
- Та ганц жижиг хар палаажтай байхад хэзээ ч илүү гоёхгүй, бас дутуу гоёхгүй. К.Лагерфелд
- Гэрээсээ гарахын өмнө толинд хараад гоёл чимгээсээ нэгийг нь тайлаарай. Коко Шанел
- Хүн зөв гуталтай бол дэлхийг засаглаж чадна гэж би хатуу итгэдэг. Б.Мидлер
- Нарциссизмыг бол үзэхгүй, гэхдээ бардам зан бол байх. Д.Врийланд
Эмэгтэй хүний хувцас өргөст тортой хашаа шиг байх ёстой: зорилгоо биелүүлнэ, гэхдээ харагдах үзэмжийг хаахааргүй.С.Лорен- Би миний мөнгө яг надад харагдах газар, миний шүүгээнд өлгөөтэй байж байхад дуртай. К.Брадшоу
- Сайн скинни жийнс шиг сайхан “амттай” юм байхгүй. К.Мосс
- Намхан өсгийт дээр би төвлөрч чаддаггүй. В.Бэкхэм
- Ард чинь 3 эрэгтэй алхаж байгаа мэт алх. О.Рента
- Чи тохирсон хувцсаа өмсөж л чадах юм бол амьдралаас хүссэн бүхнээ авч чадна. Э.Хээд
- Гоёл бол өдөр тумын амьдралын бодит байдлыг даван туулах хуяг юм. Б.Каннингхам
Эргэлзэж байвал, улааныг өмс.Б.Бласс- Би хувцас урладаггүй, мөрөөдөл урладаг. Р.Лоарэн
- Хувцаснууд бол тэдэн дотор хэн нэгэн амьдрахаас нааш юу ч биш. М.Жэйкобс
- Загвар хуучирдаг, харин стил бол мөнх. И.С.Лаурен
- Хэн ч гоёмсог хувцаслаж чадна, харин амралтын өдрөө яаж хувцасладаг нь л хамгийн сонин. А.Ванг
Чи өндөр өсгийт өмсөхгүй юм бол яаж өндөрт амьдрах юм бэ?С.Рикьел- Трэнд дагаад хэрэггүй. Загвар чамайг эзэмших ёсгүй. Харин чи чи хэн бэ гэдгийг, өөрийгөө юугаар илэрхийлэхийг, яаж амьдрахыг шийднэ. Версаче
- Хэцүү цаг ирэхэд загвар уурладаг. Э.Шиапарелли
- Гутал сонгоход анхаарал ихдэх гэсэн асуудал байхгүй. Олон эмэгтэйчүүд гутлыг нэх чухалд тооцдоггүй, гэхдээ жинхэнэ элегант эмэгтэй хүний баталгаа түүний хөлд байдаг. Диор
- Загвар бол 4 улиралд дизаинерууд чамд юу санал болгож байгаа нь юм. Стил бол чи тэндээс юу сонгосон нь. Л.Хаттон
- Палааж эмэгтэй хүний биеийг дагадаг байх ёстой, бие палаажинд захирагдах биш. Живонши
Би эмэгтэйчүүд юу хүсдэгийг мэднэ, тэд үзэсгэлэнтэй байхыг хүсдэг.В.Гаравани- Үнэртэй ус түрхэхийг хүсдэггүй эмэгтэй хүнд ирээдүй алга. Коко Шанель
Хүмүүс чам руу гөлөрнө, гөлөрснийх нь хэргийг гарга.Х.Винстон- Тансаглал бол маш үнэтэй палаажинд подваалк шиг тухтай байх. К.Лагерфелд
- Тэгээд одоо, би дэлхийг өөрчлөх гэж байна, нэг нэг гялаанзаар. Лэиди Гага
- Миний төрхийг бүтээж болно. Хүүхнүүд ханцуйгүй бяцхан палааж, том нарны шил, овоолсон үсээр Аудри Хэпбөрн шиг харагдаж болно. Аудри Хэпбөрн
- Багахан муу сонголт бол чинжүү л гэсэн үг. Бид нарт багахан муу сонголт гай болохгүй, тийм сонголт нүдэнд дулаахан, эрүүл, бодитой. Бүгдээрээ муу сонголт арай ахиухан хийе. Бүр огт мэдрэмжгүй сонголтын бол эсрэг байна. Д.Врийланд
- Элеганс бол хасахуй юм. К.Баленсиага
- Стил бол үг хэлэхгүйгээр өөрийгөө хэн бэ гэдгээ илэрхийлж байгаа зүйл. Р.Зое
- Эрчүүд надад би тэдний гэрлэлтийг аварсан гэж хэлдэг. Тэд гутал авахад хамаг хөрөнгөө зардаг гэхдээ тэр чинь салахаас хямд. Тэгэхээр би хэрэгтэй л байгаа биз дээ. М.Бланик
- Юу өмсөж байгаа чинь чи өөрийгөө дэлхийд хэрхэн илтгэж байгаа чинь, ялангуяа хүмүүсийн харилцаа асар хурдан болсон өнөөгийн дэлхийд. Загвар бол түргэн хэл. Прада
- Орлуулахын аргагүй байхын тулд өөр байх хэрэгтэй. Коко Шанел
- Хандлага бол бүх юм. Д.Фөрстэнбэрг
Элегансыг дээдсийн үзэлтэй хэзээ ч хольж хутгаж болохгүй.Ив Сан Лорен- Гоёж тоглох 5 настайгаас эхлээд тэгээд төгсгөлгүй үргэлжилдэг. К.Спэид
Элеганс бол ялгарах биш харин дурсагдах.АрманиПалааж чинь чамайг эмэгтэй хүн гэдгийг харуулах хэмжээнд бариу, хатагтай гэдгийг чинь харуулах хэмжээнд сул байх ёстой.Э.Хээд- Загварт хамгийн хэцүү зүйл бол логогоороо танигдаж байх биш сүүдэр зурагаар танигдаж байх явдал. Г.Валли
- Би загвар руу гүйдэггүй, загвар над руу гүйдэг. Д.Гиннес
- Кристи бид хоёрт нэг хэлдэг үг байгаа, өдөрт 10000 доллараас багыг хийх гэж өглөө сэрдэггүй. Л.Евангелиста
- Хувцас бол сайн хоол шиг, сайн кино шиг, сайн хөгжим шиг. М.Корс
- Би жинсэн өмдийг зохион бүтээсэн нь байсан ч болоотой. Жинсэн өмд бол хамгийн содон, хамгийн хэрэглээтэй, тухтай, бас энгийн. Өөрийн илэрхийлэлтэй, даруу, секси, жирийн - хувцсандаа хийхсэн гэж боддог бүх зүйл бий. И.С.Лохон
- Мөнгөөр аз жаргалыг худалдаж авдаггүй гэж хэлсэн хэн ч бай, хаагуур дэлгүүр хэсэхийг мэддэггүй юм байна. В.Дерек
- “Том” охидод том алмааз хэрэгтэй. Е.Тэилор
- Тамирын өмд бол ялагдлын шинж. Чи амьдралынхаа жолоог алдсан байна, тэгээд нэг тамирын өмд авсан байна. К.Лагерфелд
Сэтгэгдэл бичих