Эр зоригтой, өөрөөрөө байж чаддаг бие хүн хамгийн их мөнгө олдог

Харвардын судлаачид дэлхий дахины орлогын эх үүсвэр, хүмүүсийн санхүүгийн сонголтуудыг судлаад, бүх хүнийг дөрвөн бүлэг амьтанд хуваажээ. Орлого олдоггүй юм уу, ямар нэг байдлаар өөрийн хүч хөдөлмөрөөр орлогоо бүрдүүлэгсдийг ангилж буй тул авилгачид, төрийн мөнгө завшигсдаас бусдыг гэж ойлгож болно. Энэ судалгааны талаар энтэрпренёр, лектор Т.Бюдийн бичсэн өгүүллийг орчуулан хүргэж байна. 

 Хүн бүр зардалтай, энэ зардал нь түүний юу чадахыг шийддэг. Марк Аврилиус

Хүмүүс өөрсдөө ч мэдэлгүй ямар нэг амьтан шиг үйл хөдлөл хийж байдаг. Хүн бүхний мөнгөтэй харьцах харьцааг ч ямар нэг амьтны дүрд оноож болно. Ямар амьтан хамгийн их мөнгө олох бол, та ямар амьтан бол?

  Эхний бүлэг сохор номингууд. Сохор номин бол байгалиасаа хараагүй, газар ухаж амьдарна, гадарга дээр гарчихвал нүх ухаад буцаад орчихно, тэдний учруулах хохирол багагүй. Тэдний хураасан хөрөнгө нойл. Амьдралын уриа нь цаг үрэх, уух, унтах, идэх. Урт хугацааны зорилго байхгүй, нэн ялангуяа санхүүгийн. Энэ бүлэгт архинд донтогсод, тамхинд болон тоглоом, бусад ямар нэг зуршилд автсан хүмүүс, тэтгэврт гарагсдын олонх, шударга ёсны төлөө тэмцэгчид багтана.  Шоронд орсон, ер нь амьдралын хэмнэл нь тогтворгүй хүмүүс энэ бүлгийнх. Энэ бүлгийн хөрөнгийн эх үүсвэрийн гол нь өлсөж үхэхгүй байхад л хүрэх санамсаргүй орлого, эсвэл нийгмийн халамж. Хамгийн гол бүлгийн шинж нь санхүүгээ удирдах огтын чадамжгүй байдал, эсвэл цэвэр үл тоомсор.  Сохор номингууд дэлхийн нийт хүн амын 27 хувийг эзэлнэ.

 

Хоёр дахь бүлэг: Тахианууд. Тахиан тархитай гэх хэлц олон орны хэлэнд бий. Тахиануудын хураасан хөрөнгө дэлхийн нийт мөнгөний 5 хувийг бүрдүүлнэ. Тахиануудын уриа бол аль болох бодохгүй байх, үүрэг амлалт, хариуцлага бага ажил хийх, аль болох эртхэн тэтгэвэрт гарах. Тэд мөн голдуу хэн нэгний хүслийг биелүүлж явна. “Юун төлөө ажиллаж байгаа вэ” гэдэг асуултад хариулж чадахгүй. Мөнгө санхүүгийн хамгийн гол зорилго нь төлбөрийн нэхэмжлэлүүдийг төлөх.  Хүн юу хий гэснийг бол хийчихдэг “системийн ажилчид”  Сайн ажилладаг ч урт хугацааны томхон зорилго тавихад зориг нь хүрэхгүй. Ерөнхийдөө нийтлэг эшлэл, бусдын бодолд нийцүүлж амьдарна, “бусад хүмүүс юу гэх бол” гэсэн асуултыг тойрч амьдарна. Схемийн дагуу сайн ажилласан бол авах багахан бонус, тэгээд тогтоосон хугацаанд гүйцэтгэсэн ажлын цалингаас энэ бүлгийн орлого бүрдэнэ.  Анхаар! Энэ бүлэг дэлхийн хүн амын 60 хувийг эзэлж байна. Ингээд өмнөх бүлэгтэй нийлээд 87 хувь, энэ хоёр бүлгийн хөрөнгийн нийлбэр гэтэл дөнгөж 5 хувь.

 

Гурав дахь бүлэг: Сармагчингууд. Ойролцоогоор  ижил төстэй амжилт гаргадгаараа нэг бүлэг болсон хүмүүс, гэхдээ яагаад сармагчин гэгдсэн нь хүчтэй, шинэ зүйл хурдан сурдаг гэх мэт давуу талуудтай, мөн бусдыг туйлын гарамгай, хурдан хуулдаг учраас. Сармагчингууд дэлхийн нийт хөрөнгийн 15 хувийг бүрдүүлж байна. Тэдний уриа: “Хурдан нүүдэл хийх”. Деталийг анхаардаг, өөрсдийн ажил, амьдрал, карьер зорилгыг ил тод тунхагладаг. Сонгосон стратегиэ элдэв саад бэрхшээл, өөрсдийн сул талаа даван туулж голдуу амжилттай хэрэгжүүлдэг. Энэ бүлэгт поп дуучид, улс төрчид, цалинтай менежерүүд, шаргуу хөдөлмөрлөж их амжилтад хүрдэг хүмүүс орно. Эд бол эртнээс гаргасан төлөвлөгөөгөө олон жилийн турш уйгагүй хэрэгжүүлж амжилтад хүрдэг бүлэг. Дэлхийн хүн амын 10 хувийг эзэлнэ. Сармагчингууд өөрсдийн удирддаг ажил, бизнесээс олох орлого, төлбөрөөр хөрөнгөө бүрдүүлнэ, асар их биш ч хангалттай их мөнгө олдог.

 

Ингээд  хүн амын 97 хувь нь 20 хувийн хөрөнгийг эзэмшснээр дэлхийн баялгийн 80 хувь нийт хүн амын 3 хувьд үлдлээ. Харвардын судлаачид тэднийг Муурнууд гэж нэрийдэж байна. Муурнууд голдуу юу хүссэнээ, тэд юуг хамгийн шилдэг гэж бодсоноо хийдэг.  Улмаар их мөнгө, маш их мөнгө олдог. Тэднийг саарал бялзуухай гэж дуудах нь ч бий, анхаарал татах дургүй, чимээгүй, гэхдээ дэлхийн түүх ямар нэг байдлаар тэднээс хамаарч ирсэн. Тэд зөвхөн өөрсдийн төлөө амьдардаг, бусдад ямар нэг зүйлийг батлан харуулах сонирхолгүй. Амьдралын уриа нь : “Дүрэм зөвхөн тэнэгүүдэд зориулагдсан”. Тэдний амьдралын зорилго өөрсдийн тоглоомын дүрмийг зохиох, хэн нэгний заасан замаар биш энэ дүрмээрээ амьдрах.  Санхүүгийн зорилго нь өөрийнхөө төлөө, хайртай зүйлсийнхээ төлөө ажиллаж мөнгө, их мөнгө олох. Үүнийг нь өөрөө биш өөр нэгэн хийж өгч байвал бүр сайн. “Ямар шударга бус юм бэ, шулаачид!” гэж сохор номин, тахианууд хашгирч мэднэ, “Яаж ингэж хийгээд байна аа” гэж сармагчингууд толгойгоо маажна.

 

Гэхдээ “нормал” хүмүүс ингэж гайхахдаа нэг зүйлийг дандаа мартдаг, ямар ч нөхцөлд өөрөөрөө байх нь хамгийн хэцүү даваа гэдгийг.  Муурнууд тэдний хийж байгааг хэн нэгэн хуулж, дахин давтагдаж, буруу ойлгогдоно гэдгээ мэдэж байдаг, гэхдээ л хийж байдаг.  Тэдний стандартад баригдахгүй сэтгэлгээ, дахин давтагдашгүй чанар нь бусад хэвийн хүмүүсээс харахад шал ашиггүй, зохисгүй, тэнэглэл мэт зүйлсийг амжилттай хэрэглээнд нэвтрүүлэхэд тусалдаг.  Жишээ нь ажил хайлгүй бичсээр бичсээр бичлэгийн төлбөр нь тэрбум доллар анхлан давсан зохиолч Харри Поттерийн Ж.Роулин бол өөрийн замаа л дагасан муурны сонгодог төлөөлөл. Бүх л номыг файлаар татаад авчихдаг цаг ирсэн, гэхдээ Роулин үүнийг тоогоогүй.  Жирийн ажил хийсэн бол нэхэмжлэхүүдээ төлөхөд л хүрэх орлого олох байв.

 

Бүх муур бусдаас онцгой ялгаатай персоналити, онцлог бие хүн байдаг.  Билл Гэйтс, Уоррен Баффет, Стив Жобс гээд муур бүлгийн хэний ч занчанар дахин давтагдахгүй. Тэд дуртай зүйлсээ хийж байдаг тул мөнхийн амралттай. Ядуус буюу Тахиа, Сохор номингуудад үзэн ядуулж, сармагчингуудад хуулагдаж байдаг ч тэд юуг ч анзааралгүй, хэнийг ч сонсолгүй өөрсдийн замаар амьдарсаар. Муурнууд өөртөө итгэдэг, өөрийн дотоод дуу хоолойг сонсдог.  Эдний орлого яваандаа хуримтлуулсан хөрөнгөнөөс нь эргэж орох идэвхигүй орлого болж хувирдаг.

 

Эндээс хэлж болох нэг зүйл, та хөрөнгөтэй болохыг хүсвэл зах зээлд юу чинь хамгийн их үнэ хүрэхийг үргэлж хайж, хуулж, симуляц хийж, сайжруулж байх хэрэгтэй болох нь. Хоёрт маш их мөнгө олох хүсэлтэй бол стандартад баригдахаа больж, бусдын амжилт олсон түүхийг хуулах гэхээсээ илүү та өөрөө үнэхээр таашаадаг зүйлсээрээ үнэнчээр дагнах хэрэгтэй болж мэдэх нь.  Амьдрал шударга бус байна гэж гомдоллох удаатай бол Харвардын хамгийн алдартай төгсөгчийн хэлсэн нэг үгийг санаж үзээрэй:

“Өдөржин ажилдаа хадаатай хүн хэзээ мөнгө олох юм бэ?”.

Шударга ёс гэж алга гэж олон хүн хэлдэг, гэхдээ бий нь бий шүү.

 

http://ezinearticles.com/


avatar

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 4689

2020 оны УИХ-ын сонгуулиар аль нам ялах вэ?

12%
МАН
17%
АН
69%
Шинэ гуравдагч хүчин
  • 12%
  • 17%
  • 69%