Нийтлэл 10 сарын 20, 2015

Эдийн засаг нь хурдацтай хөгжиж байгаа 13 улс

Хятадын эдийн засгийн хурдацтай өсөлт нь сүүлийн 10 жилийн хугацаан дах хамгийн том тэсрэлт гэдгийг хүн бүхэн мэдэх байх. Гэтэл Хятадын эдийн засгийн өсөлт нь дэлхийн хэмжээнд явагдаж байгаа бусад эдийн засгийн өсөлт хөгжлийн зөвхөн нэгээхэн хэсэг нь ажээ.

Дэлхийн банк Олон улсын эдийн засгийн төлөв байдлыг урьдчилан тооцоолсны үндсэн дээр 2014-2017 оны ДНБ-ий дундаж өсөлтийн хувь хэмжээгээр нь дэлхийд хамгийн хурдацтай өсөх  13 орны жагсаалтыг гаргасан байна.

Эдийн засаг ихэвчлэн хамгийн том, хамгийн өндөр хөгжилтэй улс орон хурдацтай хөгждөг гэж хүмүүс ташаа ойлгодог бол доорх жагсаалтаас тийм биш гэдгийг харж болно.

 

13. Хятад / 2014-2017 ДНБ +7.10% /

Хятад улс нь боловсруулах үйлдвэрлэл болон экспортоороо тэргүүлэгч орон юм. Эдийн засаг нь ирэх 10 жилд АНУ-ынх шиг болтлоо хөгжих магадлалтай гэж шинжээчид үздэг. Засгийн газарт нь хэрэглээнд суурилсан эдийн засаг руу шилжих том бэрхшээл тулгараад байгаа. Одоогоор нэг хүнд ногдох орлого нь дэлхийн дунджаас доогуур байна.

 

12. Руанда / 2014-2017 ДНБ +7.12% /

Хүн амын 90% нь уул уурхай, ХАА эрхлэн амьжиргаагаа залгуулдаг. Үүний зэрэгцээ аялал жуулчлалд түшиглэсэн цэвэр ус, цай кофены үйлдвэрлэл эрхэлдэг. 1994 онд Руанда улсын хүн амыг аймаглан устгаснаас хойш эдийн засаг нь эрчимтэй өсч байгаа ч нийт хүн амын 45% нь дэлхийн ядуурлын шугамаас доогуур амьдарч байна.

 

11. Танзани / 2014-2017 ДНБ +7.15% /

Танзани улс аялал жуулчлал болоод алтны үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлэгч орон.  Эдийн засаг нь харилцаа холбоо, банк санхүү, эрчим хүч, уул уурхай болон хөдөө аж ахуй дээр тулгуурлан үйл ажиллагаагаа явуулдаг. Нэг хүнд ногдох орлогын хэмжээ нь өндөр ч, дэлхийн хамгийн ядуу улсуудын нэг хэвээр байна.

 

10. Мозамбик / 2014-2017 ДНБ +7.30% /

Мозамбик улсын эдийн засгийн өндөр үзүүлэлт нь байгалийн баялаг, түүнд татагдсан томоохон хөрөнгө оруулалтын төслүүдтэй нягт холбоотой. Зарим шинжээчид Мозамбик улсыг ойрын таван жилийн дотор байгалийн хий, нүүрсний баялагаараа хандивлагчдын туслалцааг авч, орлого олох боломжтой гэж үзсэн байдаг.

Мозамбик улсын хүн амын дийлэнх нь ХАА-н салбарт ажиллаж амьжиргаагаа залгуулдаг ажээ. Өнөөдрийн байдлаар хүн амын тэн хагас нь хэт ядуурлын шугамаас доогуур амьдралтай хэвээр байна.

 

9. Бутан / 2014-2017 ДНБ +7.55% /

Бутан улс нь усан цахилгаан станц, хөдөө аж ахуй болон ойн аж ахуйд тулгуурласан харьцангуй жижиг, хөгжөөгүй эдийн засагтай орон. Энэтхэг улс руу усан цахилгаан станц нь их хэмжээний экспортолж байгаа ойрын хэдэн жилд тогтвортой өсөлтийг эрчимжүүлэх  боломжтой юм.

 

8. Энэтхэг / 2014-2017 ДНБ +7.57% /

Энэтхэгийн Ерөнхий сайд Наренда Модигийн хийсэн эдийн засгийн шинэчлэл шинжээчдээс өндөр үнэлгээ авсан. Тус улсын үйлчилгээ салбарт ажиллах хүчний гуравны нэг хүрэхгүй өөрийн бүтээгдэхүүний бараг гуравны хоёр нь нягтлан бодох бүртгэлийн чиглэлээр суралцаж боловсрол эзэмшдэг байна. Энэтхэгийн эдийн засгийн өсөлтийн гол эх үүсвэр болж байгаа аж. Гэвч эмэгтэйчүүд, охидыг  ялгаварлан гадуурхах, авлига, ядуурал зэрэг асуудал одоо хүртэл байсаар байгаа нь Энэтхэг улсын хөгжилд муугаар нөлөөлж байгаа юм.

 

7. Шинэ Гвиней / 2014-2017 ДНБ +7.60%/

Хүн амын 85% нь хөдөө аж ахуйн салбарт ажилладаг. Мөн  жижиг хэмжээний ашигт малтмалын ордуудаасаа алт, зэс, газрын тос зэрэг байгалийн баялаг олборлож экспортлодог.

Гэвч Шинэ Гвиней улсын засгийн газарт хөрөнгө оруулагчдын аюулгүй байдал, төрийн байгууллагуудын хувьчлал, байгалийн нөхөн сэргээлт зэрэг олон асуудлыг шийдвэрлэх хүндрэл тулгараад байгаа аж.

 

6. Зааны ясан эрэг / 2014-2017 ДНБ +7.80% /

Ойролцоогоор нийт хүн амын 2/3 нь хөдөө аж ахуйн салбарт ажилладаг.  Зааны ясан эрэг нь какао, шошны үйлдвэрлэл болон экспортоороо дэлхийд хамгийн томд тооцогддог бөгөөд кофе, далдуу модны тосны салбарын томоохон тоглогч юм.

 

5. Үзбекистан / 2014-2017 ДНБ +7.87%/

Үзбекстан улс зах зээлийн эдийн засаг руу аажмаар шилжиж байгаа орон юм. Даавууны экспортоороо тэргүүлэгч 5 орны нэг. Мөн байгалийн хий, алт экспортолдог. Сүүлийн жилүүдэд тус улс хөвөн хураах хүүхдийн хөдөлмөрийн хоригийг хэрэгжүүлэх чиглэлээр ажиллаж байна.

 

4. Мяньмар / 2014-2017 ДНБ +8.30% /

Мьянмар улс нь Зүүн Өмнөд Азийн хамгийн ядуу орнуудын нэг, дэлхий нийтийн эдийн засагт нэгдэх зорилгоор 2011 онд эдийн засгийн шинэчлэлээ эхэлсэн.

Тус улсын залуу ажиллах хүч болоод байгалийн нөөц баялаг нь гадаадын хөрөнгө оруулалтыг татах гол соронз болдог. Хүн амын дийлэнх нь дундаж түвшний амьдралтай.

 

3. Холбооны бүгд найрамдах Конго улс / 2014-2017 ДНБ +8.62% /

БНАКУ нь асар их байгалийн нөөц баялагтай ч улс төрийн тогтворгүй байдал, авилга хээл хахууль зэргээс шалтгаалаад эргэлтэд орох боломжгүй байсан.

Эдийн засаг нь 1990-ээд оноос хойш аажмаар сэргэж байгаа.

 

2. Туркменистан / 2014-2017 ДНБ +9.07% /

Туркменистан улсын эдийн засгийн хоёр гол салбар болох хөвөн, байгалийн хийн салбар нь авилга, хээл хахуульд маш ихээр автсан. Тус улс нь дэлхийн дөрөв дэх том байгалийн хийн нөөцтэй бөгөөд Хятад улс руу байгалын хийгээ илгээж эхэлсэн байна. Энэ нь яваандаа Европ руу байгалийн хийгээ тээвэрлэх үйл ажиллагааны эхлэл болж байгаа аж.

 

1. Этиоп / 2014-2017 ДНБ +9.70% /

Этиоп улс байгалийн нөөцөөр баян орон ч уул уурхайн баялгаа эдийн засгийн эргэлтэнд оруулж чадаагүй байгаа. Энэ улсын эдийн засаг нь голдуу ХАА дээр суурилсан байдаг. Дэлхийн хэмжээнд нэг хүнд ногпох орлогын хэмжээ нь багад тооцогддог ч ДНБ-ий өндөр үзүүлэлтийг харж болно.

Сэтгэгдэл бичих

arrow icon