ҮРЧЛЭЭ ИНГЭЖ ҮҮСДЭГ

Сайхан арьстай гэгддэг манай орны бүсгүйчүүд олон цаг нартай байдаг, эрс тэс уур амьсгалтай тул хурдан үрчийж хөгшрөх хандлагатай байдаг. Үрчлээнээс сэргийлэхийн тулд яавал зохих талаар ойлголт өгөхийн тулд бид үрчлээ үүсэх механизмыг энгийнээр тайлбарлан хүргэж байна.

 

Шинж тэмдэг: Коллагены ширхэг уян хатан чанараа алдаж, үрчлээ үүснэ

Зовхин доорх нарийхан үрчлээнүүд, инээх, ярвайх зэргээс гарах зураасан үрчлээ, насны эрхээр үүсэх гүн үрчлээ гэх мэтээр үрчлээнд олон төрөл бий.  Насны эрхээр үүсдэг үрчлээ нь арьсанд байх коллагены эсүүд уян хатан байдлаа алдахад үүсдэг. Өнгөн арьсны дор байх арьс нь 70 хувь коллагенаас бүтдэг байна. Залуухан байхад уян хатан гөлгөр байсан арьс нас нэмэхийн хэрээр коллагеных нь ширхэгийн шинж чанар нь өөрчлөгдөж, эргээд хэвэндээ орохгүй болно. Улмаар инээх, ярвайх зэрэг байнга нугалаа гардгаас үүдсэн өнгөн хэсгийн үрчлээ нь арьсны гүнд коллагенаа алдмагц эргэн засахад хэцүү гүн үрчлээ болдог байна. Харин уруулын хоёр талаар үүсдэг зураас бол инээж ярвайснаас биш арьс унжсанаас болж гардаг.

  

Шалтгаан: Коллагены ширхэг яагаад шинж чанар нь өөрчлөгддөг вэ?

40 нас дөхөж ирмэгц арьсны гүнд байдаг коллагены хэмжээ яагаад багасч ирнэ. Мөн коллагены бүтцийг дэмжиж өгдөг эластин гэгддэг уян хатан уураг ч хуучирч богино богино болж тасраад, арьсны уян хатан бүтцийг үүсгэж буй хэрээслэсэн нүд мэт бүтэц эвдэрч ирдэг. Түүнээс гадна хэт ягаан туяанд бас анхаарах хэрэгтэй. Хэт ягаан туяа коллагены ширхэгийг эвдэхээс гадна коллаген задлах чиглэлд үйлчилдэг бодисын ялгарлыг идэвхижүүлж, үрчлээ амархан үүсэх нөхцөл бүрдүүлдэг.

 

Сэргийлэх, сайжруулахын тулд: Арьсны дотор болон гадна талаас зэрэг анхаарах

Үрчлээнээс сэргийлэхийн тулд арьсыг дотроос нь засах сайжруулах нь хамгийн чухал. Арьсанд тэжээл өгдөг Е аминдэм, Б-гийн төрлийн аминдэмүүд,  С аминдэмтэй хүнс өдөр тутам хэрэглэж занших. Мөн А аминдэм арьсны бүтцийн эрүүл мэндийг дэмжих талд үйлчилдэг. Аминдэмүүд тосонд уусмагц амархан шингэдэг тул түүхий саладаас илүү бага зэрэг оливын тосонд хуурах зэргээр шар ногоон өнгийн ногоонууд идэж байвал тустай. Түүнээс гадна арьсны өнгөн хэсэг дахин шинэчлэгдэх хурд нас нэмэгдэхийн хэрээр удааширч доройтдог. Үүний дээр үхэжсэн арьсны цэвэрлэгээ муу баймагц давхар нэрмээс болж арьс шинэчлэгдэхгүй өнгөө алдаж, амархан үрчийхээр болж ирнэ. Арьсаа сунгаж тэнийлгэх, нүүрний дасгал хийж булчин чангалах гэх мэт зүйлс хийдэг хүн байдаг ч үр нөлөө нь эсэргээрээ гарах эрсдэлтэй. Үрчлээ бол арьсны гүнд үүсдэг зүйл учраас булчинтай холбоогүй юм. Хамаагүй татаж чангаагаад улам бүтцийг нь эвдэх аюултай тул анхааралтай байгаарай.


avatar

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 4689

2020 оны УИХ-ын сонгуулиар аль нам ялах вэ?

12%
МАН
17%
АН
69%
Шинэ гуравдагч хүчин
  • 12%
  • 17%
  • 69%