Нийтлэл 02 сарын 12, 2015

Өнөөдөр олон улсын медиад дараах 10 мэдээ трэнд боллоо

  1. Олон улсын валютын сан хямарч гүйцээд байгаа Украйны эдийн засгийг дэмжих зорилгоор 40 тэрбум долларын асар том тусламжийн зээл олгохоор боллоо.
  2. Грек улс Европын холбооны улсуудын сангийн сайдуудтай хийсэн шуурхай уулзалтын дүнд санал болгосон санхүүгийн хямралыг гэтлэх хөтөлбөрийг хүлээж авсангүй.
  3. АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама Исламын улсуудын цэргийн хүч буюу ISIS-ийн эсрэг батлан хамгаалах хүч хэрэглэх зөвшөөрлийг конгрессоос албан ёсоор хүслээ. (ISIS-ын тухай цаглабарыг эндээс уншина уу.)
  4. Беларуст шөнөжин хуралдсан хэлэлцээрийн дүнд Орос, Украйн, Франц, Германы төрийн тэргүүнүүд ОХУ Крымыг нэгтгэснээс хойш дайтсаар буй зүүн Украйн дахь дайны галыг зогсоох шийдвэрт хүрэх төлөвтэй байна. (Украйны хямралын тухай цаглабарыг эндээс уншина уу.)
  5. ОХУ Тундра хэмээх шинэ сэрэмжлүүлэх төхөөрөмжийн ашиглалтыг төлөвлөсөн хугацаанд эхлүүлж чадаагүйн улмаас одоогоор сансраас ирэх дайны пуужинг илрүүлэх чадваргүй болоод байна.
  6. “Самрын хилэн”-гээр олонд нэрээ алдсан Кориан Эйр компанийн хуучин дэд ерөнхийлөгч албан тушаалаа ашиглан нислэг хойшлуулж, ёс журамгүй аашилсныхаа төлөөсөнд нэг жил хоригдох ялаар шийтгүүллээ. Яллагдагч “би буруугаа мэдэж байна, намайг уучлаарай” гэсэн байна.
  7. CBS телевизийн мэдээний од Боб Симон 73 настайдаа автомашины ослоор өөд боллоо.
  8. 3 удаагийн бүтэлгүйтлийн дараагаар АНУ-ын Спэйс Икс компани Фалкон 9 пуужинг амжилттай хөөргөж, босоогоор нь далайд газардуулахад амжилт олов.
  9. Коста Конкордиагийн хөлөг онгоцны ослын үед хөлгөө хаяж, 32 хүний амь үргэдэхэд хүргэсэн хөлгийн ахмад 16 жилийн хорих ялаар шийтгүүллээ.
  10. Их Британид 19 сая фунт стерлингийн төслийн хүрээнд 4 хотод жолоочгүй машин туршилтаар явуулж эхэлсэн байна.

 

 

Сэтгэгдэл бичих

    • Зочин
    • 2015-02-13

    like

arrow icon