Нийтлэл 12 сарын 31, 2019

trends.mn 2019 онд: Эрх чөлөө, чөлөөт өрсөлдөөн, эх орон, шударга ёс

trends.mn нийтлэлчдийн зүгээс 2019 онд хамгийн их уншигдсан нийтлэлүүдийг хүргэж байна.#2019онд хамгийн их уншигдсан сэдвүүдэд орчин цаг үе, эрх чөлөө, ардчилал, чөлөөт өрсөлдөөн, шударга ёс, гадаад харилцаа, эх орны тухай сэдвүүд багтаж байна. trends.mn #2020онд ч Үндсэн хуулиар тунхагласан парламентын засаглал бүхий хүмүүнлэг ардчилсан нийгэм, хүний эрх, оюун санааны эрх чөлөөг хамгаалж, зах зээлийн чөлөөт өрсөлдөөнийг хөгжүүлэх нийтлэлийн бодлогыг тууштай баримтлах болно.  

ШҮҮМЖ: 100 эрхэм моодноос гарахад Монгол хөгжинө

"Уламжлалаас орчин цаг руу, өнгөрснөөс ирээдүй рүү нүүх гэдэг нь уран сайхнаас логик мэдлэгийг, хувь хүнээс бие хүнийг, байгалиас нийгмийг, улстөрөөс урлагийг салгах л процесс юм. Энэ их хэцүү хөндүүр процесс. Гэхдээ өвдөж байж хөгжинө."

Жонхууг жонхууруулсан нь

"Ер нь иргэний хяналтгүй гоё төр гэж юм түүхэнд байгаагүй. Иргэнийг дор эрэмбэлж, төрийг дээр эрэмбэлэх соёл үүссэн нийгмийн байгуулал дор монгол хүн хэн байсан юм? Босгоны боол л байсан. Оюун санааны эрх чөлөө, хүний эрхээ Үндсэн хуулиар хамгаалуулсан монгол хүн гэдэг тун саяхны ололт амжилт юм шүү."

БОДЛОГО: ТОП 100 бол бахархал биш аюул

"ТОП 100 гэхээр таны чихнээ нэн танил сонсогдож байгаа буйзаа. Аливаа юмны мөн чанарыг алахдаа гарамгай монголчууд жил бүр Монголын залуу ардчилал, зах зээлд түүний амин сүнс нь болох өрсөлдөөн үхсэнийг тэмдэглэн баяр хийж, хамгаас дуртай цол тэмдэг одон медалаа тарааж ирэв."

Салхины тухай

"Гэхдээ тэр өдөр Жанцанноров, Шаравыг сонсож сууснаа эх орон байдаг юм байна гэж бодов. Байх байхдаа талбай дээр байдаг ордон, төрийн сүлд, хилийн багана гэх мэт хийсвэрүүдэд биш хамгийн бодитой, хамгийн өөрт ойр газар, хүний бие дотор байдаг юм байна. Салхи сэрхийхэд сэргэх нь, хөгжим сонсоод уйлах нь миний доторх эх орон юм байна гэж бодов."

Ардчиллыг анзаараагүй байхад хулгайлдаг

 "Энд нэг л зүйл ойлгомжтой. ТАНД ЭРХ МЭДЭЛ БАЙНА! Танд эрх мэдэл байгаа учраас, таны үзэн ядалт, таны үгс хэрэгтэй учраас талцсан улс төрчид аргаа барахдаа танд хандаж байна. Эрх мэдэл нэг хүнд төвлөрчихвөл харин та хэрэггүй болно. “Их хүссэн хүнд төрийн жолоо бүү атгуул” гээд байлуу?" 

С.Молор-Эрдэнэ: Түүхэн дурсгалт барилгуудад нэг ширхэг хадаас хадахдаа ч зөвшөөрөл авах ёстой

"Манайх ч бас Сүхбаатарын талбайг тойрсон барилгуудыг бүгдийг төрийн хамгаалалтад авах ёстой. Ялангуяа дуурийн театр, драмын театрыг. Хэрвээ шинэ театр барих гэж байгаа бол өөр газар барьж болно. Энэ театруудыг  хөдөлгөж ч болохгүй, өнгийг нь өөрчилж будаж ч болохгүй. Түүхийн дурсгалт барилгуудад хэн дуртай нь халдахгүйгээр төрийн хамгаалалтад авах хэрэгтэй. Ингэж байж түүх соёл ярьдаг юм."

Татарстанд зорчсон тэмдэглэл: Гүрний амбиц

"Нялх ардчилал гэж өхөөрдүүлж, шинэ зах зээл гэж гуйлга гуйж амьдарсан нэг үе шувтарч байна. Одоо Монгол гэж юув гэдгийг, амбицаа дахин нэг тодорхойлох цаг болов. Цаг үеийн тохироо, эцэг өвгөдөөс өвлөсөн өв бидэнд өөр хэн ч бичиж чадахгүй их гүрний үргэлжлэл болж тоглох боломж өгч байна. Үүгээр ямар дарс хийж хүртэх нь бидний мэдэх хэрэг.  Түүх үнэд орох цаг үе нэгэнт эхэлж, түүнийг өмчлөх ширүүн өрсөлдөөн түрж айсуй."

Төвдөд зорчсон тэмдэглэл: Шашин эдийн засгийн салбар болох нь

 "Бусдыг илүү мэдэж аваад үл тоомсор арилахад өөрийн бодит байдлыг илүү тод харна. Аяллаас эргэж ирээд анх удаа хаанаас гарснаа ойлгодог гэдэг. Эргэж ирээд машин зогсоол, хуучин хувцас засварын газар болж хувирсан манай худалдааны гудамж, тоос шороо тагтааны баасанд дарагдсан Гандантэгчилэн хийдээ, өөрсдийгөө арай өөр нүдээр харлаа." 

АНУ ба Монголын түншлэл: Жижиг улсын том бодлого уу, том бодлогын 'жижиг' хэсэг үү?

"АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп манай ерөнхийлөгч Х.Баттулгыг сайхан хүлээж аваад хоёр орны хоорондын стратегийн түншлэлийг тунхаглалаа. Яагаад АНУ бидэнд ийм ач холбогдол өгөх болов? Ардчиллын баянбүрд хэмээн биднийг өхөөрддөг үзэл суртлын үе өнгөрч Америкт ашигтай бол чөтгөртэй ч хамтрах прагматик засагтай, ерөнхийлөгчтэй болсон үе шүү дээ."

Шударга бусын хонгилыг хэн нураалцаж, хэн хамгаалах вэ?

"Хонгил бодитой юу гэвэл бодитой. Тухайлбал, 2013, 2015 онд шүүхийг өөрчлөн байгуулах үед Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн зарлигаар анхан болон давж заалдах шатны шүүхийн бүх шүүгчдийг дахин томилсон, гэхдээ нэр бүхий 13 шүүгчийг дахин томилохоос татгалзсан байдаг. Яагаад тэгэж үзснээ тайлбарлаагүй, дараа нь янз бүрийн алдаа дутагдал гаргасан гэж хэлсэн, хэн ч үнэмшээгүй."

Хүхэрлэг хийн хэмжээ яагаад өсөх болов?

"Үүн дээр нь нэмээд хамарны  үнэрлэх чадвар нь гоц хүмүүс хүхэр үнэртэж буйг нийгмийн сүлжээгээр ярьсаар, сэтгүүлч нар нь утаа буурсан ч хортой бодис нь нэмэгдсэн гэж ухуулсаар байна. Бүр анхан шатны үндсэн ойлголтоос нь эхэлж тайлбарлахгүй бол манай Улаанбаатарын дээд боловсролтой иргэд нь дунд сургуулийн химийн хичээл, бага ангийн түмэн бодисоо огт сураагүй, сурсан ч талхтайгаа холиод идчихсэн бололтой."

CV хэрхэн бичих вэ?

"CV –гэдэг нь Cirriculam Vitae буюу таны намтар. Таныг ажилд ороход , их сургуулид суралцахад, тушаал дэвшихэд , гадаад улсруу сургалтанд хамрагдахад CV буюу товч намтар хэрэг болдог. CV-нээс таны тухай бүхий л мэдээллийг авч цаашид уулзах уу гэдгийг шийддэг. Таныг илэрхийлэх хамгийн чухал зүйл бол CV ба өөрийн намтарыг жилд нэг удаа /хамгийн багадаа/ шинэчлэн засварлах хэрэгтэй."

ТҮҮХИЙН АЛЬМАНАХ: Төрийн мөнгөний бодлого хэрхэн зохицуулагдаж ирсэн тухай

"2019 онд Монгол улсад банкны салбар үүсч хөгжсөний 95 жилийн ой тохиож буйтай холбогдуулан салбарын түүхэн хөгжлийг харуулах түүхийн альманах номыг Монголбанкнаас бэлтгэсэн. Тус номын “Төрийн мөнгөний бодлого” хэсгийг коллегүүдтэйгээ хамтран бичиж, хувь нэмэр оруулснаа нийтэлж байна."

Хулхи либералуудаас зах зээлийг аврах нь

"Төрийн оролцоог шүүмжилдэг Австрийн школын загалмайлсан эцэг Хаекээс авахуулаад либерал эдийн засгийн үзэл санааны амин сүнс нь ямар нэг корпорац, субъект биш зах зээлийг хамгаалахад оршдог. Үүнийг хагас дутуу, буруу ойлгосон хулхи либералууд эхийгээ мөргөдөг ишигний үлгэрээр эргээд зах зээлээ идэх хэмжээнд хүрсэн хувийн хэвшлийг пиардах ажил хийж суусаар үзэл санааны хямралд орж, энэ нь популизм, социализм, экстримизм зэрэг улам хурц гажуудалд хөтлөх болов."

Жидүүчдийн өчил ба ёс зүйн хариуцлага

"Манайхаас бусад улс орнуудад улс төрчид  нь ёс зүйн алдаа гаргасныхаа төлөө огцорч буй тухай бид өдөр бүр шахам цахим орчноос харж байна. Өмнөд Солонгосын Ерөнхий ассамблейн дарга Пак Хэ Таэ сонгуулийн үеэр 2600 ам доллартай тэнцэх хэмжээний хандивыг мэдүүлээгүйнхээ төлөө, Япон улсын Хууль зүйн сайд Мидори Мацушима сонгуулийн үеэр сонгогчдод өөрийн зурагтай дэвүүр тараасныхаа төлөө ёсзүйн хариуцлага хүлээн тус тус огцорч байжээ."

Монгол улсын эдийн засгийн чөлөөт байдал, ардчилсан тогтолцоо хаачсан бэ?

"Камбож аль хэзээний Монголын урд гарчихсан байна, Мьянмар удахгүй урд гарна. Газарзүйн байршлын хувьд өрсөлдөх чадвар муутай Монгол улс тогтолцооны эрүүл байдлаараа л бусадтай өрсөлдөнө  шүү дээ."

Сэтгэгдэл бичих

arrow icon