Нийтлэл 08 сарын 16, 2015

МОНГОЛЫН СТАРТАПУУДАД БААТАР ХЭРЭГТЭЙ

Бид өмнө нь ТechAsia-аас онцолсон Монголын гарааны 10 бизнесийн тухай мэдээллийг орчуулан хүргэсэн. Энэ удаа  мөн сэтгүүлийн тэдгээр 10 бизнесийн нэг болох Эгүлэн ухаалаг кассын системийн энтэрпренёр Ж.Ганзоригийн тухай нийтлэлээс хүргэж байна.

 

Жигжидсүрэнгийн Ганзориг Улаанбаатарын хамгийн ирээдүйтэй гарааны бизнесийн нэгийг үүсгэсэн. Эгүлэн хэмээх борлуулалт, ухаалаг кассын софтвэр Монголын бусад гарааны бизнесээс худалдан авагчтай, илтгэл, хийц сайтайгаараа ялгарна. Гэхдээ одоо Хонконгод байрлаж буй түүний бизнес Монголыг хилээс чинагш гарч өргөжихийн тулд их үнэ төлжээ.

“Би багахан хөрөнгө оруулалт татахын тулд тал хувьцаагаа зарахад хүрсэн” гэх түүний тайлбараас шинэ тулгар стартап орчны бодит байдал мэдрэгдэнэ. “Талыг нь авах саналыг хүлээж авах ёстой байсан, учир нь хөрөнгө оруулалт санал болгох хүнтэй тийм олон таарахгүй”

Эгүлэн кассын системийн анхны хэрэглэгчдийн нэг, рестораны бизнестэй нэгэн ийнхүү хөрөнгө оруулжээ. Ганзоригийн жишээ бол Монголын олон стартап компанийн туулах ёстой зам – хөрөнгө ус агаар мэт дутагдсан орчинд анхны хөрөнгө оруулагчид Бээжинд юм уу Цахиурын хөндийд авах байснаас арав дахин ихийг авч байж хөрөнгө гаргадаг.

Монголын гарааны бизнесийн экосистемийг сайжруулах ажилд идэвхитэй оролцоо хийж ирсэн,  Salesforce-той төстэй Call Prо компанийн эзэн И.Бат-Эрдэнийн багцаагаар 4 сар тутамд 250 орчим мянган долларын хөрөнгө оруулалт гарааны бизнест ордог. Анхан шатны хөрөнгө оруулалтын дараагийн шат бүр ч гунигийн дүнтэй. Тэрээр илүү хожуу шатны хөрөнгө оруулах сонирхолтой хөрөнгө оруулагч ч байдаг, асуудал мөнгө дутсандаа биш “итгэлтэй, ирээдүйтэй гарааны бизнес гарахгүй байгаад учир байна гэж бодож байна” гэж нэмж хэлсэн.

 

Хүн ажилд авах их бэрхшээлтэй

Компаниудад тулгардаг томхон сорилын нэг бол чадварлаг хүн ажилд авах, ажилд нь тогтоох. Бат-Эрдэнийн хэлж байгаагаар монголчууд чадварлаг, сэргэлэн хүмүүс боловч нүүдэлчдийн онцлог, нэг ажилд удаан тогтоох их хэцүү аж.

Хүмүүсийг ажилд нь удаан тогтоох хэцүү, үргэлж л ямар нэг шинэ юм туршиж үзэх сонирхолтой” Call Pro, И. Бат-Эрдэнэ.

 “Монголын залуу үеийн сэтгэлгээ тийм тогтвортой биш. Ажлаа солихын өмнө дахин тунгааж үзнэ гэж байхгүй” Ж. Ганзориг

Ганзоригийн үзэж байгаагаар гарааны бизнес үүсгэн байгуулагчид ажилчдаа хэтэрхий шахдаг, энэ нь залуу ажилчид “онгоцноос бууж” илүү хөл дээрээ тогтсон компанид ороход хүргэдэг.

“Дээр нь залуучууд их сургуульд технологийн гарааны бизнест хэрэгцээтэй ур чадварыг эзэмшиж чадахгүй байна”.

Ганзоригийн баг iPad-д зориулсан Эгүлэнгийн хөгжүүлэлтийг хийхэд залуу ажилчид ажил дээр суралцаж дадлага хийж байж ахиулжээ. Монголын ихэнх их сургуульд iOS хөгжүүлэлт заадаг хөтөлбөр ороогүй хэвээр л байна. Ганзориг бусдын алдааг давтахгүйн тулд шинэ ажилчдаа 3-6 сар сургаж, хэт шахалгүйгээр тус бүрийнх нь хариуцсан бүтээгдэхүүнийг даалгах аргыг сонгосон аж.

 

 

Солонгожих тухай

Монголын засгийн газар мэдээллийн технологийн стартапыг дэмжих нь дэмждэг ч хамгийн сайндаа хоёрдогч байр сууринд тавьсаар. Зарим нэг үйлдвэрлэгч, дунд хэмжээний бизнесийг дэмжих сангууд байдаг ч гарааны бизнес гэсэн тусгай зорилгогүй. Засгийн газар уул уурхай, ХАА гэсэн  монголын эдийн засгийн хоёр тулгуураас гүнзгий хамааралтай, технологийн стартапыг үл тоох хандлагатай.

Монгол улс цаашид эдийн засгаа бэхжүүлэхийн тулд бусад салбарыг хөгжүүлэх шаардлагатай, гэхдээ Хятад шиг мануфактур үйлдвэрлэлийг хөгжүүлэх бас хэцүү. “Монголд биет бүтээгдэхүүн үйлдвэрлээд ирээдүйгүй, далайд гарцгүй, хүний нөөц цөөн” гэж Ганзориг хэлнэ. Тэрээр заавал төрийн хөрөнгө оруулатын сан байгуулж байж асуудал шийдэгдэнэ гэж үзэхгүй байна. Улаанбаатарт хамгийн ихдээ 100 гарааны бизнес бий, төрийн удирдлагатай сан үр нөлөөтэй ажиллах хэмжээний өрсөлдөөн үүсэхгүй байх магадлалтай.

Гэхдээ жишээ нь татварын бодлогоор дэмжиж болно. Би аппликэйшн хөгжүүлэхийн тулд хүн авдаг, тэгээд өмнөөс нь татвар төлөх ёстой болдог. Ажилчид ч төлнө, би ч төлнө. Энэ давхардлыг хөнгөлж өгвөл гарааны бизнес эрхлэгчдийн хамгийн том асуудал, сайн хүн олж авахад нэг алхам урагш ахина.

Мэдээллийн технологийн боловсрол бол Засгийн газар ажиллаж болох бас нэг талбар билээ. Жишээ нь УИХ-ын гишүүн асан Д.Энхбат энэ чиглэлийн боловсролд дэмжлэг үзүүлэх зорилготой сан, Dream IT хөтөлбөр, видео хичээл эхлүүлсэн ч эдгээр нь жижиг экосистемийн жижиг хөтөлбөр юм.

 

Баатрын эрэлд

Дотоодын зах зээл жижиг хэдий ч технологийн бүтээгдэхүүний хэрэглээ өргөн. Хотын залуусын смарт хэрэглээнээс гадна хөдөө орон нутгаар ч нарны эрчим хүч гэх мэт дэвшилтэт технологи нэвтэрсэн.

“Ихэнх гарааны бизнес Улаанбаатараас эхэлж, эхлээд дотоодын зах зээлдээ борлуулах, улмаар олон улсын зах зээлд гарах сонирхолтой”. Ж.Ганзориг

Ганзориг Монголын ихэнх стартап оргинал бүтээгдэхүүн гаргалгүй хэн нэгний санааг хуулдаг гэв. Ихэнх нь зар сурталчилгааны өчүүхэн орлогоор гол зогоодог, дахин давтагдашгүй хийц шийдэлтэй бүтээгдэхүүн ховор, энэ нь ч хөрөнгө оруулалт бага байгаагийн нэг шалтгаан.

Бат-Эрдэнэ Монголын гарааны бизнест нэг баатар хэрэгтэй байна гэж хэллээ. Тэрээр сумо бөхийг нэг жишээ болгож тайлбарлана. “90-өөд онд монголчууд залуу хөвгүүдээ явуулсан”. Тэнд гялалзсан амжилт гаргасан анхны бөхчүүд залуу үед урам, үлгэр жишээ болсон аж.

Бидэнд яг тийм урам зориг өгөхөөр нэг баатар компани дутаж байна. Хэрвээ тийм баатар гарч ирвэл экосистемд шинэ сонирхол, эрч хүч нэмэгдэнэ. Одоогийн гарааны бизнесүүд ямар нэг зоримог зүйл хийхээр дайчин биш байна”. И.Бат-Эрдэнэ.

Бат-Эрдэнэ Эстони улсаар жишээ татав. Skype-ийн өлгий нутаг Эстони хүн ам цөөтэй, мэдээллийн технологиор сүүлдэж гарсан ч стартапын нэг эх орон болоод байна. Сүүлд нийслэл нь Inc. сэтгүүлээс ирээдүйн глобал хотын нэгээр нэрлэгдсэн.

 

Баатар стартап тодорвол бизнесмэнүүдэд инноваци хийж, эрсдэл үүрч, үнэ цнэ бүтээж, хөрөнгө оруулагчдыг татах боломжтойг батлан харуулах болно.  Ганзориг мөн Монголд ор тас баатар байхгүй гэж хэлж болохгүй гэнэ. Зарим тв хөтөлбөр Google, Microsoft-д ажилладаг монголчуудын тухай гаргана, тэд гэхдээ энтэрпренёрууд гэхээсээ ажилчид байдаг талтай.

Пионерууд гадаадад

Монголын технологийн гарааны бизнесийн ирээдүйн лидерүүд гадаад суралцаж, гадаадад ажиллаж байгаа залуусын дундаас төрөх буйзаа.

“Нэг улсын хувьд бидэнд гаднаас сурах хэрэгтэй зүйл их байна. Олон хүн гадаад суралцаж, ажиллахаар явсан. Ихэнх нь эргэж ирнэ гэдэг”. Ж.Ганзориг

Тэд эргэж ирэхдээ экосистемд шинэ идей санаа, туршлага, сонирхол тээж ирнэ. Улаанбаатар хот одоо Бат-Эрдэнэ ч хамтран зохион байгуулах программистуудын уулзалт Startup Grind keynotes арга хэмжээг хариуцан явуулах болсноос гадна засгийн газрын санаачлагаар гарааны бизнесийн инкубатор байгуулагдсан.

Ганзориг гарааны бизнесээ шинэ зах зээлүүд рүү өргөжүүлж, илүү сайн нөхцлөөр хөрөнгө босгохоор Улаанбаатарыг орхисон, гэхдээ эх нутгаа мартаагүй. Тэрээр Монголын энтэрпренёруудын хувьд баатар нь болох мөрөөдөл тээж яваа.

Миний гол зорилго, энд амжилт олвол эргээд Монголд хөрөнгө оруулах” Ж.Ганзориг

Сэтгэгдэл бичих

arrow icon