Нийтлэл 09 сарын 11, 2020

Зулын гол

 Нью Йоркоос Вьетнамд ирсэн гэрэл зурагчин Малколм Браунид 1963 оны 6 сарын 11-ний ѳдѳр утсаар нэгэн дуудлага иржээ. Түүнд "төв талбай дээр ямар нэгэн юм болох гэж байна" гэсэн байна.

 Сайгон мужид байрлах төв талбай дээр "New York Times"-ын сэтгүүлчийн хамтаар очиход хэсэг лам нар цугларсан, тэдний нэг нь болох Тич Кван Дук гартаа чүдэнз атган, завилан суусан, бусад нь түүнийг тойрон зогссон байдалтай байжээ. Удалгүй тэрээр чүдэнзээ зуран, өөрийгөө амьдаар нь шатаасан байна. Ингэхдээ нэг ч дуу гаргаагүй, бас ямар ч хөдөлгөөн хийгээгүй байна.

Тухайн үед Өмнөд Вьетнамын засгийн газрыг удирдаж байсан ерөнхийлөгч Но Дин Деймийн буддын сүсэгтнүүдийн эсрэг үзэл баримтлал бүхий Католик дэглэмийн залхаан цээрлүүлэлт, лам хуврагуудыг элдвээр хавчиж дарамталдаг, баривчлан хорьдог явдлаа зогсоож, сүсэгтнүүдийн шашнаа дэлгэрүүлэх замыг нь нээж өгөхийг хүссэн захидлыг Тич Кван Дук лам илгээсэн бөгөөд ерөнхийлөгч түүнд хариу өгөөгүй учир ийнхүү өөрийгөө галан бамбар болгосон аж.

Тус үйл явдлын гэрч болсон Малколм Браунигийн уг гэрэл зургийн талаар ерөнхийлөгч Жон Кеннеди "Түүхэнд ямар ч гэрэл зураг мэдээнээс илүүтэй дэлхий даяар ийм их сэтгэл хөдлөлийг бий болгож байгаагүй” хэмээн хэлсэн ба шашны үзлийг хавчих гэсэн бодлогыг эсэргүүцэж, улс төрийн золиос болсон буддист ламын үйлдэл дэлхий нийтийг цочроожээ. Харин гэрэл зурагчин Малколмыг Пулитцерийн нэрэмжит шагналаар шагнасан бөгөөд тэрээр шагнал гардуулах ёслол дээр “Түүний бие нь чандарлагдсан ч, зүрх сэтгэл нь хэзээ ч чандарлагдахгүй” хэмээн хэлжээ.

Гэрэл зураг асар хурдтай түгж, Тич Кван Дук ламын ч зорилго биеллээ олж, тус явдлын дараагаар дэлхий нийтээрээ Вьетнамын буддистуудад анхаарал хандуулах болж, лам нар ч дарвиж, хэд гурваараа өөрсдийгөө зулын гол болгох явдал ихэссэн учир улс төрийн дэглэм ч удалгүй нуран унасан гэдэг.

Сэтгэгдэл бичих

arrow icon