ВИДЕО - Монгол орны гоо сайхныг тултал нь мэдрүүлэх виртуал аялал

#LostWorldMongolia гэсэн хаштагтай видео vimeo.com дээр байршаад хэдэн сар болжээ. Дэнис Францозов хэмээх Орос улсын иргэн Монголоор 40 хоногийн турш эхнэртэйгээ хамт аялах үедээ Монголын байгаль, цаг уурын онцлогийг харуулсан нэгэн гайхалтай бүтээлийг хийжээ. Уг видеог хийхэд 100,000 зураг шаардагдсан байна.  

Тэрээр бүтээлийнхээ дор:

 

Монгол руу хийсэн 40 өдрийн аялал. Онгон зэрлэг, гайхалтай домгийн орон.  Зөвхөн би, миний эхнэр бас бидний хуучин “Landy” ( Land Rover Defender). Бас камер, камерын хөл хоёртойгоо. Өмнө минь мянга мянган километр. Ямар ч засмал замгүй.

Үзэсгэлэнт Алтайн уулс, аюултай говь нутаг бас цэвэр тунгалаг Хөвсгөл нуур.  Зуун километрийн турш ямар ч хүн тааралдахгүй харин сая сая од, гэрэлт сүүн зам.

 

хэмээн сэтгэгдэл үлдээсэн нь Монголын тухай маш оновчтой бөгөөд үнэн тайлбарыг өгчээ.

Ингээд та бүхэнд энэхүү гайхалтай бүтээлийг  хүргэж байна. Харин дэлгэцээ томруулаад үзэхээ мартваа! Танд илүү сайхан мэдрэмжийг өгөх болно.

 

#LostWorldMongolia from Denis Frantsouzov on Vimeo.


avatar

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 4980

2020 оны УИХ-ын сонгуулиар аль нам ялах вэ?

12%
МАН
17%
АН
69%
Шинэ гуравдагч хүчин
  • 12%
  • 17%
  • 69%