Нийтлэл 11 сарын 10, 2015

Билл Гейтсийн амжилтын нууцаас

Билл Гейтс, Стив Жобс, Марк Зукерберг нарын  дэлхийн технологийн салбарт оруулсан хувь нэмэр, нөлөөлөл нь үгүйсгэхийн аргагүй чухал үнэ цэнэтэй билээ.  Бид энэ удаад Билл Гейтс 60 насныхаа төрсөн өдрөөр өөрийнхөө амжилтад хүрсэн нууцаа хуваалцсан сургамжуудыг орчуулан хүргэж байна. Тэрээр 1955 онд төрсөн бөгөөд энэ жил 60 нас хүрч байгаа бөгөөд төрсөн өдрөөрөө дараах сургамжуудыг хуваалцсан байна.

Бэрхшээл дундаас боломжийг олж хар   

Бизнес эрхлэх явцад танд олон бэрхшээл, хүндрэл тулгарна. Харин та тэр үед бэрхшээлийг боломж болгож ашиглаж чаддаг байх нь амжилтад хүрэх нууц.  Microsoft дөнгөж зургаан настай байхад би нэгэн өөрчлөлтийг хийж чадсан юм. Энэ бол Microsoft компанийн хувийн комюьтерийн ирээдүй байсан.  Тэр үед Microsoft үйлдлийн системийг 75,000 доллараар Seattle Computer Products-аас худалдан авч байсан.  Энэ нь 1981 онд IBM-ийн анхны компьютерт үйлдлийн системээ боловсруулж зах зээлд амжилтад хүрсэн томоохон алхам байсан.  Тухайн үед  компани маань цаашид амжилтад хүрэх үү, эсвэл унах уу гэсэн салаа замын уулзвар дээр байсан. Харин би тэр үед бэрхшээл дундаас боломжийг олж харсан нь  үйлдлийн систем байсан юм. 

 Таны бизнест хэрэгтэй хамтрагч бол эргэлзэлгүйгээр хөрөнгө оруулалт хий

Жинхэнэ удирдагчид өөрийн бизнест хэрэгтэй хүмүүст анхаарал хандуулдаг.  Ингэснээр та тухайн хүний байр суурь эрх мэдлийг ашиглан амжилтад хүрч болно. Өөрөөр хэлбэл та өөрт хэрэгтэй хүмүүстэйгээ бизнесийн хамгийн сайн түншлэл тогтоох нь чухал. Ирээдүйд таны бизнест тэр хамтрагч хэрэгтэй бол өөрт байгаа бүхнээ түүнд зориулсан ч танд алдах зүйлгүй байх болно. 

 Их унш

Би өөрийн блогтоо  унших ёстой номын жагсаалтаа үргэлж гаргадаг. Мөн блогоороо дамжуулан хүмүүсээс унших ёстой номын санал бас авдаг. Тухайлбал, би блогтоо унших номуудынхаа жагсаалтыг унших хугацаатайгаар нь жагсаадаг. Би бодлогын шинжээчид, зохиолчид, түүхчид, шинжлэх ухаанчид гэхчлэн төрөл бүрийн хүмүүсийн номыг унших дуртай. Энэ бүх уншсан зүйлээрээ дамжуулаад би ирээдүйд ямар бизнес амжилтад хүрэх, цаашид юуг бүтээж болох зэрэг олон зүйлүүдийг мэдэж авдаг. Бибизнесийн амжилтыг номоос олж хардаг. 

 Гэхдээ үргэлж унших бус заримдаа хөгжилдөхийг мартаж болохгүй

Би үргэлж уншдаггүй. Заримдаа би байшингийнхаа эргэн тойронд байгаа ажил, эсвэл гүүр барих зэрэг өөрийнхөө дуртай ажлыг хийдэг. Мөн хандивын аянд оролцож, амралт чөлөөт цагийг мөн өөртөө их гаргадаг. Заримдаа өөрийгөө хэт ачаалалтай байлгаж болох ч заримдаа өөрийгөө хөгжөөх ямар нэг зүйлийг хийж байх хэрэгтэй. Таих хөгжилдөж, их амрахын хэрээр их хөдөлмөрлөхөд л болно. 

 Өрсөлдөгчтэйгээ хамтар

Та өрсөлдөгчтэйгээ хамтарснаар амжилтад хүрэх аргад суралцана. Би 2007 онд Свит Жобстой хамтран  ажиллаж байсан. Тухайн үед хамгийн том ажил, хамгийн сайн туршилт, мөн туршлага болж байсан. Эцэст нь хэлэхэд хамтран ажиллаж буй өрсөлдөгчөөсөө та маш олон зүйлийг сураад зогсохгүй сул талыг нь хүртэл мэдэх боломжтой байдаг.

 Өөрийгөө ялсан ялалт таныг амжилтад хүргэнэ 

Эхлүүлсэн бизнесээ, хийхээр төлөвлөсөн ажлаа хэзээ ч дундаас нь орхиж болохгүй талаар би 2007 онд Харвардын их сургууль дээр уншсан лекцэд хэлж байсан. Бэрхшээлийг даван туулах арга зам гарц заавал гарч ирнэ. Цуцалтгүй тэмцэгч байх нь амжилтад хүрэх нууц. Хамгийн чухал нь та би үүнээс илүүг хийж чадахгүй нь гэсэн алхмыг хэзээ ч хийж болохгүй.  Гагцхүү та зөвхөн өөртөө буулт хийж болохгүй. Өөрийгөө ялахаас таны бизнесийн амжилт эхэлнэ

 

Сэтгэгдэл бичих

    • mn
    • 2017-02-12

    оgvhcvhj

arrow icon