Нийтлэл 01 сарын 19, 2016

Гишүүдийн зүүдэнд ордог хуулийн онцлох заалтууд

Гишүүд хууль боловсруулах юм уу, шинэчилж, батлахдаа тухайн хууль нь эхлээд надтай ямар холбоотой, дараа нь тэдэнтэй (сөрөг хүчин) ямар холбоотой, тэгээд тэдгээр хүмүүстэй (ард түмэн) ямар холбоотой вэ гэсэн дарааллаар тунгаан хэлэлцэж баталдаг гэнэ. 

Харин эхний шатанд буюу надтай ямар холбоотой гэсэн хэсэг дээр гацдаг,  нэрнээс нь хүртэл эмээдэг нэг хуулийн төсөл байгаа нь  Ерөнхийлөгчийн санаачилсан Сонгогдсон болон томилогдсон төрийн өндөр албан тушаалтанд хариуцлага хүлээлгэх тухай хууль. Уг хуулийн төслийг жилийн өмнө Ерөнхийлөгчөөс УИХ-д өргөн барьж байсан ч одоог хүртэл хэлэлцэгдээгүй л байна. Хэдийгээр хавар, намрын чуулганы хэлэлцэх асуудлын дараалалд орчихсон байдаг ч дандаа хэлэлцүүлгийн гадна үлддэг. Түшээд нэг сонгогдсон бол чуулганы ирц нойл заачихсан байсан ч суудалдаа бат хадаастай 4 жилийг өнгөрөөдөг дархан эрхэнд нь сөргөөр нөлөөлж болох заалтууд энэ хуулинд байгаа нь ингэж олон удаа хойшлуулахад хүргэдэг биз. Ингээд гишүүдийн төрийн өндөр албан тушаалтанд хариуцлага хүлээлгэх тухай хуулийн төслийн онцлох заалтуудыг сонирхуулж байна.

Онцлох 1

Онцлох 2

Онцлох 3

Онцлох 4

Хэрвээ энэ хуулийн төсөл сонгуулиас өмнө батлагдвал сайн. Учир нь сонгуулийн дараа маргаан гарсан тойргууд дээр мөнгөтэй хүмүүс нь гүрийж байгаад л тангарагаа өргөөд эрхээ баталгаажуулаад авчихдаг. Хойноос нь мянга жагсаад нэмэр байхгүй үед найдвар болох хууль юм. Харин "төрийн эрхэм түшээд” үүнийг мэддэг учраас одоог хүртэл хойшлуулсаар л байна.

Сэтгэгдэл бичих

    • Зочин
    • 2016-01-20

    oilgoh yum alga

    • irgen
    • 2016-01-20

    ene huuliig yaj hiigeed batal hehe. no joke

arrow icon