Твиттер хаштаг #ШилэнНамтар

Он гарахаас өмнө эхэлсэн шилэн уулзалт, шилэн данс, шилэн трэнд. Мөн Баабарын төрд ойртуулж болохгүй хүмүүсийн жагсаалт гаргах тухай үг хэлснээс хойш эхэлсэн хар жагсаалт хэмээх сэдэв. Энэ хоёрын дундаас холимог трэнд буюу #ШилэнНамтар  гэх хаштаг үүсээд байна

Хар жагсаалтад төрд ойртуулж болох, болохгүй хүмүүсийн хар жагсаалт, ТТ-д шунахайрч байгаа гишүүдийн хар жагсаалт, оюуны өмчийн хар жагсаалт, твиттэрт жиргэх, жиргэхгүй хүмүүсийн хар жагсаалт, генийн өөрчлөлттэй хүнсний бүтээгдэхүүний хар жагсаалт гэхчлэн нийгэмд болж бүтэхгүй юу байна түүний хар жагсаалтыг гаргах тухай ярих болсон. Шилэн гэдэг нь  хуулийн төслөөр төсвийн хөрөнгийг үр ашигтай захиран зарцуулах зорилгоор төсвийн удирдлагын  хэрэгжүүлэх шийдвэр, үйл ажиллагаа ил тод, нээлттэй, ойлгомжтой байлгах  зорилго бүхий шилэн данс зэрэг нээлттэй, ил тод төрийн удирдлагын арга барилыг хэлж буй.  

Монголын залуучуудын холбооны хар цагаан жагсаалтын  талаар МОХ-оос “Хэн нэгнийг гэм буруутай гэж үзэн олон нийтэд зарлан тунхаглаж, сонгох сонгогдох эрхэнд нь халдаж болохгүй. МЗХ  залуучуудыг нам, улс төрийн хүчнээр талцуулж, улс төрийн намуудтай наймаалцах оролдлого хийж байна хэмээн эсрэг байр суурьтай байгаагаа илэрхийлж,  маргаан өрнөсөн. Харин энэ ажлыг санаачилсан тал төрд ойртуулж болох, болохгүй улстөрчдийн нэрсийг зүгээр нэг жагсаах бус харин улстөрчдийн хийсэн ажлын намтрыг шилэнд хийсэн мэт ил тод, тодорхой болгож өгнө гэж буй. Тухайлбал, тухайн улс төрч хаана юу хийж байсан, нийгэмд ямар үр бүтээлтэй ажлыг хийсэн, тэр нь үнэн зөв эсэх гэхчлэн өнөөдрийг хүртэл туулсан замын намтраар хар цагаанаар нь жагсаах аж. Үүнийг шилэн намтар гэж нэрлэж байгаа юм байна.  

 

Шилэн намтрын тухай жиргээчдийн байр сууриас хүргэж байна. 

 

 
 
 
 
 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 


avatar

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 5417

2020 оны УИХ-ын сонгуулиар аль нам ялах вэ?

13%
МАН
17%
АН
69%
Шинэ гуравдагч хүчин
  • 13%
  • 17%
  • 69%