Нийтлэл 05 сарын 25, 2015

Монголын эзэнт гүрэн хүний түүхэнд хамгийн их нөлөөлсөн супер хүч

 Дэлхийн түүхэн дэх хамгийн агуу гүрэн аль гүрэн байсан бэ? хэмээх асуултад түүх сонирхогч Б.Висванатан ийн хариулжээ:

Миний хариулт: Монголын эзэнт гүрэн. Тэд тэднээс өмнө хэн ч хийгээгүй, мөн тэднээс хойш ч хэн ч хийгээгүйг хийж чадсан. Хэдхэн аравны дотор газрын хаанаас ч юм бэ гарч ирээд ялагдашгүй супер гүрэн болон тодорсон. Танд би тэднийг бас өөр ямар ч супер гүрнээс илүүтэйгээр дэлхийг өөрчилсөн мундаг инженерүүд, сайн суралцагчид байсан гэвэл итгэх үү та?

 

Би олон хүнийг Монголчуудын тухай буруу үзэл бодолтой явахтай таарч байсан. Бид Монголчуудыг нум сум барьсан морин дэл дээрх эрчүүдээр төсөөлдөг. Танд Их Британийн эзэнт гүрний тухай 2700 жилийн дараа улаан хүрэмтэй, Британийн төрийн далбаа, винтов буутай хүнээр тайлбарлавал танд ямар санагдах вэ? Эвсэл Арабын эмиратыг илд барьж, морь унаад Аллахаа үглэж яваагаар тайлбарлавал ямар вэ? Эсвэл АНУ-г Адам Сандлерийн кино үзэнгээ цөмийн зэвсэг хаясан гэвэл ямар вэ?

Эдгээр их хүчнүүдэд ганц эр хүний тухай ийм дүрслэлээс хавьгүй их нууц бий. Монголчуудын хувьд ч адилхан. Та сонирхож байвал цааш уншаарай.

  

Улаан өнгө Монголын эзэнт гүрнийг харуулж буй. 1200-аад он гэхэд өнгө өнгөөр харуулсан шиг задарч ирсэн.

 

Монгол армийн чадвар

Хитлер, Напелеоноос ялгаатай нь тэдэнд Орос руу дайрахад асуудал байсангүй. Хүмүүс Орос руу хэзээ ч өвөл битгий дайр гэдэг. Эсрэгээрээ Монголчууд өвөл дайрах дуртай байв, учир нь тэдний морь хөлдүү гол дээгүүр давхина, гүүрний хэрэггүй. Афганууд Америк, Орос, Англичуудыг сөрж чадсан ч Монголчууд ирэхэд юу дайрч ирснийг баримжаалж ч чадаагүй билээ. Хятад тэр хүртэл ямар ч улсын захиргаанд орж байсангүй. Арабын эзэнт гүрэн хөгжин цэцэглэсэн Багдад хоттой, хүчирхэг улс байлаа, Монголчуудыг иртэл. Энэтхэг сайн удирдагчийн ачаар арай хийн мултарсан, гэхдээ хожим нэг хэсэг нь эзлэгдсэн.

Загалмайтан Кельтүүд ч, зүүн өмнөд Азийн зарим овог омгийхонд ч Монголчуудад барих хариу байгаагүй. Чи супер хөгжсөн иргэншил байсан уу, үгүй юу, тэр хамаагүй байсан билээ, бүгд Монголчуудад ялагдсан. Монголчууд Сибирийн тэсгим хүйтэн талаар ч давхисан, Арабын аюумшигт халуун цөлийг ч гаталсан. Тэд их тал нутгийн өвсөн дундуур давхихаас ч, Бирмийн шигүү халуун бүсийн ойгоор давшихаас ч сийгээгүй. Тэд Хятадын тутарган талбайгаар ч, Хималайн нурууны хянга цараар ч урагшилсан. Тэд мориндоо үтэр түргэн морддог шигээ тэнгисийн дайнд ч гарсан. Газарзүй ер нь тэдэнд огт хамаагүй юм шиг л байсан юм. Хэрэв нөгөө тал жадаар хааж дөрвөлжилвөл Монголчууд нум сумаар задалж, хэрвээ талаар нэг тарвал гилбэрээр хөөж гүйцдэг байсан. Тэд дайсны харваач, морьт цэрэг, илдтэй цэрэг эрс, бүгдийг нь ялдаг байв. Товчхондоо Монголчуудын эсрэг тулаанд барьж болох зэвсэг ч, технологи ч нэг ширхэг ч  байгаагүй билээ. Монголын эзэнт гүрэн хүний дэлхий эрт эдүгээ харсан хамгийн супер хүч байсан.

 

Харгис хүч төдийгүй аварга гүрэн

 

 

Монголчуудын тухай ярихад ихэнх нь үеэ өнгөрөөсөн, арьсны үзэлтэй, зэрлэг бүдүүлэг, алуурчин, азтай зэрлэгүүд гэх нь бий. Харин сүүлийн үеэс түүхчид тэдний хийж бүтээсэн гайхамшигтай зүйлсээс нээж, өгөх ёстой үнэлгээг нь өгдөг болоод байна. Бүгдээрээ хүлээн зөвшөөрье, түүхэнд тодорсон супер гүрэн бүр Монголчуудтай адил цус урсгаж ирснийг.

Үнэн хэрэгтээ Монголчууд маш нээлттэй, инновацлаг мэргэжлийн баг бүтээсэн юм. Өрсөлдөгчид нь үлбэгэр, зөрүүд байхад тэд бол боломжит бүх технологийг ашигладаг инженерүүд байлаа. Тэд нээлттэй, төрөл бүрийн засаглалыг туршиж, боломжтой бүх газраас суралцаж байв.

 

Өнөөдрийн дэлхийн технологийн хөгжлийн (бууны дарь, цаас, хэвлэх) олон дэвшил тэдний байлдан дагуулалтын шууд үр дагавар юм. Нэг үгээр Монголчууд өнөөдрийн дэлхийн хэв маягийг хэлбэршүүлж өгсөн. Тэдний нөлөөн дор Христ, Мусалмен, Күнз, Буддын сургаалтнууд тэгш эрхтэй, идеологийн дайнгүй зэрэгцэн оршиж байсан. Энэ утгаараа Европын ямар ч колонийн гүрнээс хавьгүй дэвшилттэй.

 

Тэд маш шинэлэг, өрсөлдөгчийнхөө гол сул тал дээр тоглодог байв. Монголчууд Европ, Дундад Азийн их бууг Хятадыг дайлахаар авчирч, Дундад Азитай байлдахдаа Хятадын нум сум, бууны дарийг авч очдог байлаа. Хэрвээ их буунд хийх том чулуу олохгүй бол том моддыг тайрч норгоод чулууны оронд хэрэглэдэг байв.

 

Монголчуудын тухай бусад баримт:

Чингис хаан одоо ч заримд нь хэрэглэгддэг бичгийн системийг Монголд авчирсан. Монголын эзэнт гүрэн татварын албатуудыг гүрэн даяар илгээж, Зүүн Азид цаас хэвлэл тархахад их нөлөө үзүүлсэн. Тэд мөн Солонгост боловсортой анги төрөн гарахад нөлөөлсөн.

Евроазийн их газраар дараагийн таван зуунд хэн ч гүйцэж хийж чадаагүй олон улсын шуудангийн сүлжээ байгуулсан.

Тэд Европчууд өөрсдийнхийгөө хийхээс хэдэн зууны өмнө банкнот, цаасан дэвсгэртийг гарган хэрэглэж байсан.

Монголчуудын удирдлаганд тухайн үед нээгдсэн дэлхий бараг бүхэлдээ холбогдсон чөлөөт худалдааны бүс ажиллаж байсан. Худалдаачид дээрэм тонуулаас айлгүй зорчиж байснаар худалдаа хөгжин цэцэглэсэн. Эдийн засаг ч мөн. Марко Поло болон бусад европчууд Азиар аялаж жуулчилсан нь энэ үеэр юм.

Шашны хувьд тэд бүх шашныг хүлцэх, хүндлэх асар том бүс нутаг байгуулсан.

Хятадын шинжлэх ухаан, одон орон, анагаах, инженерчлэл, математикийн үнэ цэнэ Монголын зарим хаадын үед хөгжин цэцэглэж, том эрдэмтэд төрөн гарсан. Тэд мөн маш сайн нарийвчлалтай цаглабар бүтээсэн.

Юан гүрний үед урлаг, театр хөгжин цэцэглэсэн. Шил болон хөгжмийн зэмсэг урлахад Европын олон дэвшилтэт технологийг нэвтрүүлсэн.

 

Бусад бүх их гүрний адил, Монголын эзэнт гүрэн маш их цус урсгасан. Гэхдээ тэдний шинжлэх ухаан, урлаг, худалдаан дахь идей санааны их тэсрэлтээр хүний оршихуйд үлдээсэн өв бусад ямар ч супер хүчнүүдтэй харьцуулахааргүй их нөлөө хүний түүхэнд үлдээж, өнөөгийн дэлхийг загварчилж өгсөн юм.

 

 Эх сурвалж: Quora

Сэтгэгдэл бичих

    • йыө
    • 2017-08-27

    Хөх мөнх тэнгэр шүтлэг нь гол хөдөлгөх хүч нь байлаа.

    • Зочин
    • 2016-11-04

    Висванатан хэнийн... Одоогийн Монгол улсын ард иргэд эрт цагын супер Монголчуудын үр удам гэж хэлэхэд хэцүү. Мэдрэл муутай ч юм шиг...

    • ганаа
    • 2016-11-01

    Өвөг дээдэс маань төр хууль цааз гэж юу байдагийг энэ дэлхийд мэдрүүлж өгсөн .бас хүч хурд ны гайхамшигийг үзүүлсэндэ

    • зочин
    • 2016-07-11

    Сайхан бичиж. Баярлалаа. Бидний талаар зөвөөр харж байгаад. Нэг зүйл дээр буруу ойлголттой байдагийн байна. Европчуудын их бууг хятадад хэрэглэсэн гэнэ үү? Эсрэгээрээ шүүдээ. Хятадаас их буу гаралтай тэрийг европ болон дундад азид ашиглаж байсан. Бас эсрэгээрээ Азийн олон дэвшилтэт технологиудыг европод нэвтрүүлсэн. Буу, дарь, цаас, торго, шаазан, гээд зөндөө

    • ЗОЧИН
    • 2016-03-01

    ҮНЭХЭЭР ГОЁ БИЧЖЭЭ

    • Зочин
    • 2016-02-29

    ИХ МОНГОЛ УЛС ҮҮРД МӨНХ МАНД...

    • Зочин
    • 2016-02-28

    tiime bid iim l aguu tvvhtei ard tvmen bid Negdeh heregtei Эртний хятадын төрийн зүтгэлтэн Жя И бол түрүү Хан улсын Хан Вэньди /м.э.ө 2-р зуун/ хааны түшмэл юм. Жя И нь манай Хүн гүрний хоёр дахь хаан Луустайн /Модун хааны хүү м.э.ө 174-161 онд хаанчилсан/ үед амьдарч байсан бөгөөд Хүн гүрнийг доройтуулах бодлогыг голлон хариуцаж, бүхэл бүтэн цогц систем бодлогыг боловсруулжээ. Түүний системийг “Гурван илтгэл, таван өгөөш” гэж нэрлэдэг байна. Дараа үеийн Хятадын хаадын төрийн бодлогод ихэд нөлөөлсөн гэж үздэг. Жя И өөрөө “Хэрэв намайг Хүн улсын өмнөд хил дээр суулгавал би тэднийг дагаар оруулна” гэж ярьдаг байсан гэнэ. Энд бид Жя И-гийн “Таван өгөөшийн арга”-г хураангуйлан толилуулж байна. Монгол хэмээх үндэстний гал голомтыг аруин байлгаж, эв эеэ бэхэлсэн их төмөр хүрээ мэт 10 ачлалт түмэн зүйлээр ИРГҮН-ээ тэтгэгч ЧИНГЭСИЙН МОНГОЛ их гүрэн юугаа цогцлоох Аугаа Монгол хөвгүүд, Ариун нандин охид минь цаг бүр санаж хором бүр ухаартугай!!! 1. “Нүдийг эвдэх өгөөш” -Хүннүгээс хятадад дагаар орогсдыг их бага гэж ялгалгүй өнгөт хувцас, үнэт эдлэлээр бялхуулна. Үүнийгээ бусдад дэлгэрүүлэн сурталчилах агаад бусад Хүннү нар атаархан хорсч, бас дагаар орохыг эрмэлзэх болно. 2. “Амыг нь гэмтээх өгөөш” -Хүннүгийн элч ба арилжаачдыг ямагт архи дарс, элбэг идээ будаагаар дайлна. Бусад нь сонсоод мөн чингэж дайлуулахыг эрмэлзэн, бидэнд сэтгэл дасна. 3. “Сонорыг нь муутгах өгөөш” -Дагаар орсон Хүннү нарын дотроос авъяас чадвартайг нь онцлон өргөж, хаан өөрийн биеэр шагнан урамшуулах ба магтаалын үг, бахдуулах аялгууг улам улам дуурсгана. Үүнийг Хүннү нар сонсвоос бүгд өөрийгөө “Авъяастан” хэмээн бодох учир манай хаанаас өргөмж, сайшаалыг горилон бие биеэсээ хоцрохгүйг хичээн тэмцэн ирэх болой. Энэ бол тэдний сонорыг муудуулах өгөөш мөн. 4. “Өрцийг гэмтээх өгөөш” -Дагаар орсон язгууртнуудыг угийн байснаас нь хувилах ёстой. Ингэснээр тэдний харилцан атаархах нь ихэснэ. 5. “Сэтгэлийг хувируулах өгөөш” -Дагаар орсон язгууртнаас цөөнийг сонгож, хаан өөрийн шадар болгоод, унтаж босох, ууж идэх аль нь боловч тэдний хамт байваас бусад нь мөн тэмцэлдэнэ. Ингээд эзэн, сайд, ихэс харцас харилцан атаа санаж сэтгэл хувирна. Ерөнхий санааг нь товчлон буулгаваас ийм байна. Угсаатны төрх төлөв, сэтгэл зүйд айхтар харгалзсан арга байгаа биз! Жя И сайдтан эцэст нь дүгнэж хэлэхдээ: “...Таван өгөөшийг тодруулснаар Хүннүгийн дотоодод лавтайяа харилцан сэргийлж, арсалдан сэжиглэх болно. Хүннүгийн хаан унтавч нойр үгүй, хол барих нум атгаж, эсгий гэрийн буландаа оцойн, зүүн барууныг ажиж, хүн болгоныг өшөөтөн хэмээн хардаж сэрдэх болно” гээд үүнийгээ “Хүннүгийн эзэн хаанаас албатыг нь булаах” гэж томъёолсон юм. Монголын төрт улсууд (Хүн, Сүмбэ, Нуруу, Хитан ...) бүгд л Жя И-гийн хар системийн хор хөнөөлийг амссан юм. 17-р зуунд Манж Да Чин улсд гарч ирэхдээ аажмаар Хятад түшмэдийн нөлөөнд автаж Жя И-гийн хар системийн хор уршигаар мөхөж алга болжээ. Өмнөд Монголыг, Төвд, Уйгарыг уусган хордуулахдаа “Таван өгөөшийн арга”-ыг ашиглаж ирсэн, санасандаа ч хүрсэн. Одоо ч ашиглаж байгаа. Энэ арга нь нэг өдөр сар бус нэг зууны дараа үр дүнгээ өгдөг болохыг ч Жя И өөрөө хэлж байсан байна. Уншигч та гэгээн оюундаа тунгааж чухамхүү хаана энэ арга хэрэгжиж буйг тунгаана биз ээ. Тиймээс өнөөдөр Монголчууд та биднийг “Таван өгөөшийн арга”-аар өдөр бүр урвуулж буйг анхаарах хэрэгтэй! Бидний аугаа өвөг дээдэс үйл хэргээрээ, халуун амь бүлээн цусаараа үр хойч бидэндээ ариун дагшин газар нутгийг өвлүүлсэн. Хацар гоо охид нь харь залуусын өврийг дулаацуулж, эрэлхэг хөвгүүд нь оюуны хоосролд автаж буйг үзээд өр зүрх минь гуних цаг мөчүүд бидэнд байсан. Гэвч энэ хар өдрүүдийн төгсгөл ирж Монгол хүн бүрийн сэтгэлд үндэстний түүх, өв соёл, гүн ухаан, улс үндэстнээ гэсэн сэтгэл оюун мандан бадарч байна. Мөнхтэнгэрийн хүчин дор Монгол мөнх оршино Энэ биеэр баатарлах нь нэгэн үеийн баатар Эрдэм номоор баатарлах нь түмэн үеийн баатар хэмээн Их Эзэн Чингэс Хаан айлдсан. Эмс садарлавал үндэстэн устдаг. Эрс доройтоход төр мөхдөг. Иймд цус ариун байхыг охид мэдтүгэй! Төр хүчирхэг байхыг хөвгүүд мэдтүгэй!

arrow icon