Монгол сумочдын 'яадаг ч байсан амжилтад хүрнэ” гэсэн шазуур нь Япон бөхчүүдээс өөр

Өчигдөр ёкозуна Хакүхо мэргэжлийн сумод 34 дэх түрүүгээ авлаа. Монгол бөхчүүд үндэсний бөхийн дэвжээг нь давамгайлсаар нэг арван. Өчигдөр японы сумо сонирхогч, жирийн иргэд Yahoo асуулт хариултын самбарт чатласан ярианаас түүвэрлэв:

 

Сүүлийн 10 жил сумод япон хүн түрүүлээгүй гэж үнэн үү? Монгол хүн, япон хүний биед ялгаа байдаг юм уу? Монгол бөх сумод ийм сайн байдагт монголын үндэсний бөхөөс өөр шалтгаан байна уу?

гэсэн асуултад дараах хариултууд орсон байв.

 

  • Монгол бөх яс сайтай юм шиг ээ, тэгж санагддаг.
  • Монгол бөхчүүд ийм амжилттай байгаа нь хар багаасаа Японд ирж байгаагийх. Түүнээс гадна “яадаг ч байсан амжилтад хүрнэ” гэсэн шазуур нь Япон хүнээс өөр байлгүй.
  • Монгол хүн 20-оод жилийн өмнөхөн л мах, сүү л голлог иддэг, ногоо иддэггүй байсан юм. Одоо бол Хятадаас ногоо авч иддэг болсноос гадна дотроо ч тариалдаг болоод байгаа. Гэхдээ мах иддэг болохоор  Япон хүнээс том биетэй. Бас багаасаа л хонь мал гаргах гэх мэтэд ойр байдгаас уу, харц нь цаанаа хурц хүн олон харагдахын.
  • Багаасаа морь унадаг болохоор тэнцвэр олох мэдрэмж хамаагүй сайн байдаг байх. Мэдээж Японтой харьцуулахад ялангуяа хөдөө орон нутгаар амьдралын боломж муу талдаа болохоор “өлөн эрмэлзэл” маягийн амжилтад хүрэх хүсэл ч хүчтэй болов уу.
  • Хакүхо цомын барилдаанд 380 хүүхэд оролцсоноос эхний хоёр байр нь монгол ах дүү байсан. Тэгэхээр ирээдүйд ч монгол хүн сумод давамгайлах нь. Гэхдээ ийм байдлыг өөрчлөх гэсэн хэсэг япончууд монгол бөхчүүдийг шахахын хамтаар сумог ч сүйрүүлж мэдэх юм.  Аса, Хакүхо... ингээд үргэлжлээд байхаар хаа нэг газар нь таслахын тулд ямар нэг юм хийж таараа. Монгол бөхчүүд мундаг байдаг нь зөвхөн өлөн эрмэлзэл төдий биш, гэрт амьдарч, аав ээждээ тусалж, ус зөөж, морь унаж өсдөг болохоор хөл сайтай болсон ген өвлөж төрдөгийх.
  • Топ тамирчин болох боломж биеийн хүч талдаа л спортод л илүү байдаг болохоор монголчуудаас бэисбол, гольф, цаначин гэх мэтэд аварга байхгүй. 9 жил дараалан монгол хүн түрүүлж байгаа нь сумо л байна. Жюрёгоос доош зиндаанд гэхдээ япончууд байдаг шүү дээ.
  • Асашёорю, Хакүхо хоёр хэт хүчирхэг болохоор тэр гэж бодож байна.
  • Аса, Хакүхо хоёр аварга дараалж төрснөөс боллоо. Гадаад хүмүүсийн ялалт үргэлжилж байгаа ч ихэнх нь энэ хоёрын ялалт.
  • Японд бол Ханшин багийн Фүжиро шиг том биетэй, хүчтэй тамирчид бүгд өөр спортод орчихдог. Тэгээд үлдсэн нь сумод ороод ийм байдалтай боллоо. Монголчууд  бол ихэнх нь атлетикийхан, тамирчид байдаг. Тэгээд ийм бие бялдарын ялгаа гарах нь аргагүй.
  • Хамгийн сүүлийн шовх үзэх барилдаан хүртэл хоёр монгол байхаар жоохон уур хүрмээр шүү.
  • Би бол Япон хүн хуучнаасаа илүү дорой болсон гэж бодохгүй байна. Уимбилдонд тохиолдсон шиг л спорт олон улсынх болоод ирэхээр иймэрхүү зүйлс байх.

 

 

 

 


avatar

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 5087

2020 оны УИХ-ын сонгуулиар аль нам ялах вэ?

12%
МАН
17%
АН
69%
Шинэ гуравдагч хүчин
  • 12%
  • 17%
  • 69%