Нийтлэл 01 сарын 30, 2017

Ирээдүйгээс битгий ай! Айвал ухарна

Трамп сонгогдсоны дараа янз бүрээр л дүгнэж бичиж байна. Энэ удаад Трамп гэдэг хүний үзэл бодлын талаар биш харин энэ үзэгдлийг өөрийн өнцгөөс тайлбарлая. Би үүнийг хувьдаа хүний хөгжил, дасан зохицох хурд технологийн хөгжлийг гүйцэхгүй болж байгаатай холбоотой үүссэн түр зуурын айдас гэж үзэж байгаа. Ойр ойрхон давтагдаж байгаа сонин хачин үйл явдлууд үүнийг батлаад байх шиг.

Миний бодлоор Трамп хүн төрөлхтний ирээдүйд нөлөөлөх нөлөө маш бага юм. Бидний ирээдүйрүү аялах галт тэрэг нэгэнт хөдөлсөн бөгөөд Трамптай Трампгүй галт тэрэг явсаар л байх болно. Хүн төрөлхтөн нөхөгдөх эрчим хүчийг ашиглах болно. Хиймэл оюунаар хүний гаргадаг алдаануудыг багасгах болно. Машин өөрөө явдаг болж, бичил роботууд хорт хавдарыг үүсэхэд нь устгаж, генийн алдаанаас үүдэлтэй өвчин эмгэг гэж үгүй болно.

Бидний ирээдүй Трампаас биш Билл Гейтс, Элон Маск, Жеф Бэзос, Лери Пэйж гэсэн хүмүүс хаана мөнгөө зарцуулахаас мөн мянга мянган судлаачид, инженерүүд хэрхэн ажиллахаас хамаарах болно. Хэр хурдан вакцинуудыг нээж олохоос, хэзээ машин өөрөө явдаг болохоос, хэзээ нөхөгдөх эрчим хүчний эх үүсвэрүүд дэлхийг хангахаас, хэзээ Марс руу хүмүүс нисэж хүрэхээс, хэзээ хүний генийг бүрэн тайлахаас хамаарах болно.

Харин сая бол, дэлхий нийтээрээ дараагийн дөрвөн жилд ямар сэдвээр хэрэлдэхээ л сонгосон хэрэг. Нэгэнт бидний амьдралын нилээд хэсгийг хэрүүл эзэлдэг учраас сэдвээ сонгохдоо няхуур сонгохоос өөр аргагүй. Гэхдээ энэ сонгуулийн дүнгийн хамгийн уршигтай зүйл нь хүүхдүүдийн хүмүүжилд учруулах хор уршиг юм. Татвараа төлдөггүй, хийж бүтээдэггүй газрын наймаа, мөрийтэй тоглоомоор мөнгө олдог, авгай хүүхэн эргүүлсэн шиг амьдарч, хүнийг гарал үүслээр нь ялгаварлан гадуурхах дуртай ийм хүн ерөнхийлөгч хүртэл болж болдгийг хүүхдүүд харж байгаа. Үүнээс үүсэх оюун ухааны хор уршиг нь гамшиг юм.

Трампыг хэн яагаад сонгов?

Америкийн нийгмийг чирж урагшлуулж явдаг технологийн болон санхүүгийн төвүүд болсон өндөр боловсрол, өндөр орлоготой баруун зүүн хэсгүүд Трамп л биш бол хэн ч яахав гэсэн сонголтыг хийсэн. Харин тэднээс арай бага дундаж орлоготой хуучинсаг хэсэг Трампыг сонгожээ. Яагаад? Америкт хамгийн их хүн хийдэг ажлын жагсаалтыг харъя. 4.5 сая хүн дэлгүүрийн худалдагч, 3.3 сая хүн кассчин, 3.0 сая хүн түргэн хоолны газар ажиллаж, 2.8 сая хүн ачааны машины жолоодож байна. Эдгээр хүмүүс 10 жилийн дараа ихэнх нь ажилгүй болно. Ачааны машиныг хүн жолоодох шаардлагагүй болж, Амазон ихэнх retail болон дэлгүүрүүдийг идэх болно. Тун удахгүй ихэнх нь амьдралын баталгаагүй болох юм. Тэднийг аврах арга үнэндээ байхгүй. Хятадаас хүчээр буцаан оруулж ирсэн үйлдвэрүүдэд хүн ажиллахгүй л болов уу. Трамп байтугай нөгөө Есүс нь бууж ирээд ч аврах боломжгүй. Илүү хурдтай дасан зохицож, илүү хурдтай сурч боловсрохоос өөр аврал байхгүй юм. Ирээдүйгээс бүү ай! 

Үүнийгээ ч тэд мэдэрч маш их бачимдаж дасан зохицож чадахааргүй хурдан ирж байгаа ирээдүйгээс айж байгаа юм. Энэ айдас дээр нь дөрөөлөн энэ сонголтыг Америкуудаар нь хийлгэж чаджээ. Сонгуулийн өмнөх Exit poll-уудын хариунууд Трампыг сонгож байгаадаа хүмүүс ямар их ичиж байсныг харуулсан болно. Гэхдээ шинэ ертөнцөд дасан зохицож чадаагүй хүмүүсийн тоо толгой жил бүр цөөрөх бөгөөд нэгэн цагт нөхцөл байдал эргэнэ. Энэ хурднаас хамаарч Трамп 4 жилээ дуусгаж чадах уу үгүй юу гэдэг хамаарах юм. Солонгос Улсад 9 жилийн өмнө ижил төстэй үзэгдэл болсон юм. Энэ нь үргэлжилсээр одоо л дасан зохицох чадвар ялан дийлж Ерөнхийлөгчөө татан унагаснаар хуучин батга бээрнээсээ салж байна. Brexit бас үүнтэй төстэй үзэгдэл юм.

Бидний хувьд энэ цагийн Монголын маань бэлэг тэмдэг болсон цүнх баригчид болон утааныхан маань яах аргагүй бидний олонх бөгөөд нэгэн үе дуустал хэсэгтээ харанхуй ноёрхоостой. Бид одоо шинэ үеэ бэлдэж чадвал магадгүй 20 жилийн дараа цүнх баригчид үхэр буугаа буудаж орь дуу тавьсаар утаатай хамт замхран алга болох болов уу.

Ирээдүйгээс битгий ай, өөрчлөлтөөс ч бүү ай. Залуу үедээ илүү их анхаарал хандуул. Багш, төр, сургуульд хариуцлагаа чихэхээсээ өмнө аав ээжүүд өөрсдөө бүх хүч чадлаа дайчлан ирээдүйд хүүхэд залуучуудаа бэлдээрэй. Хойч үеэ, шинэ эринд амьдрах чадалтай хүмүүс болгон хүмүүжүүлэхгүй бол бид мөнхийн утаан дундаа униартан амьдарч байгаад ад үзэгдсээр устан үгүй болно. Ирээдүй биднээс илүү чадварлаг хүмүүсийг шаардаж байна. Трамп бол түр зуурын түнэр харанхуй бөгөөд бид үүнээс яаж түнэр харанхуйг ялан дийлдэгийг суралцах болно.

Сэтгэгдэл бичих

    • Лебрал
    • 2021-01-07

    За жаалаа бид утаатайгаа замхаръя даа.Бидний газар нутгийг хятад оросод хувааж өгөөрэй

  • trump is not darkness... do not fall for propaganda sent out by trump enemy.. watch and see what really happens, as the darkness before trump is opened to a new light we have not seen in over 50-60 years

    • Зочин
    • 2017-02-07

    trump is not darkness... do not fall for propaganda sent out by trump enemy.. watch and see what really happens, as the darkness before trump is opened to a new light we have not seen in over 50-60 years

    • Mendee
    • 2017-02-02

    delguuriin hudaldagch, Kasschin jolooch geh humuus tehnologin hogjloos aisandaa bolood Trump.d sanalaa ugsun hereg uu? Amerikiin dampuu ardchilal, avilgald idegdsen Hillary hoyroos zalhaj guitseed shiniig erelhiilsness bolson baih gej bodoj baina Deer ni nemeed aris ungunii uzel.

    • Өөр өнцөг
    • 2017-02-01

    Дор Тулга гэдэг хүний бичсэн дайн бол арай экстрим жишээ байна. Арай амьдралтай жишээ бол Риганы бодлогын нөлөө юм. Түүний эдийн засгийн чөлөөт бодлого нь одоогийн Цахиурын Хөндий амжилтанд хүрэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн байдаг. Риганы бодлого явагдаагүй бол Бил Гетс гэх мэт дээр бичигдсэн хүмүүс гарч ирэхгүй байсан магадлалтай. Үүний адил Трамп хэт ЭЗаа хамгаалсан бодлого явуулах нь технологийн хөгжилд муугаар нөлөөлөх асар өндөр рисктэй юм.

    • Н.Шижиртуяа
    • 2017-01-31

    What a fantastic read! Yag bodliig mini buulgaad bichij! Amjilt ;)

    • Алдагдсан үеийнхэн
    • 2017-01-31

    Mash zuv бичсэн байна. Ойрын 10-15 жилд төрийн нөхцөл байдал их хүнд тусах магадлал өндөр, жилээс жилд чадаж байгаа юманд арга нь алга гэсэн байдал газар авах хандлага өндөр байна. Энэ нь алдагдсан үеийнхэн буюу 85-95 оны хооронд төрсөн хүүхдүүд одоо хүч түрэн орж ирж байгаатай холбоотой.

    • Тулга
    • 2017-01-31

    Ямар ч логикгүй юу хэлэх гээд байгаа нь ойлгомжгүй бичсэн байна. Нэг юм хэлэхэд нэг хүн дэлхийг өөрчлөх хандлагыг бий болгож болно. Адолф Хитлер 2 дайныг хийснээр дэлхийн асар их өөрчилсөн. 3 дайныг Трамф хийж болно. Учир нь хүн байгалийн амьтан бөгөөд сүргийн амьтан онолын хувьд. Сүрэг манлайлагчыг дагадаг юм. Техник, технологи технократууд гарч ирнэ гэхдээ энэ шүтээд баярлаад байх зүйл биш хэрэв хэмжээ хягаар нь хэтэрвэл еволюц шилжилт явагдана. Трамф түр зуурых биш дэлхийг өөрчлөх асар том өөрчлөлтийг авчрах болно. Жирийн хүмүүс мэдээж геополитик, экономик мэдэхгүй учир ойлгохгүй байх л даа.

arrow icon