Инфографик - Чингис бонд үйлдвэрлэлийн салбарт

Манай улсын аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэл 2014 оны 12-р сарын байдлаар 9,3 их наяд болж өмнөх оны мөн үе буюу 7,3 их наядаас 26,5 хувь өссөн. Графикт  3 салбарт хуваасан аж үйлдвэрийн салбарын оны өсөлтийн бүрдлийг харуулж байна.

Эх сурвалж: Үндэсний Статистикийн Хороо

 Нийт салбарын өсөлт дунд  боловсруулах салбар 21,46 хувь өсч, 2 их наяд 28 тэрбум төгрөгийн хэмжээнд хүрсэн. Салбарын 25 орчим хувь гэсэн үг. Энд харуулж байгаачлан оны эхнээс инфляцийн түвшин 10 хувь гарантай байгааг тооцсон ч  үйлдвэрлэлийн салбарын 26,55% нэрлэсэн өсөлт бол  дунджаар 4-6 хувийн өсөлттэй дэлхийн дундажтай харьцуулахад том амжилт.  

Доорх зурагт  Чингис бондоос 171,6 тэрбум  төгрөгийн хөрөнгө оруулсан 116 үйлдвэр, төслийн задаргааг харуулж байна. 171,6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт барилга, хүнс, хөнгөн үйлдвэр, газар тариалан, эм био бэлдмэл, мал аж ахуйн салбарт шингээд байгаа агаад нийт төслийн 15 хувь нь өнгөрсөн онд ашиглалтад орж, үлдсэн хувь нь энэ оноос хойш ашиглалтад орох төлөвтэй байна.

Эх сурвалж: http://www.dbm.mn/

График болон зурагт харуулж байгаачлан салбар өссөн, бондоос хөрөнгө зарцуулсан гэсэн тоо баримтууд бүрдээд байгаа ч хоорондын хамаарал буюу боловсруулах салбарын 21,4 хувийн өсөлтийн хүчин зүйлс, түүнд оруулсан бондын хөрөнгө оруулалтын нөлөөг үнэлэх ажил бүрэн хийгдээгүй байна. Нийт төслийн15 хувь нь 2014 онд ашиглалтад орсон, үлдсэн 85 хувь нь энэ оноос хойш ашиглалтад орохоор хүлээгдэж буй. Хөрөнгө оруулалтын үр дүн бүрэн хэрэгжээгүй байхад хоёр оронтой тоонд өсөж ирж буй салбар эдгээр төсөл амжилттай хэрэгжиж чадвал улам тэлэх нь дамжиггүй. Амжилттай хэрэгжүүлж, эхэлсэн ажил зарцуулсан хөрөнгийг бодит баялаг болгохын тулд төслийн хэрэгжилтийн дүн шинжилгээ, бизнес орчны үнэлгээ хамгийн чухал.  Үйлдвэрлэл салбарын хэмжээнд 21-29 хувь өссөн хэдий ч дотоодын нийт бүтээгдэхүүнд 10 хувь хүрэхтэй үгүйтэй байгаа Монгол улс. Өсөлтийн инерцийг хадгалж, тууштай стратегитэй бодлого үргэлжлүүлж чадвал хонгилын үзүүрт гэрэл байна.

 


avatar

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 5133

2020 оны УИХ-ын сонгуулиар аль нам ялах вэ?

12%
МАН
17%
АН
69%
Шинэ гуравдагч хүчин
  • 12%
  • 17%
  • 69%