Нийтлэл 07 сарын 03, 2015

МАН АН хамтраад манууст ашиггүй

2014 оны 12 дугаар сарын 04-ний  өдөр АН, МАН хамтран Шийдлийн Засгийн газар байгуулснаас хойш 7 сарын хугацаа өнгөрчээ. Сонгууль ч ойртож, АН-ын бүлэг МАН-ын хамтын ажиллагаанд сэтгэл дундуур байгаагаа илэрхийлж, хууль тогтоолын төслүүдийг хэлэлцэхэд саад болохгүй хамтран ажиллах шаардлага хүргүүлсэн.  Харин МАН-ын бүлгээс өчигдөр бидэнд буруу байхгүй гэх утга бүхий мэдэгдэл гаргаж, хэвлэлээр мэдээлсэн. Ийнхүү хамтран засаг барьж буй хоёр намын бал сар хэдийн дуусаж, хэвлэлээр ил тод маргалдаж хөлөө жийлцэж эхэллээҮнэхээр хамтран ажиллаж чадаж байна уу, хамтраад хэрэг нь гарсан уу, эхлээд эдийн засаг, нийгмийн үзүүлэлтүүдээ харъя.

 

 

 Эдийн засгийн нөхцөл байдал сайжраагүй /дордсон/.  2014 оны дөрөвдүгээр улиралд эдийн засгийн бодит өсөлт 9,5 хувьд хүрч байсан бол хамтарсан засгийн газрын хугацаанд 9,5 %-аас 4% хүртэл огцом буураад байна. Олон улсын валютын сан манай улсын эдийн засгийн төлөв байдал энэ ондоо сайжрахгүй гэдгийг  4 сард мэдэгдсэн. 

Эх сурвалж: ҮСХ, www. 1212.mn

 

 

 1. Ажилгүйдэл /Сайжраагүй, дордсон/

2014 оны дөрөвдүгээр улиралд ажилгүйдлийн түвшин 6,4 хувьтай байсан бол хамтарсан засгийн газрын эхний улиралд 7,7 хувьд хүрч огцом өссөн.  2015 онд нийт  20.000 гаруй ажлын байр алга болоод  байна.   

 

Эх сурвалж: ҮСХ, www. 1212.mn

 

 

  1. Төсвийн орлого /Сайжраагүй, дордсон/

2014 оны 10-р сард төсвийн орлого төвлөрөлт өмнөх оны мөн үе буюу 2013 оны 10-р сартай харьцуулахад 8,9 % илүү төвлөрч байсан бол энэ үзүүлэлт хамтарсан засгийн газар бүрдсэнээс хойш сар бүр багассаар байна. 2014 оны эхний 5-н сард төсөвт  2.2 их наяд төгрөгийн орлого төвлөрч байсан бол энэ оны эхний таван сард төсөв 2.1 их наяд төгрөгийн орлого төвлөрч -100 тэрбум буюу -4,3 хувиар буурсан байна.

Эх сурвалж: ҮСХ, www. 1212.mn

 

 

  1. Өрхийн орлого/Сайжраагүй, дордсон/

Өнгөрсөн 2012 оноос 2014 оны 3 улирал хүртэл өрхийн орлого /нэрлэсэн/ тасралтгүй өсөж ирсэн. 2012 оны 3-р улиралд нэг өрхийн дундаж орлого 825  мянган төгрөг байсан бол 2014 оны 3-р улиралд  1,070 мянга болж гучин хувиар нэмэгдэж байсан. Гэвч харамсалтай нь хамтарсан засгийн газрын үед өрхийн дундаж орлогын хэмжээ -2,6  хувиар буурсан байна.  Хамтарсан засгийн газрын үед иргэдийн орлого буурч өмнөх оноосоо ядуурсан байна.

Эх сурвалж: ҮСХ, www. 1212.mn

 

 

  1. Экспорт /Сайжраагүй, дордсон/

2014 оны 10, 11 сард экспортын хэмжээ өмнөх оны мөн үетэй /2013 оны эцэстэй/ харьцуулахад 35-36 хувийн өсөлттэй байсан. Өнгөрсөн 7 сарын хугацаанд экспортын хэмжээ буурсан ба 2014 ны 5-р сард 1.8 тэрбум ам долларын экспорт хийж байсан бол энэ оны 5-р сарын байдлаар 1.7 тэрбум ам.долларын экспорт хийгдсэн нь өмнөх оноосоо – 6 хувиар буурсан үзүүлэлттэй байна.  

Эх сурвалж: Монгол банк , www. mongolbank.mn

 

 

  1. Банкны зээлийн хэмжээ, чанаргүй зээл

6.1 Зээл олголт зогссон. Банкны  нийт олгосон зээлийн хэмжээ өнгөрсөн оны 11 сараас хойш -3,0 хувиар буурсан ба өнгөрсөн 5-р сард банкууд бараг зээл олгоогүй байна. Банкууд зээл олгохгүй байгаа шалтгаан нь тодорхой бус бөгөөд энэ байдал нь эдийн засгийг бүхэлд нь царцааж, агшааж нөлөөллийг үзүүлж байна.

 

6.2 Чанаргүй зээл

Өнгөрсөн 11 сард банкны системийн чанаргүй зээлийн хэмжээ тогтвортой 4.6-4.7 хувьд хэлбэлзэж байсан бол хамтарсан засгийн газрын үед чанаргүй зээлийн хэмжээ тасралтгүй өссөөр 6.1 хувьд хүрсэн байна.  Хамтарсан засгийн газрын үед чанаргүй зээлийн хэмжээ 7 сарын дотор 30 хувиар өссөн байна.

 

Өдийд ийм үр дүнтэй байгаа хоёр нам хамтарсан хэвээр ирэх он хүртэл гар нийлэн улс орныг хамтдаа удирдаж чадах уу?

МАН-ын бүлгийн хувьд сонгууль дөхөх тусам намын болоод улс төрчийн эрх ашгийг өмнөө тавих хэрэг гарна, улс төрийн нам болохоос хойш. Одоо хамтран засаг барьж байгаа ч 2016 оны сонгуулиар эдийн засаг нийгмийн байдал ямар байх нь 2012 оны сонгуульд ялалт байгуулсан АН-ын нэр дээр бууна. 2016 онд эдийн засаг элгээрээ мөлхөж, АН-ыг авах юмгүй нам гэж хэлэх үгтэй байх нь улс төрийн намын хувьд МАН-д хожоотой.  Гэхдээ засаглалын хямрал, түүнээс улбаатай эдийн засаг нийгмийн хямралд нэрвэгдсэн ард олонд сонгуулийн ийм тактикт нэрвэгдэж байх боломж дуусаж ирээд байна. МАН-ын хувьд нэрэн дээрээ хамтарч, нидэр дээрээ нээнтэг болж байхаар хамтын ажиллагааны гэрээгээ дуусгавар болгож, нэгд Засгийн газарт ажлаа хийх боломж олгох, хоёрт төрийн байгууламжийн нэн чухал хуулиуд хэлэлцэгдэх гэж байгаа энэ үед сөрсөн шиг сөрж сөрөг хүчний ажлаа хийх нь дээр байж магадгүй.

 

 

 

 

 

Сэтгэгдэл бичих

    • Зочин
    • 2015-07-04

    cause-effect холбоосыг ингэж тогтоож болохгүй байхаа. АН МАН хамтрахаар Энэтхэгт халуун болж байна гээд дээрх шиг график зурчиж болохоор харагдаж байна.

    • Зочин
    • 2015-07-03

    Эртхэн салсан нь зөв

arrow icon