Нийтлэл 11 сарын 18, 2020

Сүргийн сэтгэлгээ

Бидний дунд сүргийн сэтгэлгээ амь бөхтэй оршсоор л байна. Хөдөө явж байгаад зам хөндлөн гарч буй хонь, ямаа, адуу нь заавал машины урдуур дайрдаг. Тээр хойно, сүргийн бөгсөнд явж байсан төлөг хүртэл давхисаар байгаад машинд дайруулах шахан урдуур л заавал гүйнэ. “Хүнээр” бодвол бусдыгаа дагаж замын нөгөө талд гарах хэрэг байсан ч юм уу, байсан ч гэсэн машинаа явуулчихаад араар нь гарах, эсвэл заавал заавал урдуур нь дайруулах шахан гүйх хэрэг юу билээ гээд л бодох байх л даа.

Сүргийн сэтгэхүйгээр харахаар бидний хэн нэг нь сүргийн гишүүн байвал мэдээж хамгийн аюулгүй гэсэн нь сүргийн голд буюу бөөнөөрөө байх нь. Сүрэг хэрвээ араатнуудын дунд аюултай байдалд орвол сүргийн захад байгаа амьтан хамгийн эрсдэлтэй хэсэгт байна гэсэн үг. Сүргийн сэтгэлзүйн дараагийн нэг шинж нь өөрийн толгойгоор явахаасаа илүү бусдыгаа буюу массаа өөрийн мэдэлгүй дагах, дуурайх. Энэ нь дараах үндсэн гурван шалтгаантай байж болох юм билээ.

Нэгт, дээр дурдсан айдас буюу сүргийн захад ч болов гарах сонирхолгүй.

Хоёрт, олонхоороо байхыг хүсэгч буюу багийн үнэнч тоглогч.

Гуравт, ердөө л залхуу буюу шинийг санаачлагч, манлайлагч буй.

Сонгуульд очиж санал өгдөггүй залхуу гар гэсэн үг. Дахиад л бизнес болон улстөрийн түвшинд ялангуяа лидерүүдийг харж байхад (углидер нь бусдын үгээр буюу сүргийн сэтгэлгээтэй нь ч байна, бизнесийн хувьд хувь нийлүүлэгчидтэй огт холбоогүй, өндөр хөлстэй хөндлөнгийн мэргэжлийн менежер ч байна) заримдаа өөрийнх нь хүрээллийн буюу фракцын бус хүмүүстэй ойлголцохыг хүсэх, дэмжиж ажиллах тал дээр нилээд хайнга байдал үзүүлсээр л буй. Үүнийг жаахан “туйлшруулаад” үргэлжлүүлбэл “бууны нохой”, тэрний хүн, энэний тал гэсэн хэлбэр рүү хэвийхээр.

Тэгэхээр эдгээр сэтгэлзүйн хавханд бид хэрхэн орохгүй байх ёстой юм бэ гэвэл хувь иргэн бүрт мэдээллийг жигд хүргэх, хүрсэн мэдээллийг иргэд мэдлэг болгон боловсруулж чаддаг байх нь чухалд тооцогдох аж. Хэдэн зуун ТВ, сонин, сэтгүүл, цахим хуудсууд байхад заавал ТВ9-г жишээ нь үзсээр байгаад өөрийн дүгнэлт гаргах, заавал Үнэн сонинг уншсаар байгаад хүнийг дүгнэж байгаа бол тэр нь “системийн хямрал” бус хувь хүний тархины тураалын асуудал юм. Түүнчлэн нийгмийн идэвхтэй харилцаанд оролцдог ба оролцдоггүй массуудын зохистой балансыг олох нь бас их чухал юм шигээ. Магадгүй тийм ч учраас АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн систем нь нийт ард түмэн ба төлөөлөгч нарын коллегийн холимог байдаг.

Хүмүүний баруун ба зүүн мөрөн дээр бурхан ба чөтгөр сууж байдаг гэж ярьдаг юм билээ.

 

Сэтгэгдэл бичих

    • Tenuun
    • 2024-03-17

    Bayrlala

    • Зочин
    • 2020-11-20

    Nowsh chin sogtuu bna shde

arrow icon