Нийтлэл 11 сарын 20, 2015

Сургуульд заадаггүй ч сурах ёстой чадварууд

Сургуульд заадаггүй ч сурах ёстой чадварууд буюу амжилттай ажиллах шилдэг 9 стратегийг  хүргэж байна. 


Бэрхшээлийг даван туулах чадварт суралц: Ажлын байран дээр танд ямар ч  хүнд ажил даалгасан  түүнийг даван туулах чадварт суралц. Энэ чадвар нь бусдын итгэлийг олж авах хамгийн шилдэг туслагч. 

Бусдыг сонс: Та бусдыг сонсож, тэднээс суралцах нь магадгүй танд өгөгдөж буй цорын ганц хөгжих нууц байж болно гэдгийг санах хэрэгтэй.  Бусдыг сонсох чадвараас таны хөгжих эс хөгжих, амжилтад хүрэх эсэх хамаарна. 

Сайтар төлөвлө: Хийх ажлаа нэг бүрчлэн биш юм аа гэхэд тодорхой хэмжээгээр төлөвлө. Төлөвлөгөө бол таны амжилтад хүрэх зам. Та хийх ажлаа төлөвлөөгүй бол амжилтад хүрэх замаасаа төөрнө. 

Сурах хөгжих сонирхолтой байх: Би бусдаас илүү олон зүйлийг мэддэг гэж өрийгөө бодох тэр үедээ та аль хэдийн сурах, хөгжих хүсэл тэмүүллээ орхисон байх болно. Ажилдаа амжилт гаргах нууц нь тасралтгүй суралцах юм.

Тасралтгүй санаачлагч: Ажил, амьдралдаа тасралтгүй шинийг санаачлагч байх ёстойг та битгий мартаарай. Таны гаргасан санаа бүтэлгүйтэж болно. Тэглээ гээд бүү ай, битгий шантар, хэзээ ч битгий бууж өг. 

Гараа өргө: Хэрвээ та хэн нэгнээс тусламж авах хэрэгтэй бол шууд гараа өргө. Энэ нь таны амжилт гаргах эхний алхам байх болно. 

Ямар ч ажлыг чин сэтгэлээсээ хий: Таны ажлын хэсэг бүр бусдад сэтгэгдэл төрүүлэх боломж. Зарим хүмүүс үндсэн зүйлээ хамгийн сайн хийдэг ч  энгийн зүйлсээ орхигдуулдаг. Жижиг ч том ч даалгасан ажлыг чин сэтгэлээсээ бүх хүчээ дайчилан хий. 

Харилцаа холбоо сайтай байх: Та ажилдаа амжилт гаргах хамгийн чухал зүйлийн нэг бол шилдэг хамтрагчтай байх. Өөрөөр хэлбэл хэр олон хамтрагч, хэр олон хүмүүстэй харилцаа холбоотой байгаагаас бизнест амжилт гаргахад чухал түлхэх хүч болж өгдөг. 

Өөртөө шударга зөвлөгч хай: Таныг алдаа гаргасан үед шударгаар хэлж өгдөг зөвлөгч хэрэгтэй. Энэ нь таны дээд албан тушаалын хүн байх тусмаа сайн. Учир нь тэр хүмүүс таны алдааг хэлж өгөөд зогсохгүй, зөв гаргалгааг нь бас хэлж өгдөг чадвартай байдаг. 

 

 

Сэтгэгдэл бичих

arrow icon