Нийтлэл 10 сарын 28, 2015

Дэлхийн од Ичирогийн 6 дугаар ангидаа бичсэн мөрөөдөл

 Бэйсболын од, алдарт Ичиро

 Японд төрж өссөн.  Нутагтаа 7 удаа аваргалсны дараа  2001 оноос АНУ-ын лигт тоглож эхэлсэн. Бэйсболын түүхэнд 10 улирал дараалан 200 оносон цорын ганц тамирчин. Чансаагаараа Япон, АНУ-ын бүх цаг үеийн бэйсболчдоос хоёрт ордог. Гэхдээ энэ удаа түүний спортын амжилтаас биш энэ их амжилтдаа хэрхэн хүрэх тухай 6 дугаар ангийн бяцхан сурагч байхдаа бичиж байсан зохион бичлэгийг нь сонирхуулах юм.

 

6 дугаар ангийн Ичирогийн мөрөөдөл

“Миний мөрөөдөл бол нэгдүгээр зэргийн бэисболын тамирчин болох

Тэгэхийн тулд дунд сургууль, ахлах сургуульд улсын аваргын тэмцээнээр амжилт гаргахгүй бол болохгүй.

Амжилт гаргахын тулд дасгал хийх хэрэгтэй.

Би дасгалаа 3 настайгаасаа эхэлсэн.

3-аас 7 нас хүртлээ хагас жил орчим хичээллэдэг байсан, 3 дугаар ангиасаа хойш 365 өдрийн 360-д нь хүнд хэцүү бэлтгэл хийж ирлээ.

Тийм болохоор 7 хоногт найзуудтайгаа 5-6 цаг л тоглох цаг гардаг.

Ингэж их бэлтгэл хийдэг юм чинь  мэргэжлийн тамирчин болж чадах нь гарцаагүй гэж бодож байна.

Тэгээд дунд, ахлах сургуульдаа сайн тоглоод, төгсөхөөрөө мэргэжлийн тамирчин болчихно гэж бодож байна.

Аль багт орох вэ гэвэл Драгонс, Лаионсын аль нэгт. 

Эхний гэрээгээр 100 сая иенийн цалинтай гэрээ хийх зорилготой.

Миний хамгийн сайн чадах нь бөмбөг шидэх, эсвэл цохих.

Түрүү зун, бид нар улсын аваргад оролцсон.

Тэнд ихэнх тоглогчдыг нь хараад, өөрийгөө тэмцээний хамгийн мундаг нь гэж мэдсэн. Тэгээд 4 тоглолтоос 3 удаа хоомран* хийхээр цохиж чадсан.

Мөн, 2 бөмбөг тутмын нэгийг нь цохиж чадсан амжилттай.

Иймэрхүү байдлаар өөрөө ч боломжийн гэж бодохоор үр дүн гарсан.

Тэгээд манай баг нэг жил ялагдал үзэлгүй тоглож чадсан.

Иймд, цаашид энэ эрчээрээ улам хичээнэ.

Тэгээд, нэгдүгээр зэрэглэлийн тамирчин болж тэмцээнд гардаг болохоороо надад тусалж дэмжиж байсан хүмүүст ил захидал явуулж, намайг дэмжээрэй гэж уриалах бас нэг мөрөөдөл бий.

Ямар ч гэсэн миний хамгийн том мөрөөдөл бол мэргэжлийн бэисболын тамирчин болох явдал”.

 *                                         *                                          *                                           *                                            *

Одоо түүний нэр хүний нэр гэхээсээ Сони, Самсунг шиг дангаараа брэнд болсон.

Ичиро гэх ганц үгнээс хүмүүс хүсэл мөрөөдөл, чанд төлөвлөгөө,  уйгагүй хөдөлмөр,  дахин давтагдашгүй ур чадвар, агуу ялалт, нэг үгээр "төрцөн" амьтныг олж хардаг.

Харин өөрийнх нь хэлсэн нэг алдарт үг бий :

Би бол төрөлхийн сод тамирчин биш.  Төрөлхийн сод тамирчин бол яагаад хит цохилт хийж чадсанаа тайлбарлаж чадахгүй. Харин би бол чадна. Тэгэхээр биш гэсэн үг.” Ичиро.

Сэтгэгдэл бичих

    • Зочин
    • 2016-02-18

    goy

    • Эмч1
    • 2015-10-29

    Төрцөн...

arrow icon