Нийтлэл 05 сарын 05, 2015

Хүний дэлхийг өөрчлөн хувьсгаж буй дөрвөн гол хүчний тухай

Бид уншигчдад олон улс, дэлхий ертөнцийн онцлог орвонгоороо шинэчлэгдэж, цаг үе өөрчлөгдөж буй тухай мэдээллүүд хүргэсээр буй. Энэ удаа ирэх 5-р сарын 12-нд PublicAffairs сэтгүүлд хэвлэгдэх  No Ordinary Disruption: The Four Global Forces Breaking All the Trends, МкКинзэй глобал институцийн нийтлэлийг орчуулан хүргэж байна.

 

18-р зууны сүүл, 19-р зууны эхээр эхлэсэн аж үйлдвэрийн хувьсгалын үеэр нэг хүч бүхнийг өөрчилсөн. Өнөөдрийн дэлхий дөрвөн хүчний хамтын үйлчлэл дор түүнээс ч хурдтай асар том өөрчлөлтийг туулан байна. Магадгүй глобал эдийн засгийн эрт эдүгээд тохиох хамгийн том өөрчлөлт байж мэднэ. Аж үйлдвэрийн хувьсгалтай харьцуулахад өөрчлөлт тэр үеэс 300 дахин хурдтай, 3000 дахин гүн нөлөөтэй явагдаж байна. Бид дор бүрнээ өөрчлөлтийг мэдэрч, мэдэж байгаа ч ямар магнитудаар бидний амьдралд нөлөөж, улмаар ямар дам нөлөө, гуравдагч нөлөө үүсэхийг бүрэн ухахгүй байх шиг. Дор дурдах 4 өөрчлөлт үргэлжлэх тусмаа хүчийг, гүнийг, давхцлыг олж, харилцан эрч авч байна. Нийлээд эрин цагийг өөрчилж буй 4 их трэндийг дахин нэг нэгтгэж харцгаая:

  1. Шанхайгаас ч чинагш. Хотжилт

Эхний трэнд, Энэтхэг, Хятад болон бусад шинэ тутам хөгжиж буй зах зээл, түүн дотроо хот суурийн газар руу эдийн засгийн локус шилжиж байна. Шинэ тутам хөгжиж буй орнууд үйлдвэржих болон хотжих явцыг зэрэг үргэлжлүүлж, дэлхийн эдийн засгийн хүндийн төвийг зүүн тийш, урагш   өмнө хэзээ ч тохиогоогүй их хурдаар шилжүүлж байна.  2000 онд Airbus, IBM, Nestlé, Shell зэрэг  Fortune Global-ын 500 компанийн 95 хувь нь хөгжингүй орнуудых байдаг байлаа.  2025 он гэхэд Хятад АНУ болон Европоос ч олон том компанитай, 1 тэрбумаас дээш хөрөнгөтэй компаниудын талаас илүү нь хөгжиж буй орнуудын байх болно. Магадгүй үүнээс ч чухал нэг шилжилт энэ орнуудын дотор явагдаж байна. Сүүлийн жилүүдэд жилд 65 сая хүн дунджаар хот руу шилжиж ирлээ. 2010-2025 оны 15 жилийн дэлхийн нийт бүтээгдэхүүний тал нь, магадгүй зарим барууны иргэд газрын зураг дээр ч зааж мэдэхгүй 440 шинэ хотоос бүтээгдэнэ.  Шанхай, Дубай, Мумбайг бүгд мэднэ ээ. Гэхдээ хойт Тайвань дахь Шинчюг, Бразилын Санта Катаринаг хэн мэдэх вэ? Тянжинийг юу гэх вэ, 2010 онд л ДНБ нь 130 тэрбум байсан хотыг? 130 буюу Стокхольмтой тэнцүү байсан эдийн засаг 2025 он гэхэд 625 тэрбум болж өсөж, бүх Шведтэй тэнцэх болно.

 

  1. Мөсөн уулын орой: Технологийн хурд

Дараагийн бүтээгч сөнөөгч хүч бол технологийн авчрах эдийн засгийн нөлөө, хэмжээ, цар хүрээ. Уурын мотороос интернэт хүртэл, технологи үргэлжид өнөөдрийг өөрчлөгч хүч байсан. Өнөөгийн явцын ялгаа гэвэл, хүний амьдралын бүх түвшинд нэвтрэх нэвтрэц, мөн нэвтрэх хурд гэж хэлж болно. Телефон зохион бүтээгдсэнээс хойш бүр 50 жил өнгөрч байж АНУ-ын бүх өрх утастай болж байсан юм. Харин фэйсбүүк энхий жилдээ 6 сая хэрэглэгч татаж, энэ нь дараагийн таван жилд 100 дахин өслөө. Хятадын WeChat аппликэйшн АНУ-н хүн амаас ч олон 300 сая хэрэглэгчтэй.  Хурдассан хэрэглээ хурдассан инновацийг төрүүлэн гаргаж байна. 2009 онд iPhone гарч байхад хөгжүүлэгчид 15000 аппикэйшн хийж байсан. Энэ тоо одоо 1,2 сая болж, хэрэглэгчид 75 тэрбум аппли татаж авчээ. Технологи хүний төсөөллийг даван экпоненциал хурдаар өргөжиж, нэвтэрч ирлээ. Эрчим хүч, холбох хэрэгслүүд бол ердөө л үлгэрийн нэг хэсэг. Эдгээрийн гаргасан хувьсгалын нөлөө хамтдаа өрнөсөн, хэрэглэгчид, бизнесийн гарт урд хожид байгаагүй асар их мэдээлэл атгуулсан дата хувьсгалаар улам үржигдэж, Алибаба, Uber зэрэг технологиос боломж гарсан шинэ бизнес моделууд үүсгэж ирлээ.Харилцан нэгнээ хөгжөөх ийм хүчнүүдийн ачаар улам улам олон хүмүүс агшин зуурын коммюникац, хил хязгааргүй мэдээлэлтэй амьдарч байна. Технологи мобаил интернэтгүй бол хэзээ ч биежихгүй байсан их хурд, боломжийг хөгжиж буй орнуудад авчрав. 20 жилийн өмнө дэлхийн хүн амын 3-аас бага хувь нь гар утастай байсан, харин өнөөдөр гуравны хоёр нь гар утастай, гуравны нэг нь интернэт хэрэглэж байна. Зарим бизнес бага хөрөнгөөр босож, зарим бизнесмэн хуучны том бизнесүүдийг технологиор давамгайлан гарч ирж байна. Үүний нөлөөгөөр бизнесийн нас богиносож, аливаа байгууллагын удирдлагад маш хурдтай, шийдэмгий байх шаардлага тулгарч байна.

 

  1. Өөрөөр хөгшрөх нь. Хөгширч буй дэлхийн асуудлууд.

Хүний нийгэм хөгширч байна. Төрөлт багасч, асар хурдтай насжилт нэмэгдэж байна. Япон, Орос зэрэг оронд л байсан асуудал одоо Хятад, яваандаа Латин Америк руу тархаж ирэх нь.  30 жилийн өмнө нэг үеийг тэтгэхэд хангалттай, нэг эмэгтэйд 2,1 хүүхэд оногддог оронд ихэнх хүн амьдарч байв. 2013 он гэхэд дэлхийн хүн амын 60 хувь энэ түвшнээс унасан оронд амьдарч байна.Энэ бол далай тэнгис мэт асар том өөрчлөлт юм. Европын холбоо 2060 он гэхэд Германы хүн ам 20 хувь буурч, 2060 он гэхэд одоогийн 54-с буурч 36 сая ажиллах хүчтэй болж, Францаас ч бага болно гэлээ. Хятадын ажиллах хүчний оргил 2012 онд тохиогоод өнгөрлөө. Тайландад 1970 онд 5 байсан төрөлтийн түвшин одоо 1,4 болжээ. Цөөн ажиллах хүчин илүү бүтээмжийг, олон настан төсвийн хүнд ачаалал авчрах эрин цаг ирж байна.

 

  1. Худалдаа, хүмүүс, санхүү, мөн дата. Илүү холбогдсон глобал дэлхий

Бид энд урсгал гэж нэрлэх хөрөнгө, хүн, мэдээлэл(дата болон коммюникац)-ээр холбогдох явцыг сүүлийн их трэндээр нэрлэе. Худалдаа, санхүү нь глобалчлалын түүчээ байсаар удаж байна, гэхдээ ойрын үед томхон өөрчлөлтүүд гарч байна.  Европ, хойд Америкыг холбосон нэг замын урт шугамаар тээвэрлэдэг байсан худалдаа бөмбөрцгийг хэрсэн аалзны тор мэт сүлжээгээр өрнөх болж ирлээ. Хөгжиж буй орнуудын өмнөд-өмнөдийн худалдаа өнгөрсөн 10 жилийн дотор хоёр дахин нэмэгдэв. Хятад-Африкын худалдааны хэмжээ 2000 онд 9 тэрбум доллар байсан бол 2012 онд 211 тэрбум болжээ. 2009 онд 1980 оноос тав дахин олон хүн хил дамнан аялсан байна. Технологиор үүссэн линкүүд, холбоосууд улам бүр өсөн нэмэгдэх хурд, глобалчлалын динамик шинэ шат, урд хожид байгаагүй боломжууд, мөн урдчилан хараагүй эмзэг байдал, доргио үүсгэж байна.

 

 

Интуицаа асааж унтраахуй

Дээрх дөрвөн хүч 21-р зууны эхээр эхэлж, хамтран, харилцан хүчээ авч ирлээ. Тэд бүх зах зээл, бүх салбар, амьдралын бүх өнцөг буланд эргэж буцаахааргүй хэмжээнд байр сууриа эзэлсэн.Бид хаашаа л харна эд трэндийг үүсгэж, өөрчилж, эсвэл зүгээр л сүйтгээд орхиж байна. Ийм дөрвөн их өөрчлөлт зэрэг үргэлжилж байгаа нь бидний өсөж төрсөн, бидний шийдвэр гаргалтад үндсэн нөлөөтэй интуиц, мэдрэмжээ олсон дэлхийгээс асар хурдтай холдож байна гэсэн үг.

Ийм нөхцөл байдал ердөө л саяхны үйл явдалд үндэслээд ойрын ирээдүйн трэндийг хардаг бидний урдчилсан таамаг, прогноз, дадсан аргад сүйрэл авчирч мэднэ. Бидний олон жил найдаж ирсэн дадал, хандлага, таамгуудын олон нь гэнэт түшиг тулгуур биш болж ирлээ. Бидэнд үнэхээр хэзээ ч ийм их дата гарын дор байсангүй. Анх хийгдсэн супер компьютрээс ч их мэдээллийг iPhone, Samsung Galaxy агуулж байна.Гэхдээ үүнийг мэргэжлийнхэн ч бүрэн мэдрээгүй, анзаараагүй ертөнцөд бид амьдарч байна. Үүний шалтгааныг бид шийдвэр гаргалтын гол залуур болох дотоод  интуицаасаа хайж үзэх нь зөв.

 

Бидний интуиц өөрчлөлт харьцангуй нэг хэвийн өсөн нэмэгдэх чанартай, зарим талаар таамаглаж болохуйц байхад олсон бидний туршлагаас бүрдсэн буй. Глобалчлал сайн зохион байгуулагдаж, сайн холбогдсон газруудад илүү ашиг өгч, шинэ зах зээлүүдийг хурдан нээж ирлээ. Хөдөлмөрийн зах зээл ч хямд нь олдсон. Түүхий эдийн үнэ унаж өгсөн. Гэхдээ одоо алив бүхэн ийм байхгүй, ирээдүйд ч ийм байхгүй. Бид буруу харсан толинд дэлхийг тольдож, хуучин интуицаараа шийдвэр гаргавал ихэнх нь буруудах вий.  Нэн шинэ ертөнцөд нэн ялангуяа удирдах ажилтнууд, бодлого гаргагчид интуицаа шинжлэн үзэж, хэрэгтэй бол нэг асааж унтраагаад зоригтойгоор шинэчлэх хэрэг гарч мэднэ. Илүү амжилттай яваа байгууллага тусмаа.

Боломжоор дүүрэн эрин цаг ирсэн ч, маш тогтворгүй амаргүй үе ч мөн. Хийгдэх ажил асар их байна. Бид глобал эдийн засгийн өөрчлөн хувьсгаж буй их хүчнүүд, түрэн гарч ирж буй урт хугацааны трэндүүд, үүнийг урдчилан харах, бэлдэх алсын хараа, эр зоригоо хөгжүүлэхийн тулд дэлхий ертөнц хэрхэн оршиж буй тухай бидний ойлголтын ихэнх нь буруу болсныг ойлгох хэрэгтэй байна. Энэ шаардлага бизнес эрхлэгчид төдийгүй бодлого боловсруулагчдад ч хамаатай, дотоод навигацын системээ өөрчлөх ажлыг нэг өдөр ч хойш тавимгүй. Шинэ бодит байдалд шуурхай зохицох мэдрэх шаардлага буй. Гэхдээ хүн төрөлхтөний төсөөлөл, зохион бүтээлч чанар, бидний онцлог аливаа өөрчлөлтөд дасах гэж удах талдаа байдаг.

Ирээдүйг өнгөрсөнтэй ижил байгаасай хэмээх хүчирхэг, нөлөөтэй хүсэл хүнд байдаг. Яг ийм хүслийн дөнгөнд олон том корпорац тээглэж, уруудаж ирсэн юм. Амьдран буй дэлхий ертөнцийн тухай таамгаа шинэчлэх(тэгээд юу ч хийхгүй бол) нь бидний олонхийг маш эмзэг байдалд үлдээнэ. Өөрчлөгдөн хувьсаж буй газрын зурагтай хэрхэн зохицох тухай алсын хараатай байх, тунгалаг шилээр харах чадвар  цаашид амжилттай урагшлах эсэхийг шийдэх болно.

 

 

 

 

Сэтгэгдэл бичих

arrow icon