ICT EXPO 2015 нээгдлээ

  Өнөөдөр “Бидний шийдэл хөгжлийн хурдасгуур” уриан дор ICT EXPO 2015 Мишээл экспо төвийн үзэсгэлэнгийн танхимд нээгдлээ. Уг үзэсгэлэнд манай орны өнцөг булан бүрт амьдран суугаа айл өрх, аж ахуй нэгжүүдийн харилцаа холбооны хэрэглээг илүү хялбар, тааламжтай болгохын сацуу үр дүнг илүү өндөр түвшинд  хүргэх шинэ технологиудыг танилцуулахаар 60 гаруй байгууллага, аж ахуйн нэгжүүд оролцохоор бүртгүүлсэн аж. Тухайлбал Мобиком Корпораци, Скайтел ХХК, Юнител ХХК, Ди Эйч Эл ХХК, Интерактив ХХК зэрэг олон компаниуд оролцох юм. 

 

 

  Мэдээллийн Технологи, Шуудан, Харилцаа Холбооны Газар, Харилцаа Холбооны Зохицуулах Хороо болон Мобиком Корпорацийн хамтран зохион байгуулж буй  2015 оны ICT Expo-гийн албан ёсны бэлэг тэмдэг нь их говийн мазаалай баавгай. Мазаалай нь зөвхөн Монгол орны дархан цаазат говь цөлд маш цөөн тоогоор тархан, идээшиж амьдардаг, манай орны болон олон улсын улаан номонд бүртгэгдсэн нэн ховор амьтан юм. ICT Expo-2015 арга хэмжээний үеэр Мобиком корпораци мазаалай баавгайг хамгаалах үйлсэд олон нийтийг татан оролцуулж, илүү өргөн хүрээг хамарч нийтэд мэдээлэл хүргэх зорилгоор мазаалайг бэлэг тэмдгээ болгон сонгосон аж. 

 Мазаалайг мэдээлэл, харилцаа холбооны технологи ашигласнаар хэрхэн аварч болох вэ?

  Харилцаа холбоо, мэдээллийн дэвшилтэт технологийг ашиглан, мазаалай зэрэг устах аюулд ороод буй амьтдыг хамгаалах боломжтой. Тухайлбал дотоод болон гадаадын олон төрийн бус байгууллагууд мазаалайг хамгаалах ажилд анхааран, судалгаа хийж мазаалай баавгайд сансрын дохиолол буюу GPS-тэй хүзүүвч зүүлгэсэн байна. Одоогоор нийт мазаалайн тал хувь нь GPS төхөөрөмжтэй бөгөөд үүний ачаар бид мазаалайн оршин тогтнол, амьдралын хэв маягийг илүү дэлгэрэнгүй судлах боломжтой болсон аж. Мөн нарийн хөдөлгөөн мэдрэгч бүхий зургийн аппаратуудыг мазаалайн тэжээлийн байранд суурилуулснаар маш ховор дүрс зураг авах боломжтой болсон бөгөөд мазаалайг аврах үйлсэд харилцаа холбооны технологи ашиглан хувь нэмэр оруулах боломжууд олон байгаа юм. 

 

 


avatar

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 5001

2020 оны УИХ-ын сонгуулиар аль нам ялах вэ?

12%
МАН
17%
АН
69%
Шинэ гуравдагч хүчин
  • 12%
  • 17%
  • 69%