Гарт баригдах аз жаргал (2)

Нэгдүгээр хэсгийг энд дарж уншина уу.

Аз жаргал, итгэл сэтгэлийг мэдрүүлэгч окситоцинГэвч түүний сөрөг талыг ил болгосон нэгэн туршилт саяхан хийгджээ. Түүгээр, туршилтад оролцогчдын Үндсэрхэг үзэл (ethnocentrism) –ийн хандлага ихэссэн байна.

Proceedings of the National Academy of Sciences сэтгүүлийн 1 сарын 10–ны дугаар дахь нэгэн илтгэлд өгүүлснээр:

– Барьцаалагдсан вагоноос 5 хүн аврахын тулд 1 хүнийг золигт гаргахыг зөвшөөрөх үү? гэсэн ёс суртахууны дилемма тулгаж асууж үзтэл окситоцин үнэрлэсэн Голланд эрчүүд, түүнийг үнэрлээгүй бусадтай харьцуулахад, эх орон нэгтнүүдээ Арабууд болон Германчуудаас дээгүүрт тавьж аврах тохиолдол олон гарсан гэнэ.
Өдийг хүртэлх окситоциний талаарх эрдэмтдийн төсөөлөл нь, сарнай цэцэг шиг өөдрөг бөгөөд нандин эд байж.

Харин Амстердамын Их сургуулийн профессор Carsten De Dreu–ийн үзэж буйгаар бол

Байгалийн шалгарлаар хувьсаж ирсэн хүний мэдрэлийн систем нь, бусдыг алаг үзэлгүй эн тэнцүү хайрлах чадвараар туйлын хомс болжээ.
Энэ удаагийн туршилтаар Окситоциний нөлөөн доорх хүмүүс зөвхөн өөрийн группийн анддаа түлхүүтэй санаа тавьдаг болох нь илэрхий болов. Үүнийг араас нь уншвал, өөрийнх нь группд харьяалалгүй бусдыг үл ойшоон түлхдэг, болж ирэх юм.

Окситоцин нь нүдний товгорын доод хэсгээс ялгардаг гормон юм. Хайр энхрийлэл мэтийн сексуал байдалд орох үед, их хэмжээгээр ялгаран цусаар дамжиж тархана. Энэ үед хүний байгалийн зөнч реакц суларч, зүрх гэсэн дотор эрхтнүүд ч тайвширч ирдэг байна.

Окситоцин нь төв мэдрэлийн систем дээр мэдээлэл дамжуулах давхар үүрэгтэй бөгөөд, эх үрийн холбоо, хайр сэтгэл, итгэл найдварын мэдрэмж, группээ таних, өөрийн байр сууриа тодорхойлох зэрэг нийгмийн шинжтэй үйл хөдлөл хүртэлх зүсэн зүйлийн явдалтай ээдрээтэйгээр орооцолдож байдаг. Амьтдад нийтлэгээр байдаг "бусад амьтдаас болгоомжлох сэрэмжийг" түр зуур зөөлрүүлж, ойртон дотносох боломжийг бий болгосноор, нэг ёсондоо ороо оролтыг идэвхжүүлдэг үйлчилгээтэй гэж үздэг. 2005 оны судалгаагаар, Окситоцин үнэрлэсэн туршилтад оролцогчид "Монополь" тоглоом дээр хөрөнгө оруулагчдад итгэмтгий болж байгаа нь тогтоогдсон байдаг.

Харин энэ удаагийн туршилтын явцад, окситоцин үнэрлэсэн Голланд залуус Ahmed (Араб нэр) Helmut (Герман нэр) гэсэн нэртэй хүмүүсээс илүүтэйгээр Голланд маягийн нэртэй хүмүүсийг юун түрүүнд аврахыг оролдож байсан байна.

Магадгүй окситоцин чөлөөт хайр дурлал болон халуун дулаан сэтгэлтэй шууд холбогддоггүй ч байхыг үгүйсгэхгүй. Зарим судалгаагаар окситоцин нь дургүй хүн нь амжилт гаргахад атаархлыг хөвчилж, дургүй хүнээ ялсан үед онгироо болгодог юм гэнэ. Бас л дээрх туршилтын нэг гүйцээлт гэсэн үг.


...Хүн гэдэг, чинээндээ тултал жаргахын тулд, дэргэд нь заавал өөр нэгэн гадуурхагдаж байх ёстойгоор бүтээгдсэн юм болов уу даа. Зүрх сэтгэлд хүртэл нэвтэрч ороод байгаа Шинжлэх ухаан гээчид ахиад жаахан анхаарал тавиуштай.


avatar

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 4877

2020 оны УИХ-ын сонгуулиар аль нам ялах вэ?

12%
МАН
17%
АН
69%
Шинэ гуравдагч хүчин
  • 12%
  • 17%
  • 69%