.

    • Tsevelmaa
    • 2020-07-13

    Уг үндэстэй гаргалгаатай сайн нийтлэл болжээ.

arrow icon