Нийтлэл 11 сарын 17, 2015

Амьгүй албат буюу Засгийн газарт өгөх иргэдийн үнэлгээ

MЭК ХХК-иас Монголын нийгэм, улстөрийн нөхцөл байдалд иргэдийн өгч буй үнэлэмжид сар бүр танадалт хийж, үр дүнг танилцуулдаг билээ. Энэ удаа Монгол улсын засгийн газрын үйл ажиллагаанд иргэдийн өгсөн үнэлэлт, дүгнэлтээс сонирхуулж байна.  Судалгаанаас харахад Засгийн газрын үйл ажиллагаанд үнэлгээ өгсөн хүмүүсийн 28 хувь нь муу, 31 хувь нь дунд зэрэг, 16 хувь нь маш муу, 15 хувь нь мэдэхгүй,  7 хувь нь сайн гэсэн үнэлгээг өгсөн байна.  Аравдугаар сартай харьцуулахад Онц гэж үзэх бүлэг байхгүй болж, Сайн гэж үнэлж буй дүн өөрчлөлтгүй, харин үлдсэн 91 хувь нь Дунд, Муу, Маш муу, Мэдэхгүй гэж хариулжээ. 

Угаасаа ч дэд сайд нарыг ажлаас нь халж нэг сарын цалингийн фонд хэмнээд 6 сарын нөхөн олговор олгож төлөвлөөгүй зардал гаргадаг Засгийн газарт “амь” байгаа эсэхэд эргэлзэхээр байна. Тэдний, тэр тусмаа Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн хийсэн үйлдэл, хэлсэн үг гээд гогдож аваад өөд нь татчихмаар, өөлж баалчихмаар юу ч үгүй. Түүнд “цай ч үгүй, царай ч үгүй” гэдэг үг л тохирохоор болж. Энэ хүн чинь ингэхэд хэдэн настай удирдагч билээ дээ?

 

 

 

------------------------------------------------------------------------------------------------------------------------

Жич. Судалгааны аргачлал: 

Судалгааны зорилтот бүлэг: Энэхүү судалгааны зорилтод бүлэг нь сонгуулийн насны Монгол Улсын иргэн байсан болно.

Судалгааны мэдээлэл цуглуулсан хугацаа: Судалгааны мэдээлэл цуглуулах үйл ажиллагааг 2015 оны 10-р сарын 5-нд эхлүүлж 2015 оны 10-р сарын 9-нд дуусгасан болно.

Судалгааны мэдээлэл цуглуулсан хэрэгсэл: Судалгааны мэдээллийг асуулгын дагуу сурвалжилгын асуулгын дагуу цуглуулсан бөгөөд асуулга тус бүрийг зургаан орон бүхий кодоор дугаарласан болно.

Судалгааны түүвэрлэлт: Судалгааны түүврийн хэмжээг дүүрэг, хороонд оршин суудаг 18-аас дээш насны иргэдийн тоог тулгуурлан тогтоосон.
Тухайн орон нутагт оршин суудаг сонгуулийн насны иргэдээс судалгааны мэдээлэл цуглуулахад хариулагчийг санамсаргүй байдлаар сонгосон бөгөөд нэг өрхөөс нэг хүнийг сонгох хязгаарлалтыг баримталсан.

Түүвэрлэлтийн төлөөлөх чадвар:

Итгэлцэлийн түвшин:95%;
Алдааны магадлал:5%;
E=Sqrt[(N - n)x/n(N-1)]
E-margin of error;
n- sample size;
N-population size;
r-fraction of responses that you are interested;
Z(c/100)-critical value for the confidence level =95%
x=Z(c/100)2r(100-r)
n= N x/((N-1)E2 + x)

Дээрх томьёоны дагуу санамсаргүй түүврийн зохистой хэмжээ 383 байгаа боловч алдааны хувь болон респондентын хариултын хуваарилалтаас шалтгаалан санамсаргүй түүврийн зохистой хэмжээг 1002 болгон нэмсэн болно.

Судалгааны тархаалт: Судалгаанд хамрагдсан хариулагчдын сонгуулийн насны нийт иргэдийг төлөөлөл болох чадамжийг нэмэгдүүлэх зорилгоор судалгааны бодит түүврийг дараах зарчмын дагуу тархаасан болно.
WEIGHT VARIABLE
Weight111=((t”111″ T)⁄)/(s”111″ ⁄S)
Weight112=(t”112″ ⁄T)/(s”112″ ⁄S)
Weight11n=(t”11n” ⁄T)/(s”11n” ⁄S)
Weight1n1=(t”1n1″ ⁄T)/(s”1n1″ ⁄S)
Weight1n2=(t”1n2″ ⁄T)/(s”1n2″ ⁄S)
Weight1nn=(t”1nn” ⁄T)/(s”1nn” ⁄S)
Weightn11=(t”n11″ ⁄T)/(s”n11″ ⁄S)
Weightn12=(t”n12″ ⁄T)/(s”n12″ ⁄S)
Weightn1n=(t”n1n” ⁄T)/(s”n1n” ⁄S)
Weightnn1=(t”nn1″ ⁄T)/(s”nn1″ ⁄S)
Weightnn2=(t”nn2″ ⁄T)/(s”nn2″ ⁄S)
Weightnnn=(t”nnn” ⁄T)/(s”nnn” ⁄S)

SPSS SYNTAXSPSS SYNTAX developed according to the weight variables by using “IF”, “AND” functions.

Сэтгэгдэл бичих

arrow icon