Сэтгэцийн өвчин юунаас эхэлдэг вэ ?

   Шизофрени бол сэтгэцийн өвчин судлалын хамгийн хэцүү өвчин. Үүний гол шинж тэмдэг нь дэмийрэх, хий юм харах. Харин үүнийг эмчлэхэд түгээмэл хэрэглэгддэг Галоперидол эм нь тархин дахь допамины хэмжээг багасгаж, шизофрений шинж тэмдгийг дардаг. Гэвч Дюк Их сургуулийн нейробиологч  Скотт Содерлин допамины хэмжээ ихсэх нь сэтгэцийн өвчинг бий болгодог ч гол гарал угсаа нь биш гэж үзжээ. Тиймээс тэд шизофрений нууцыг тайлах судалгаагаа явуулж, хулгана дээр туршиж эхэлжээ.

 

Эрдэмтэд энгийн генийн нэг Arp2/3-ийн өөрчлөлт хэрхэн сэтгэц мэдрэл, айдас түгшүүр, богино болон урт хугацааны санах ойд нөлөөлж буйг туршилтынхаа явцад олж мэдсэн байна. Хулганы Arp2/3 генийг гэмтээсний дараа тархины эсүүдийн мод маягийн өргөснүүд нь устсан ба идэвхтэй тэнүүчлэн хоорондоо холбогдож байв. Өөрөөр хэлбэл уг генийг гэмтээсний үр дүнд сэргээгч мэдрэлийн эсүүд хэт их цочирдож, идэвхэждэг гэсэн үг юм. Цаашлаад уг эсүүд танин мэдэх, урам зориг, допамины булаг болох тархины бүрхүүл хэсэгт галзуурлыг өдөөх дохио илгээж байв. Ингэснээр допамины ( Энэ нь хүний бие, тархинд чухал үүрэг гүйцэтгэдэг неродамжуулагч) хэмжээ ихсэж, дээрх шинж тэмдгүүд илэрдэг нь тодорхой болжээ.  

 

Туршилт амжилттай болж буй бөгөөд эхний үр дүнд шизофрений айдас түгшүүр, ой санамжийн асуудал гэх мэт өвөрмөц шинж тэмдгүүд юунаас эхэлдгийг илрүүлсэн байна.

  • Нэгт, төлөвлөх, шийдвэр гаргах үүрэгтэй тархины урд хэсэгт байрлах эсүүдийн нэг мэдрэлийн эсээс нөгөөд холбогдох үүрэгтэй мод маягийн өргөснүүд нь хэвийн хэмжээнээс багасах
  • Хоёрт, дээрх тархины хэсэгт байдаг сэргээх, хориглох төрлийн тархины эсүүд тэнцвэртэй байх ёстой. Гэвч шизофрентэй хүний сэргээх мэдрэлийн эсүүд илүү идэвхтэй байдаг.
  • Гуравт, шизофрентэй хүмүүсийн санаачлага гаргах, хөдөлгөөн хийхийг удирддаг тархины хэсэгт допамин хэт их байх

Эрдэмтэд шизофрени өвчний нууцыг тайлах судалгаагаа үргэлжлүүлсээр байгаа бөгөөд илүү сайн эмчилгээний арга олно гэдэгтээ итгэлтэй байгаа аж.


avatar

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 5582

2020 оны УИХ-ын сонгуулиар аль нам ялах вэ?

13%
МАН
17%
АН
69%
Шинэ гуравдагч хүчин
  • 13%
  • 17%
  • 69%