Нийтлэл 05 сарын 22, 2015

Путин “төгс эр хүн, ирээдүйн нөхөр”

Оросын хүн амд Путинийг тахин шүтдэг өсвөр насныхан болон 20-иод насны залуучуудын нэг хэсэг байна. Энэ тухай Унгарын гэрэл зурагчин Бэла Дока 2007 онд Оросод байх үедээ Путиний фэн клубынханы (“Fan Club Putin”) цуврал зургуудыг даржээ. Харин саяхнаас түүний энэ бүтээл олон улсын мэдээллийн хэрэгслүүдээр цацагдаж эхэлсэн байна. 

Дока энэ үзэгдлийг:

“Эдгээр хүүхдүүдийн хувьд Путин бол поп од. Залуу охидын хувьд Путин “төгс эр хүн, ирээдүйн нөхөр” –ийн дүр мэт. Гэхдээ удахгүй тэдний энэ сонирхол өөрчлөгдөнө гэдэгт найдаж байна. Яг л хөгжим шиг – чи эхлээд Bon Jovi сонсдог байснаа 3 жилийн дараа жазз хөгжим сонсож эхлэхтэй л адил.”

хэмээн тайлбарлажээ.  Түүний  “Fan Club Putin” зургууд Лондон хотод 5 сарын 21-25 – ний өдрүүдэд үзэсгэлэн болон дэлгэгджээ. 

 

 

 

 

 

 

 

 

 

Сэтгэгдэл бичих

arrow icon