“Ажиллах урлаг” - Өөрийн дуудлагаа олохын тулд ямар нэгэн зүйл эхлүүлэх хэрэгтэй

Ажил, амьдралын зам хэцүү, нууцлаг байдаг учир бидний цөөн нь энэ аяллыг амжилттай дуусгадаг. Жефф Гоинсын  “Ажиллах урлаг” ном бол энэ дэлхий дээр хийх гэж ирсэн тэр л зүйлээ олох тухай юм. Түүний тайлбарласнаар хайгуул хүслээр эхэлдэг ч энэ хэвээрээ дуусдаггүй. Бидний ашиг сонирхол дэлхийн хэрэгцээтэй холбогдож эхлэхэд л бид жинхэнээсээ том зорилготой амьдарч эхэлдэг. Тэр л онцгой, атаархам зүйлээ олж чадсан зорилготой хүмүүс ховорхон ч, хангалттай зоригтой хүн бүрm амьдралаа өөрчлөх боломж байдаг аж. Тэрээр хувийн туршлага, одоогийн судалгаа, урам зоригийн нууц дээрээ тулгуурлан энэхүү номоо бичжээ. Уншигчдад дэлхий дээр яг юу хийхээр ирснээ тодорхойлоход нь тусалж, сонирхлоо олсон хүн бүрийн аялалд юу хүлээж буй тухай сонирхолтойгоор өгүүлэхийг зорьсон байна.

 

Уг номын "Өөрийн дуудлагаа олохын тулд ямар нэгэн зүйл эхлүүлэх хэрэгтэй" хэсгээс сийрүүлэн хүргэж байна:

 

Бид зорилгоо тодорхойлохоор янз бүрийн л зүйл хийж, оролдож, туршиж үздэг. Ямар нэгэн зүйлийг хийж эхлэн 6 сар, магадгүй хэдэн жилийг өнгөрөөх ч дараа нь тэгээд л орхидог. Гэхдээ хүсэл сонирхол бол оролдоод л орхидог зүйл биш. Харин ирээдүйд та хэн болох тухай юм шүү дээ. Тэр л хийхээр төрсөн зүйлдээ бүрэн дүүрэн өөрийгөө зориулахгүй бол бид өөрсдөдөө, дэлхийд хор уршиг тарьж байна гэсэн үг.

Энэ аялалд үйл хэрэг юу юунаас илүү чухал зүйл. Энэ нь урт хугацааны шан харамжийн төлөө богино хугацааны аз жаргалаа хойш тавьхийг бидэнд зааж, зарим нэг өөрчлөлтөд цаг хугацаа хэрэгтэйг харуулдаг. Түүнчлэн бидэнд сахилга бат суулгаж, бидний зан аашийг ч өөрчилдөг. Зөвхөн үйл хэрэг ч биш энэ нь няцашгүй эр зоригийн тухай юм.Шаналал, зовлонгоо үгүй хийж чадахгүй бол та хүсэл тэмүүллээ олж чадахгүй.

Бидний шаналал, зовлон ердөө ертөнцийг үзэх үзлээс минь л болдог. Тиймээс дэлхийн муу муухайг харахын оронд хамгийн сайхнаас нь эхэлж хар, мэдэр. Үгүй бол. Өдөр тутамд тулгарах бэрхшээл биднийг үгүй хийхээр заналхийлж, эцэстээ увайгүй байдал, харууслыг л үлдээдэг. Хэцүү цаг үедид шид чамайг аврахгүйгээс хойш аль чадахаараа урагш тэмүүл.

Мэдээж бид алдана. Гол нь алдаанаасаа суралц. Ийм үед буруу зүйл эхэлж ч мэднэ. Нэг газраа удаан зогссоноос буруу ч хамаагүй хөдлөх л хэрэгтэй.

Өөр нэг стратеги бол юунд ч бүү оролц. Илүү дээр сонголт гарч иртэл , эцсийн мөч хүртэл хүлээ. Өөрийг чинь занганд оруулж мэдэх бүх зүйлээс татгалз. Ингэвэл эрх чөлөөтэй мэт санагдавч энэ нь бас л нэг өөр агуйд чамайг хүлж буй хэрэг.

Гэхдээ олон сайхан боломж таныг тойрон байхад идэвхгүй хүлээснээр аюулгүй мэт санагдаж болно. Айдсаар хүлэгдсэн хүн бүр гараа өргөн бууж өгөхийг сонгодог. Эрсдэлтэй сонголтын оронд бид бариста эсвэл хөгжих боломжтой ажил ч байсан хамаагүй сонголтгүйгээр хийж эхэлдэг. Учир нь эрсдэлтэй сонголт хийх нь айдаст автсан хүн бүрийн хувьд маш үнэтэй аялал шиг л санагддаг.

Үнэндээ:

Юу ч хийхгүй байхын эрсдэл буруу шийдвэрийн үр дагавраас ч илүү аюултай. Учир нь чи азгүйтвэл түүнээсээ суралцана. Харин юу ч эхлэхгүй бол танд юу ирнэ гэж?

Зорилгогүйгээр саатаж, айдаст автвал та үүнээс юу ч сурахгүй. Буруу сонголт бүр танд сайнаар нөлөөлж, зөөлөн уян хатан байдлыг чинь бэхжүүлнэ. Ингэснээр дараа нь тантай юу ч тохиолдсон бэлтгэгдсэн байдаг. Азгүйтэл бол дайсан шиг хувцасласан нөхөр.

Өөрийгөө өөд нь татаад босго. Яаж тэсэж гарахыг суралцвал, азгүйтлээс үлдсэн шарханд чинь өвчин намдаах эм нуугдаж байхыг та олж харна. Алдаанаасаа суралцаж, бэрхшээлийг даван туулж чадна. Бид өөрийн замаар явж буйг гэрчлэх энэ бүх шинж тэмдгийг таньснаар, бүх алдаа, дутагдал чинь хялбархан санагдаж, баяр хөөртэйгөөр цааш үргэлжлүүлэх гарц нээгдэнэ.


avatar

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 4979

2020 оны УИХ-ын сонгуулиар аль нам ялах вэ?

12%
МАН
17%
АН
69%
Шинэ гуравдагч хүчин
  • 12%
  • 17%
  • 69%