Нийтлэл 05 сарын 10, 2015

Орос, Хятад 'Шинэ торгоны зам'-д нэгдэх гэрээнд гарын үсэг зурлаа

 

Дэлхийн II дайны ялалтын 70 жилийн ойн хүндэтгэлийн арга хэмжээнд Хятадын удирдагч Ши Жиньпин айлчилсан билээ. Уг айлчлалын үеэр Орос, Хятад улс эдийн засгийн харилцаагаа бэхжүүлэхэд чиглэсэн эрчим хүч, худалдаа, санхүүгийн хэд хэдэн гэрээнд гарын үсэг зурав.

  • Москва-Казань чиглэлд өндөр хурдны төмөр зам барих төсөлд Хятад улс 5,8 тэрбумын хөрөнгө оруулалт хийхээр болжээ. Энэ нь торгоны зам төслийн нэгээхэн хэсэг бөгөөд Хятадыг Европ болон Ойрх Дорнодтой холбох, түүнчлэн Казахстанаар дамжуулан хоёр орныг холбох зорилготой юм. Москва-Казань өндөр хурдны төмөр замын төслийн нийт өртөг нь 21.4 тэрбум доллар ажээ.
  • ОХУ-ын байгалийн хийн хамгийн том үйлдвэрлэгч Газпром болон БНХАУ-ын үндэсний газрын тосны корпорацууд ОХУ-аас Хятад руу хий экспортлох гэрээнд гарын үсэг зурсан. Харин энэ удаад  хоёр компани стратегийн түншлэлийн гэрээгээ таван жилээр сунгахаар шийджээ. 
  • ОХУ-ын хамгийн том зээлдэгч Сбербанк Хятадын Хөгжлийн банктай 966 сая долларын тоног төхөөрөмжийн гэрээнд гарын үсэг зурсан байна. Мөн аж үйлдвэрийн төсөлд Сбербанк банкаас 256,4 сая долларын санхүүжилт авахаар тохиролцжээ. Уг гэрээний гол зорилго нь Орос, Хятадын гадаад худалдааны санхүүжилтийг ихэсгэх зорилгоор хоёр банкны хооронд урт хугацааны хамтын ажиллагааг бий болгох явдал гэж тэд үзэж байна.
  • ОХУ-ын төрийн өмчит ВТБ, БНХАУ-ын Экспорт-Импорт банкууд 483,2 сая долларын тоног төхөөрөмжийн зээлийн гэрээнд гарын үсэг зуржээ.
  • ОХУ-ын шууд хөрөнгө оруулалтын сан (RDIF),  Орос-Хятадын хөрөнгө оруулалтын сан (RCIF), болон Мөрөн мужийн Ардын Засгийн газар хоёр орны хөдөө аж ахуйн төсөлд 2 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтыг эхлүүлэхээр харилцан тохиролцсон байна.

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимр Путин Хойд мөсөн далай болон Сахалин хошуунд нөөцийн олборлолт хийх ажилд Хятадын компаниудын оролцоог бид таатай хүлээж авна гэж мэдэгдэв. Ийнхүү Орос дахь Хятадын хөрөнгө оруулалтын эзлэх хувь удахгүй 20 хувьд хүрч, урт хугацааны хамтын ажиллагааны үед 40 хувь ч хүрч болохоор байгаа аж.

Сэтгэгдэл бичих

arrow icon