Ертөнцийн бүх хэмжээ чинийх

Уламжлал, түүх, ёс заншил, ардын мэдлэгээ өдөр тутамдаа хэрэглэдэггүй юмаа гэхэд марталгүй, сэргээн санаж байх нь зүйтэй юм. Тиймээс бид түүх, ёс заншилтай холбоотой эртний, ховор номуудаас хэсэгчлэн нийтэлж байгаа билээ. Энэ удаад Монголын соёл, уламжлалыг хадгалан хамгаалах, сэргээн таниулах, олон нийтийн хүртээл болгоход ихээхэн хувь нэмэр оруулж байсан угсаатны зүйч, нэрт эрдэмтэн Х.Нямбуу гуайн “Хамгийн эрхэм ёсон” хэмээх 1991 онд хэвлэгдсэн жижиг товхимлоос хэсэгчлэн орууллаа. Энэ хэсэгт эртний Монголчуудын аливаа зүйлийг хэмжих хэмжүүрүүдийг хэрхэн нэрлэж байсан, юугаар хэмждэг байсан зэрэг тухай ойлголтууд багтсан. Тус номын онцлог нь залуу үеийн нэгэн төлөөллийг жишээ болгон авч түүнд хандаж тайлбарлах маягаар, харилцан яриа байдлаар бичигдсэн юм.

 

Юмны урт богино, өндөр намыг хэмжүүргүйгээр яаж мэдэж болох вэ гэж Батхүүгээс асуухад:

-Яаж болох юм бэ, метргүйгээр хэмжинэ гэж юу гэсэн үг вэ?

-Батхүү чи сонсож бай! Чи бидний биес чинь тэр аяараа метр шүү дээ. Тэгэхдээ бүр нарийн гээч. Хүний бие, хамгийн нарийн бүтэцтэй болохоор арга байж уу даа. Тийнхүү хэмждэг ёсыг чи мэдэж ав. Чамтай нэг малчин өвгөнийг уулзуулъя. Тэр хүн ингэж ярьж байна:

 

За дүү минь, бид чинь хар багаасаа мал дагаж хээр гадаа явж сурсан улс. Элдэв юмны хэмжээ дамжаа мэдэх хэрэг мундахгүй л гардаг. Тэгэхээр нь хуруугаараа төөлөөд, гараараа алдлаад, хөлөөрөө алхаад, биетэйгээ чацуулаад эсхүл морь малаараа жишээд л болчихдог. Нэгэнт  бидний бие маань хэмжүүр учир илүү дутуу зэмсэг хэрэглэдэггүй дээ. Биен хэмжүүр маань эвдэрч хэмхрэн, элэгдэж хуучрах, орхигдох мартагдах, андуурч ташаарна гэж байдаггүй эддээ.

 

ТҮҮНИЙГ НАРИЙН МЭДЬЕ ГЭВЭЛ ИЙМЭРХҮҮ:

 


Энэ мэтчилэн хэмжих нэгжийг хэрэглэх бөгөөд юмны барагцаагаар аргамж, зэлний чинээ гэх буюу ойр хол, айлын хир, саахалтын, дууны, барааны газар гэх, эсхүл малын явдлаар тоймлон бог, бодны бэлчээр, үхэр тэрэг, ачаатай тэмээ, морин тэрэг, тэмээтэй хүний алхуулах, зогдор хөдөлгөх, жонжуулах (морьтой хүний сажилгаа, егөө, давхиа), үд хоног, 7 хоног, сарын газар гэж ялгадаг.

 


avatar

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 4979

2020 оны УИХ-ын сонгуулиар аль нам ялах вэ?

12%
МАН
17%
АН
69%
Шинэ гуравдагч хүчин
  • 12%
  • 17%
  • 69%