Дурлалын гормон ба эрх чөлөө: Гэр бүл салах эсэхийг юу шийдэх вэ?

Эргэн тойронд салалт ихэсч байна гэсэн яриа нэг орой найзуудын дунд өрнөв. Ямар хүмүүс нь яагаад салаад байна вэ гээд жаахан судаллаа. Гэрлэлт салалтын статистик, neuroscience, санхүүгийн эрх чѳлѳѳ, боловсрол дѳрвийн огтолцол дээр нэг сонирхолтой дүр зураг гарч ирч байна:
 
① Гэрлэлтийн статистик: Монголд 4-6 жил хамт амьдарсан хосууд хамгийн их салдаг. Тэгэхээр 2006-09 онд гэрлэсэн хосуудын хувьд магадгүй салах оргил үе нь 2010-15.
Салсан хосуудыг хамт амьдарсан жилээр нь бүлэглэсэн статистик хамгийн анхаарал татав: 4-6 жил амьдарсан хосууд Монголд хамгийн их салдаг юм байна. Энэ бүлэг 90 оноос хойшхи нийт салалтын бараг ¼-ийг дангаараа эзэлж байв. Тэгэхээр салалт хосуудын хамт байсан хугацаанаас хамаарч байна. Иймд “Хэзээ хэдэн хүн гэрлэсэн бэ?” гэдгийг мэдвэл “Хэзээ хэдэн хүн салах вэ?” гэдэг ерөнхий зураг харагдаж магадгүй санагдлаа. Иймд гэрлэлтийн тоог харлаа: 2006-09 хооронд ердийн хэмжээнээс 3 дахин олон хос гэр бүлээ батлуулсан нь нүдэнд шууд тусав (Монголд жилд ойролцоогоор 15 мянган гэр бүл батлуулдаг ч 2006, 07, 08, 09 онуудад жилд 40-50 мянган гэрлэлт бүртгэгддэг байж).

 

Гэрлэлт 2006-09 хооронд ингэж огцом өссөн нь шинэ хүүхдийн 100 мянга /2006-2009/ болон шинэ гэр бүлийн 500 мянга /2008-2010/ гэх мэт тэр үед тѳрѳѳс хэрэгжүүлсэн бодлогын нѳлѳѳ бололтой. Тэгэхээр сүүлийн жилүүдэд салалт ихэсч байгаа нь мѳнгѳн урамшуулал ѳгч байсан энэ хугацаанд олноор батлуулсан гэр бүлүүдийн салах оргил үе нь ирсэнтэй холбоотой байж болох. Учир нь “Монголчууд гэр бүл болоод 4-6 жилд хамгийн их салдаг” гэдэг түүхэн зүй тогтлоор бол тэр үе нь 2010-15 хавьцаа байхаар байна.
Тэгвэл ер нь ийм статистик дүн гарах цаад шалтгаан нь юу вэ? Үүнд хариулт олоход биологийн (neuroscience) шинжлэх ухаан тус болж магадгүй:
 
② Neuroscience: Хайр дурлал үргэлжлэх хугацаа хязгаартай: (4-year-itch, 7 year-itch гэдэг ойлголтуудын талаар сонссон л байх?)
Гэрлэлтийн үндэс болдог хайр яаж үүсдэг, хэр удаан үргэлжилдэг нь бидний тархинд ялгардаг гормонуудтай ихээхэн холбоотойг олон судалгаа харуулдаг. Тэр дундаа 2 гормон маш чухал:
Эхнийх нь дурлалын гормон буюу допамин. Дөнгөж танилцсан хэн нэгний талаар үргэлж бодохоос өөр зүйлд төвлөрч чадахгүй болгон яг л хар тамхи шиг донтуулах үйлчилгээтэй. Харилцааны эхэн үед хүчтэй ялгаран, үнэндээ тохирох эсэхээ сайн мэдэхгүй хүнтэй ч насан туршдаа хамт баймаар санагдтал мансууруулдаг. Гэхдээ допамин яваандаа (1.5-3 жил орчимын дараа) буурч дурлалдаа сохорсон үе тѳгсѳх үе ирнэ. Тэгээд нүдээ нээхэд сонголт нь магадгүй амьдралынх нь хань болох хүн биш гэдгийг олж хардаг хүмүүс цөөнгүй. Иймд гэрлээд 4-6 жилийн дараа салдаг хосууд магадгүй дурлал нь дуусаад хэсэг тэвчиж үзээд бүтээгүй тохиолдлууд байх.
Бас нэг чухал гормон бол хайрын гормон буюу окситоцин. Допамин шиг шууд ялгараад л нүдийг таглаж, зүрхийг догдлуулж, агаарт хөөргөхгүй. Гэхдээ туршилтаар окситоцины ялгарлыг зогсоосон үед амьтад үр төлөө хүртэл голж эхэлдэг байна. Тэгэхээр байнга хүчтэй таталцдаг үе ѳнгѳрсний дараа ч харилцаа цааш оршин тогтноход энэ гормон зайлшгүй. Окситоцин бие (с-ээр эхлээд с-ээр дуусдаг 4 үсэгтэй үг) болон сэтгэлийн (зан характер, үнэлэмж?) ойлголцлын явцад бий болдог учир хосууд энэ 2 зүйл дээр таарахгүй бол хайр ч бага, улмаар харилцаа ч гүнзгийрэхгүй байх магадлал их. Тэгэхээр гэрлээд 4-6 жилийн дараа салдаг хосууд магадгүй хайрын энэ гормон нь хангалттай ялгараагүй учир харилцаа нь үргэлжлээгүй тохиолдлууд байж болох.
Гэхдээ дурлал, хайрын гормонууд үнэхээр ингээд гэрлэх салах хугацааг хатуу шийдчихдэг бол “Урьд нь яагаад салалт бага байсан бэ?” гэдэг асуулт гарч ирнэ. Энэ удаа хариулт олоход харин түүх/эдийн засаг тусална:
 
③ Санхүүгийн эрх чѳлѳѳ: Эмэгтэйчүүд боловсролтой, карьертэй болох тусам тохирохгүй хүнийг тэвчиж амьдрахaa больж байна
Ер нь эмэгтэй нь эдийн засгийн хувьд эрэгтэйгээсээ хамааралгүй болох тусам салалт ихэсдэг зүй тогтол дэлхий нийтээр ажиглагдаж буй:
  • Тариачны эдийн засагтай 300 жилийн өмнөх Орос орон: Бэлэвсэрсэн эмэгтэйн дахиж гэрлэх дундаж хугацаа ердөө 3-6 сар. Эрчүүдийн хүчинд тулгуурладаг тариачны амьдралд эмэгтэй хүн бие дааж амьдрах аргагүй байж. Иймд тэр үед нөхрөө оршуулаад л дараагийн нөхрөө хайхаас ѳѳр аргагүй байв.
  • Булчингийн хүч биш тархины чадвар дээр суурилсан 21-р зууны Япон оронд гэр бүл нэлээн тогтвортой байсаар ирсэн. Үүний нэг гол шалтгаан нь Япон эхнэрүүдийн 70% хүүхдээ төрөхөөр ажлаа хаяад гэртээ суудагтай холбоотой. Нөхрийнхөө цалингаар амьдардаг эмэгтэй хэрэв салчихвал санхүү нь хэцүүдэх нь тодорхой. Тийм болохоор salaryman нөхрөө байнга уугаад шөнө дөлөөр ирэхийг тэвчихээс өөр замгүй.
  • Эрх чөлөөний Америк оронд болохоор 2 гэр бүлийн 1 нь сална. Эмэгтэйчүүд гэрлэсний дараа карьераа хаядаггүй учраас санхүүгийн хувьд илүү биеэ даасан. Мөнгөө өөрөө олдог Америк эмэгтэйчүүд нѳхѳртэйгээ таарахгүй бол тэвчих шаардлага бага. Тийм ч учраас салалт ч түргэн--гэрлээд ердөө 2-3 жилд салдаг хосууд тэнд хамгийн их.
  • Маш өгөөмөр нийгмийн халамжийн тогтолцоотой учраас салсан ч цуг байсан ч санхүүгийн хувьд ялгаагүй Бельги орон: 3 гэрлэлтийн 2 нь салж дэлхийд тэргүүлнэ.
Тэгэхээр 300 жилийн тэртээх Орос эмэгтэйгээс гэртээ суудаг өнөөдрийн Япон эмэгтэй, эрх чөлөтэй Америк бүсгүй, хангалуун Белги эмэгтэй хүртэлх эдгээр түүх бүгд нэг хандлагыг илэрхийлнэ. Эмэгтэйчүүд санхүүгийн эрх чөлөөтэй болох тусам хайрын гормон дуусаа л бол тохирохгүй залууг тэвчиж амьдрах шаардлага багасч байна. Ганц тэвчих шалтгаан нь хүүхэд, олон хүүхэдтай байх тусам салах нь багасдаг. Гэхдээ орчин үед төрөлт буурч байгаа учраас тэвчих сүүлийн энэ шалтгаан ч мөн буурч байна гэсэн үг...
 
④ Болвосрол: Монголд салалтыг цаашид хурц асуудал болгох зүйл нь хүйсийн боловсролын зөрүү
Ер нь орчин үед “Гэрлэлт гэдэг нь тохиолдлоор үүссэн зүйлийг үргэлжлүүлэх гэсэн бүтэлгүй оролдлого” гэдэг Эйнштэйний үг улам бүр биеллээ олж байх шиг. Хаа сайгүй л эмэгтэйчүүдийн боловсрол сайжирч, карьерийн боломж ѳргѳн болсноор нөхрийн царай хараад гэрийн мухарт суудаг үе улиран одож байна. Харин байгалийн хууль хэвэндээ: хэзээ нэгэн цагт дуусдаг хайр дурлалын гормоны үйлчлэх хугацаа сунасангүй. Тийм ч учраас 4-6 жилд хамгийн их салдаг нь зѳвхѳн Монголчууд биш. Ѳнөөдөр дэлхийн 58 оронд дунджаар 4 жилийн дараа гэр бүл хамгийн их салдаг гэсэн статистик байдаг нь 2,3 дээр яригдсан зүйлсийг support хийх баримт болж байна...
Санамсаргүй шахуу үүссэн хайр дурлалын гормоны үйлчлэх хугацаа гэр бүлээ батлуулснаар уртсахгүй болохоор салалт олширч, салах хугацаа ч түргэсч буй дэлхийн жишгийг Монголчууд ч дагаж байх шиг. Хэдийгээр одоохондоо манайд салалт ноцтой түвшинд хүрээгүй ч эрэгтэй эмэгтэйчүүдийн боловсролын зѳрүүнээс болж гэр бүлийн тогтвортой байдалд цаашид илүү хурц асуудал үүсэх дүр зураг харагдана. Учир нь их сургуулийн оюутнуудын хүйсийн харьцаа 70:30 руу ойртож яваа өнөө үед хайрын гормонууд дууссаны дараа боловсрол, карьерийн хувьд эхнэртээ гологдох олон залуу гарч ирэх байх...Тэгвэл яг энэ асуудлаас болж 2006-09 хооронд батлуулсан 160 мянган гэр бүлийн хэд нь 4-6 жилийн босгыг давж чадалгүй унасан бол..? Хэрэв залуус маань ядаж бүсгүйчүүд шигээ боловсрол карьертэй болчихвол дурлалын гормон дууслаа ч шууд хаягдах магадлал нь арай багасах болов уу?
Эсвэл ер нь дундаж наслалт уртсахын хэрээр хосуудын цуг амьдрах ёстой хугацаа бараг 2 дахин сунан, харин хүүхдийн тоо ихэнхдээ ганц хоёроор л хязгаарлагдаж буй өнөө үед гэрлэлт угаасаа насан турш үргэлжлэх албагүй юу?
Энэ талаар Та юу гэж бодож байна?
 
 
 
 
-------------------------------------------
(**) Салалт гэрлэлтийн харьцаа (32%) болон 1000 хүн амд ногдох салалт (1.1) бусад орнуудтай харьцуулахад харьцангуй бага түвшинд, цаг хугацааны явцад тогтвортой байна. 80-аад онд төрөлт тогтмол өсч байсантай холбоотойгоор гэрлэх насны хүн ам ч бас өссөн. 80-аад оныхон нас биед хүрэхэд гэрлэлт нэмэгдэхийн хэрээр салалт ч нийт дүнгээрээ өсч байгаа. Харин 90-ээд он гараад төрөлт буурсан тул энэ үед төрсөн хүмүүс гэр бүл болох насанд хүрэх үед гэрлэлт, түүнийг дагаад салалтын тоо буурна. Тэгэхээр салалтын нийт дүнгийн өөрчлөлт гол асуудал биш.

avatar
    • Зочин
    • 213.156.124.*

    Сонирхолтой баримтаар баяжуулсан нийтлэл байна. Баярлалаа, бодууштай юм. Ерөнхийдөө одоо үеийн салалтын гол шалтгаануудыг эргэн тойрныхоо хүмүүсээс ажаад байхад: хосууд хоорондын зохицол /бие биенээ танин мэдээгүй, эхлээд сайхан байсан үерхэлээ яг тэр чигээр нь байна гэж итгэсэн бодлогогүй үйлдэл,тэвчээргүй байдал, бие биесээ хүндлэх хүндлэлгүй/, ёс суртахуунгүй, эцэг эх гэр бүлийн нөлөө, сэтгэл ханамжгүй байдал, эв эегүй байдал гээд л нэрлээд байвал олон л зүйл харагдах юм. Ер нь бол суурь хүмүүжил маш чухал:эцэг эхээс ч тэр, багш сурган хүмүүжүүлэгчээс ч тэр. Ийм нэг зүйр үг байдаг даа 'Хагацашгүй ханьдаа сонсошгүй муу үг бүү хэл' гэж.

    • Зочин
    • 90.63.253.*

    Sonirholtoi niitlelch ashiglasan materialuudiinhaa jagsaaltiig oruulaagui n haramsaltai.

    • Oyu
    • 43.242.242.*

    Sonirholtoi niitlel bn :-)

    • Зочин
    • 112.120.53.*

    Zaluu humuus eersdee amidralaa buteevel yavah zig harah zig hamtragchdaa bna harin Belen yuman deer tuilbal auandaa Essen orchin humuujil geed olon zuil neleelj zereldeen gardag

    • Зочин
    • 43.242.242.*

    yg zuw, neg taldaa zaluu humuus etseg ehinhe garig haralgui yaj iij bgad uursduu l bolgoh hergtei, bi uuruu ch 20 nasaa tuulj ywaa zaluu hun, etseg ehinhee mungur bosgoson bair mashin buh l zuiltei ch gerled 1,2 jil bolod l salj bga olon zaluchud bn, belen yuman deer buugaad irchihsen humuust ter amidraliig nuraahad ch neg ih tuwduhgui bolu,

    • Хилэнц
    • 103.10.23.*

    За, даа, манайхан үр хүүхдүүдээ гэрлүүлэх болохоор бүх юмыг нь бэлдээд өгчихдөг нь энэ салалтанд нөлөөлдөг. Энэ хоёрт өөрсдийн дуслуулсан хөлсөөр худалдаж авах эд хогшил байхгүй, ирээдүйд ийм тйим гэж төлөвлөх юмгүй, хийх юмгүй болчихоор хагаралдаад хэрэлдээд эхлэнэ. Энийг манайх, тэрнийг танайх өгсөн гэлцэнэ. Наад зах нь үүнээс болж салалт эхэлдэг. Хоёулаа зовж байж цуглуулсан юмыг хэн нь минийх чинийх гэх юм? Тэгээд ч хоёулаа завгүй, бүх юмаа төлөвлөөд хамтдаа ажиллаад зүтгээд явахад хэрэлдэх уралцах цаг зав гарахгүй амьдрал нь хүртэл утга учиртай болно.

    • Зочин
    • 122.201.21.*

    Орчин үед гэр бүлийн салалтгүй амьдрах боломж бий. Эр эм хүмүүс нийлж хослон амьдардаг нь байгалийн хууль. 1-3 жилийн хугацаанд эхнэр нөхрийн энерги долоон хүрдний түвшинд нэгдэж нэгэн цул болдог. Эрэгтэй хүнд аргын энерги давамгай, эмэгтэй хүнд билгийн энерги давамгай байдаг нь гэр бүл болсны дараа нэгдэж нэгэн цул болж энергийн харилцан үйлчлэл явагдаж байдаг. Үр хүүхэдтэй болох, аз жаргалтай амьдрах нь энергийн зөв солилцоо явагдахад үүсдэг. Эр нөхөр архи уух, эхнэрээ зодох, араар тавих нь 2, 4, 6 хүрдний энергийн солилцоо буруу явагдаж байгаатай холбоотой байдаг. Үүнд эмэгтэй хүний билгийн энергийн нөлөө их байдаг.

    • Зочин
    • 180.235.180.*

    emegtei hvnii bilgiin energiin noloo ni ih gedeg ni yu gesen vg be?

    • Асуулт
    • 126.236.205.*

    Үюрхэж эхэлсэн хугацаанаас нь тоолох юм бол хэлж байгаа тоонууд шинь таарахаа больчих юм бишүү?

    • Зочин
    • 49.250.205.*

    Statistic iin too barimt yrih gej baigaa bol eh survaljaa zaaval tavij baival zugeer. Bichih gej bgaa sedvee sain sudalj, olon ornii erdemtdiin sudalgaa, materiuluud unshij taniltsaad bichvel iluu sain boloh baih.

    • Зочин
    • 202.131.228.*

    statisticiin hureelengiin medeelel dr tiim ble

    • zochin
    • 103.10.23.*

    salalt ulam l ihseh bolov uu hair durlalaar suugaad amidraliin toloo hamtdaa zutgedeg hosuud 100 nii 1 huvi l baih. Ed hurungu yamar neg erh ashig tiim l yumaar odoo humuus suuj baigaa bolov uu ihenhi ni er emgui. Erchuud ni bur archaagui bolj mungutei bairtai mashintai huuhen avgai nariig sonirhdog durtai bolj. Deer ni er emgui zambaraagui bolson sanagdaj bna!

    • Ww
    • 27.123.214.*

    Ter ued ger bul salval ali aliniih n karier ajil turul ner hund namiin gishuunchlel bugd budaa boldog bsan uchraas salah bsan ch neg dertee bhaas oor arga bgagui

    • koko
    • 150.129.141.*

    60,70aad ond yagaad salalt baga baisiin bol?

    • Zochin
    • 202.131.225.*

    salaltiin talaarh niigmiin unelemj oor, emegteichuudiin erh chuluu baga baisan baih

  • Цэнддоо гуайн Соёлын Довтолгоо дээр сонин гаргалгаа блэ. Бага байсан ч бас биш юм билээ, харин намын хяналт гэж юм бсн бн.

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 4819

2020 оны УИХ-ын сонгуулиар аль нам ялах вэ?

12%
МАН
17%
АН
69%
Шинэ гуравдагч хүчин
  • 12%
  • 17%
  • 69%