Шүүгчдийн хараат бус, эрх тэгш байдал алдагдахгүй

Өчигдөр Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийн дагуу Шүүхийн захиргааны тухай болон Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулиудад өөрчлөлт оруулах хуулийн төслийг авч хэлэлцжээ.

Хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин нэр бүхий иргэдийн мэдээллээр эхэлсэн маргаан нь цалинтай холбоотой маргаан биш , шүүгчдийн хараат бус, эрх тэгш байдалд халдаж байна гэсэн үндсэн хуулийн маргаан учраас Шүүхийн захиргааны тухай болон Шүүгчийн эрх зүйн байдлын тухай  хууль засварлагдаж байгааг мэдэгдсэн юм.

Тэрээр :

 

“Хуучин шүүхийн тогтолцоон дотор мэргэжлийн хороо, сахилгын хороо гэсэн 2 хороо байсан. Мэргэжлийн хороо нь шүүгчид мэргэжлийн ур чадвар дээрээ алдаа гаргахад түүнийг нь авч хэлэлцээд шүүгч байх эсэхийг нь шийддэг. Сахилгын хороо нь ёс зүйн асуудалтай холбоотой алдааг авч хэлэлцээд бас шүүгч байх эсэхийг шийддэг.

Шүүхийн тухай шүүхийн шинэчлэлтэй холбоотой ерөнхийлөгчөөс өргөн барьсан 4 багц хууль дотор мэргэжлийн хороо, сахилгын хороо гэсэн 2 хороо байх биш нэг л хороо байх ёстой юм байна гэсэн концепц орж ирсэн. Тэр нь шүүгчийн шийдвэрт алдаа гарсан бол давж заалдах хяналтын шат гэдэг шүүхийн үндсэн тогтолцоогоор тэр алдаанууд нь засагдаж явдаг. Ёс зүйн хувьд шүүгч байнга өөрийнхөө ур чадварыг дээшлүүлэх үүрэгтэй байдаг учраас ёс зүйн алдаа нь ёс зүйн хороогоороо л шийдэгддэг.

Энэ үед тухайн үеийн дээд шүүх болон шүүгч нарын нөлөөллөөр нэршлийн хороо гэдэг зүйл орж ирсэн. Энэ хороо нь шүүгчдийг мэргэжил, ур чадвараар нь үнэлдэг, томилогдсоны дараа зэрэглэлийг нь тогтоодог, зэрэглэлийг тогтоох замаар урамшуулал олгодог. Өөрөөр хэлбэл шалган туслах гэдэг нэрийн доор шүүгчдэд нөлөөлдөг, бие даасан хараат бус байдлыг нь хөнддөг тогтолцоо.

Эцсийн дүнд энэ 2 хууль 2-уулаа батлагдчихсан. Үүнээс болоод нэгэнт томилогдсон шүүгчийн мэргэжлийн ур чадварыг гарсан шийдвэрүүдээс нь үнэлэхээс биш шалган туслах байдлаар хэн нэгэн хөндлөнгөөс үнэлж болохгүй, ур чадвартай, ур чадваргүйгээр нь ялгаж цалин урамшуулал олгож болохгүй гэдэг асуудал үүссэн. ” гэв.

 

Өөрөөр хэлбэл ерөнхийлөгчийн анх өргөн барьсан үзэл санаа хэвээрээ үлдээд хөндлөнгөөс орж ирсэн хуучинсаг үзэл санаа нь үндсэн хуулийн шийдвэрээр хасагдаж байгаа гэлээ.

Эцэст нь Хууль зүйн байнгын хорооноос шүүгчийн цалинтай холбоотой асуудлаар хуулийн төсөл боловсруулагдаад Засгийн газар руу явсан бөгөөд санал ирж амжаагүй байгааг мэдэгдсэн юм.


avatar

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 4672

2020 оны УИХ-ын сонгуулиар аль нам ялах вэ?

12%
МАН
17%
АН
69%
Шинэ гуравдагч хүчин
  • 12%
  • 17%
  • 69%