Нийтлэл 05 сарын 15, 2015

Авьяаслаг Азиуд уралдаанд Хөсөгтөн хамтлаг 2-р байр эзэллээ

Авьяаслаг Азиуд уралдаанд Хөсөгтөн хамтлаг 2-р байр эзэллээ. Сингапур улсад зохиогдож буй Asia’s Got Talent буюу Авьяаслаг Азиуд уралдааны эцсийн шатны шалгаруулалт өчигдөр болж өнгөрсөн юм. Хоёр сар гаруй өрнөсөн энэхүү уралдаанд манай улсаас үндэсний язгуур урлагийн хэд хэдэн хамтлаг оролцсоноос ийнхүү Хөсөгтөн хамтлаг эцсийн шат хүртэл амжилттай явж чадлаа.

Монгол ардын урлагийн гайхамшгийг Ази болон Дэлхий даяар түгээн, мэдрүүлж чадсан Хөсөгтөн хамтлагтаа баяр хүргэж, уран бүтээлд нь амжилт хүсье!

 

Тус уралдааны шат болгонд гайхалтай үзүүлбэр үзүүлсэн Хөсөгтөн хамтлагын бичлэгүүдээс хүргэж байна:

 

 

Сэтгэгдэл бичих

arrow icon