Нийтлэл 01 сарын 05, 2016

Ихэнх хүмүүсийн баяраар нэмсэн жин эргэж хэзээ ч хасагддаггүй

Баяр наадмаар идээ ундаа бэлдэж, ах дүү, гэр бүлээрээ цуглаж, элбэг дэлбэг найр хөөртэй өнгөрөөх нь Монголын төдийгүй хаа газрын ёс. Харин баяр гээд баахан идэж уух нь бидний харвинд шингэж үлддэг. Америкчуудын хувьд баярын улирлаар 3-5кг нэмдэг гэсэн судалгаа түгээмэл байсан ч сүүлийн үед хагас килограмм орчим гэгдэж байна. Баярын зоогт өөх тостой бууз, төмсний салат, чихэр жимс, гурил түлхүү хэрэглэдэг манайд энэ тоо арай өндөр байх магадлалтай.

Гэхдээ ердөө 1 кг нэмдэг байх нь гэж тайвширч болохгүй. Ихэнх насанд хүрсэн хүн жилд дунджаар 1-2 кг таргалдаг, тэгэхээр энэ жингийн нэмэгдэл ихэнх нь баярын бэлэг байдаг гэсэн үг. Бас ихэнх нь үүнийгээ  гээлгүй өөртөө хадгалж үлдээдэг байна. Түүнчлэн хэвийн жинтэй хүнээс илүү угаасаа тарган хүмүүс дунджаас их буюу 3 кг хүртэлх хэмжээнд жин нэмдэг байна. Дунджаас их бага байх эсэхэд мэдээж хувь хүний бие организмын онцлог нөлөөлнө.

Баяр ёслол олон, бүгдийг нь өргөн дэлгэр тэмдэглэдэг манай орны хувьд баярын ширээний ард биеийн жингээ хэр сайн зохицуулж хооллохоос таны насан туршийн жин ихээхэн хамаарах нь байна.

Илүүдэл жин харин эрүүл мэндэд ямар нөлөөтэй бол? Тэр тухай эндээс уншаарай.

 

Сэтгэгдэл бичих

arrow icon