Алибаба группыг үндэслэгч Ма Ин-ий лекцээс

Алибаба группыг үндэслэгч Ма Ин-ий  Хятад залууст уншсан лекцийг орчуулан хүргэж байна. 

Би анх жилийн өмнө нэг хурал дээр, түүнээс хойш тасралтгүй 80-аас хойшхи оныхон нийгэмд бухимдсан, гомдоллосон, нийгмийг зүхсэн, ямар ч итгэл найдваргүй, үеэрээ уналтын байдалтай байна гэж сонслоо. Гэвч АЛИ БА БА, Тао боа, Бай Ду зэрэг компанийг 80-аас хойшхи оныхон босгосон. Би 80-аас хойших оныхныг 50, 60,70 оныхдоос илүү их боловсорсон, илүү их өсж хөгжсөн, илүү их итгэл найдвартай гэдэгт итгэдэг.

Дээр үед миний өвөө сониноор дамжуулж, дэлхий ертөнцийг танин мэдэж байсан, аав минь радиогоор дамжуулан дэлхий ертөнцийг танин мэдэж харин бид бол харсандаа итгэх буюу телевизээр дамжуулан дэлхий ертөнцийг таньж мэдэх болсон. Харин та бүхэн болон хойч үеийнхэн, интернетээр дамжуулан хорвоо ертөнцийг танин мэдэж байна. Та нар бидэнд: “Бид өөр хүнээс сонсож биш, өөрсдөө оролцохыг хүсч байна” гэж хэлж байна. Энэ бол нийгмийн хөгжил. Манай өвөө ааваас, аав биднээс хүчтэй, гэсэн ч бидний үе нэгэн үеийг ялсан.

80, 90-өөс хойших бол бидний бүтээгдэхүүн, бидэнд шалтгаан байхгүй, хүч болон хариуцлага бидний бүтээгдэхүүнд шүүмжлэл болж, бидэнд зөвхөн хүч болон хариуцлага байхад л бүтээгдэхүүнээ төгс болгож чадна гэж би боддог. Бүгд л боломж байхгүй, засгийн газар болохгүй байна, энэ,тэр болохгүй байна хэмээн нийгэм бүрт бухимдал, гомдол байна. Өнөөдөр бид өнгөрснийг тоо баримт дээр үндэслэн харвал төр засгийнхан 10 жилийн өмнөхөөс илүү цэвэр, илүү ихийг хийж чадаж байна. Бизнес эрхлэгчид мөн илүү ихийг хийж, хариуцлага нь сайжирч. Өнөөдрийн их сургуулийн багш, эмч бүгд л мөн урьдынхаас илүү хүчтэй, мэдлэгтэй болж.

Харин бид юуг олж харж байна вэ? Засгийн газрынхныг авилгад өртсөн, бизнесменүүдийг Хуанг Гуанг Уй шиг гэж харж, профессоруудыг бусдын оюуны бүтээлийг хулгайлагч хэмээн үзэж, бидний олж харсан эмнэлгүүд мөн л хариуцлагагүй санагддаг. Нийгэм хөгжиж байна, тиймээс бид үргэлж эерэгээр харах хэрэгтэй байна. Би 20, 30 настай байхдаа миний эцэг эх яагаад албан тушаалгүй, яагаад захирал байдаггүй юм гэж, нагац ах маань яагаад банканд ажилладаггүй юм бэ? Би яагаад урилгаар биш, ажилтан шалгаруулалтад орж байж ажилд ордог юм бэ? гэж байнга гомдоллодог байсан.

Би гомдоллодог байсан, гэхдээ яг өөрийнхөө байгаадаа гомдоллох нь ямар хэрэгтэй гэж? Эцэст нь би тэр үедээ гомдоллохгүй болж өөрчлөгдсөн. 20, 30-тай байсан тэр үе бол миний үе биш. 40 наснаас дээш гараад ирэхээр бидний үе эхэлдэг гэдэгт би итгэсэн. 40 насны энэ үеийг хүрэхдээ 20 наснаасаа эхлээд бусдад гомдоллох биш, хэнээс ч шалтаг хайлгүй, нийгмийг өөрчлөх зүйлийг эерэгээр эрж хайж, ирээдүйг мөрөөдөж, өөрийгөө хөгжүүлж ирсэн.

Бид ирээдүйдээ ямар байхыг мэдэхгүй, та бүгдийн насан дээр, би 30-н насандаа ч мэдээгүй л байсан. Бизнесээ эхэлж, Али Ба Ба-г байгуулах үед надад ганцхан мөрөөдөл, зөвхөн санаа л байсан. Харин өнөөдөр бол миний хийх зүйл өдрөөс өдөрт тодорхой болж байна. Тиймээс аливааг мэдэхгүй байх хамаагүй. Харин бодсон зүйл байхад би эрж хайж чадна. Бид эдгээр асуудлыг ярилцахад, та бүхэн нийгмийн сөрөг бүхнийг олж хараад угтаа нийгэм хаана хүрсэн бэ. Гэсэн ч би интернетийн ард сууж байгаа хүмүүс, нийгмийг эерэгээр харах нөхцлийг нэмэгдүүлж, чи үргэлж аливаа зүйлийн сайн талыг олж харж байгаа бол өөрийгөө өөрчилж амжилтад хүрнэ гэдэгт итгэдэг. 10 жилийн өмнө ирээдүйн тухай бодол болон өөр хүнд тавих анхаарлаас татгалзаж чадаагүй харин өөрийнхөө маш олон дадал зуршлаас татгалзсан. Хүн бол гадаад болон дотоод байдлаасаа ийм.

Иймээс сая дурдсан асуудлуудад ямар ч хариулт байхгүй, эдгээрийн хариулт нь чиний амьдралаар нотлогдох болно. Чи үнэхээр зөв гэж бодож байвал хий. Бизнес хийх нь үргэлж хамгийн амархныг сонгож хийх, үргэлж аз жаргалтай хийх зүйл. Бизнесийг мөнгө олохын тулд биш, харин түүнд дуртай байж хий. Чамайг аз жаргалтай болгодог, чиний сэтгэлийг баясгадаг, хамгийн их хөдөлмөр шаарддаг зүйлээ хий. Хэрвээ чи мөнгөний төлөө бизнес хийж байгаа бол үргэлж чиний бодсоноос их мөнгө олох зүйл байгаа. Чи дуртай учраас сонгосон бол гомдоллохгүй. Бид энэхүү дэлхий ертөнцийг шүүмжилж болно гэхдээ би үүнд дургүй. Та бүхэн биднийг дэмжиж байж бид ирээдүйг бий болгоно. Өнөөдөр Хятадад тулгарч буй олон асуудал бүгд 50, 60, 40 жилийн өмнө байсан 600 жилийн дараа ч мөн л байх болно. Энэ дэлхий ертөнц асуудал байгаа учраас л улам гайхалтай байгаа юм.

80, 90-өөс хойших оныхон бүгд амжилттай байж чадахгүй, зарим нь амжилтад хүрнэ. Бүх 60-аад оноос хойших хүмүүс амжилтад хүрэхгүй, зарим нь амжилтад хүрнэ.

Хэн амжилтад хүрч чадах вэ? Чи хүчтэй, шургуу, өөрийгөө хөгжүүлж чаддаг, бусад хүмүүсийн үлгэр дууриалаар өөрийгөө өөрчилж чаддаг, нийгмийг өөрчилж чаддаг байж амжилтад хүрнэ. Би амжилттай суралцдаг хүн биш, би амжилттай сурахыг харах дургүй, би зөвхөн бусад хүн хэрхэн ялагдаж байгааг хардаг, бусдын ялагдлаас би чухам юу хийх ёсгүйг, бусдын амжилтаас тэр хэрхэн амжилттай байна гэдгийг л хардаг. Би түүний амжилтаас суралцахыг хүсдэг, түүний хүчнээс суралцахыг хүсдэг. Тиймээс ямар нэгэн гомдолгүй, бухимдалгүй өөрт юу байгааг, юу хэрэгтэйг, юунаас татгалзах ёстойг хардаг.

Бизнес хийх гэж биш, ер нь аливааг хийх гэж биш бид амьдралыг биеэрээ туулах гэж энэ дэлхий ертөнцөд ирсэн.

Энэ хорвоо дэлхий шударга биш, яагаад шударга биш гэж? Чи хөдөө төрсөн. Харин Билл Гейтсийн хүүхэд Билл Гейтсийн гэрт төрнө. Чи харьцуулж болно гэж үү? Гэхдээ хорвоо дэлхий нэг талаараа шударга, өдөрт Билл Гейтст ч 24 цаг, чамд ч 24 цаг байна.

Энэ 24 цагийг гурван хэсэгт хуваавал нэг хэсэг 8 цагт нь замд, чихэлдсэн нийтийн тээвэрт явж байна гэж бодъё. Чи өөрийгөө юу хийж байгааг ч мэдэхгүй, яг энэ үед найз нөхөд хэрэгтэй. Дараагийн 8 цагт унтах болоход чамд ор хэрэгтэй, мөн юу хийж байгаагаа мэдэхгүй, гэхдээ чамд ор хэрэгтэй. Үлдсэн 8 цагт юу хийхийг харин чи мэднэ, энэ бол ажил. Хэрвээ ажиллаад чи баяр хөөртэй байхгүй байгаа бол чи ажлаа амжилттай хийж чадахгүй. Чи ажлаа сольж болно, дургүй ажлаа хэзээ ч битгий хий, дургүй ажлаа хийж байгаа хүн ямар ч сонирхолгүй байдаг. Хэрвээ чи ийм эхнэр авах юм бол, өдөр бүр харааж, эцэстээ салахтай адил. Тийм үү? Үгүй юу? Тиймээс би бүх хүн аливаа зүйлд тодорхой хандаж, энэ дэлхий ертөнц шударга биш гэдгийг ямар газар, ямар нөхцөлд төрснөөрөө өөр гэдгээр хүлээн зөвшөөрөх хэрэгтэй, гэсэн ч хүн аз жаргалыг өөрөө хайснаар аз жаргалтай байж чадна.

Би хотод ирж ажиллаж байгаа хүмүүсийг хүндэтгэдэг, хотод ирж ажиллаж байгаа хүмүүс ч бизнес эрхлэгчид, бидэнд ямар ч ялгаа байхгүй. Би энэ замаар, тэд өөр замаар явж байгаагаараа ялгаатай. Ажлын хашааны хажуугаар өнгөрөхөд ажилчид их аз жаргалтай инээж байгааг сонсоод яваад ороход тэд хөзөр тоглоод бүгд баяр баясалтай сууж байсан. Аз жаргал их амархан, мөнгөтэй байлаа гээд Билл Гейтс их аз жаргалтай биш, аз жаргалыг хүн өөрөө бий болгодог.

Өнөөдөр Хятадын эдийн засаг хурдтай хөгжихийн хэрээр бидний үнэ цэнэтэй зүйлс алдагдаж, соёлын тогтолцоонд сүйтгэл бий болж, шинэ соёлын нөлөөгөөр хуучин соёл маань алдагдаж тэр хэрээр соёл бүрэлдэн тогтохгүй байна. “Соёлын хувьсгал” бидний соёлын үнэ цэнийг улам алдагдуулсан. Энэ талаар олон хүн ярьж байгаа ч би бүгдтэй нь санал нийлдэггүй. Хятад улс хууль эрх зүйтэй орон ч, нэг хуулиар дээрх асуудлыг шийдчих боломжгүй. Америкийн хөгжил нь хуулийн тогтолцооноос бий болсон уу гэвэл үгүй юм. Америкийн нийгмийн хөгжлийн үндсэн суурь нь Христийн шашны соёл. Христийн шашны соёлын үндсэн дээр хуулийн тогтолцоог нэвтрүүлж, хуулийн тогтолцоонд засгийн газрын тогтолцоо, удирдагчдыг сонгох тогтолцоог бий болгосон, бүх тогтолцоо бидний санаснаас их цэгцгүй ч их амархан зүйлсийн нэгээхэн хэсэг. Хэрвээ бид өнөөдөр соёлын тогтолцооны үнэ цэнэ алдагдаж байгаа талаас нь авч үзвэл, бид баруунаас хууль дүрмээс нь өөрийн улсдаа хэрэгжүүлэх болбол элсэн дээр байшин барихтай адил хэцүү зүйл болж таарна.

Бидний хүсэж байгаа соёлын тогтолцооны үнэ цэнийг дахин бий болгох нь, бидний залуу үеийнхнээс хамаарах бөгөөд баян, мөнгөтэй хүнийг биширч, гайхах хэрэггүй, ямар ч тохиолдолд өөрийгөө өөрчилж, нийгмийг бүтээх, аз жаргалыг хайх хэрэгтэйг сануулж байгаа юм. Бизнес эрхлэх нь баяр баяслыг авчрахгүй, таатай байдлыг авчирна. Үнэхээр аз жаргалтай мөч бол чи өөрийнхөө юу хийхийг мэдэх, бусад хүмүүс юу хийж байгааг мэдэх, хэцүү байдлаас бага багаар аз жаргал, баяр баяслыг олж харах явдал. Итгэж байгаа зүйлээ тогтвортойгоор бодит ажил болгох нь бидний болон эх орныхоо төлөө хийж буй чиний үүрэг хариуцлага юм. Ямар ч үед нэг үе нь нөгөөгөөсөө хүчирхэг байдаг, хамгийн баяртай, бахархалтай зүйл бол би та бүхний нүднээс итгэл найдвар харж байна. Тиймээс өнөөдөр та бүхэн юунд ч битгий гомдолло. Хэрвээ чи амжилтад хүрэхийг хүсэж  байвал ямар ч зүйлийг эерэг өнцгөөс хар. Энэ үе чинийх биш, та нар гомдоллох нь зөв.

Та нар маш сайн хийх хэрэгтэй, өнөөдөр албан тушаалгүй байж болно, 20 жилийн дараа бид та нарт “та нар тэр үед хүчтэй байсан, одоо та бүхний хийх ээлж, та нар оролд, хий” гэж хэлэх болно. Тиймээс 20 жилийн дараахад бэлд, дэлхий ертөнц бол та нарынх.

Хүний хандлага үйлдлээр харагддаг, хандлага амьдралын дадлыг бий болгодог. Хандлага сайн байхад бүх зүйл сайхан болж ирнэ, 20 жилийн дараахыг харахад хэн илүү амжилттай болох вэ. Компаниор авч үзвэл Али Ба Ба, Бай Ду зэрэг нь энэ цаг үеийн боломжийг ашиглаж байна, юу дараагийн боломжийг ашиглах вэ? Өнгөрсөн зууны бизнесмен, боломжийг ашиглаж амжилтанд хүрч байсан бол, ирэх зууны бизнесмен, нийгмийн асуудлыг таньж мэдсэнээр амжилтад хүрнэ

Ирээдүйг ярихын тулд, чи нийгмийн асуудлуудыг хангалттай таньж, мэд. Энэ хүн л жинхэнэ амжилтад хүрэх болно. Мөн үнэхээр хийхийг хүсэж  байгаа зүйл байгаа бол өөрөөсөө эхэл. Энэ хорвоо дээр төгс хүн байхгүй, төгс биш хүмүүс нийгмийг бүрдүүлж байгаа болохоор нийгэм ч төгс биш. Чиний хариуцлага бол бусдаас хүчтэй, илүү хөдөлмөрч, илүү их санаа, оноотой байж дэлхий ертөнц сайхан болж ирнэ. Би яг л ингэж явж ирсэн, өнөөдрийг хүртэл ямар нэг онцгой зүйлээр явж ирээгүй, харин би өөрийнхөө насныхаас илүү аз жаргалтай байснаараа, илүү их ажиллаж ирснээрээ л ялгаатай, МАРГААШ ӨНӨӨДРӨӨС ИЛҮҮ САЙН БАЙНА ГЭДЭГТ ИТГЭ. 

Хятад хэлнээс орчуулав 

 


avatar

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 4688

2020 оны УИХ-ын сонгуулиар аль нам ялах вэ?

12%
МАН
17%
АН
69%
Шинэ гуравдагч хүчин
  • 12%
  • 17%
  • 69%