ХУГАРЛЫН ЦЭГГҮЙ БАРТЕР ХѲГЖЛИЙН ГАРЦ БИШ

Ганбаатар сошиал медиад гол фигур болон тарвалзаж байна. Муугаар, эсвэл сайнаар хэлэгдэх нь хамаагүй, зүгээр л тэрээр медиад тодорсон супер од боллоо.  ГАНБААТАР ГЭГЧ ХЭН БЭ? гэдгийг ард түмэн бараг л хэлчихлээ дээ, ѳѳрѳѳ ч системтэй боловсрол эзэмшиж чадаагүй гэдгээ хүлээн зѳвшѳѳрлѳѳ, тэр тусам түүнийг хүнийх нь хувьд улам гүнзгий танин мэдэцгээх боллоо. Харин, нэгэнт л чадаагүй юм бол  Х.Баттулга шиг үнэнээ хэлээ л явахгүй, ямар зорилгоор тѳрийн институци, ард олныг хууран молигдчихсон юм болоо? Хүн бүр ѳѳр ѳѳрсдийхѳѳ үзлээр л дүгнэлт хийж байна, олны танил хүн байх ийм л осолтой.

Харин ГАНБААТАР ГЭЖ ЮУ ВЭ? гэдэг дээр гагцхүү социологи судалдаг, мэргэжлийн хүн л дүгнэлт гаргаж чадна, учир нь энэ талын  дүгнэлт гаргахын тулд аливаа персоныг нийгэм зүйн талаас нь шинжих тусгай критерийг эзэмшсэн байх шаардлагатай байдаг.  Нийгэм зүйн талаасаа ГАНБААТАР БОЛ ҮЗЭГДЭЛ. Биенээсээ гал гаргадаг хүүхэн, бурхнаар бѳѳлждѳг бүсгүй, онгоцноос хѳрсний гүнд байгаа газрын тосыг нэвт шувт хардаг, харь гаригтай харьцдаг эр, хоромхон зуурт гадаад хэл сургаж чадах авъяастан, дээд тэнгэртэй яриа л түрийвчээр нь даллуулан мѳнгѳ олоод ѳгдѳг ид шидтэн, 100 жилийн ѳнийн хѳгжлийг олоод харчихсан зѳнч, аль дэвэн галавт үхээд үрэгдчихсэн хувилгаадтай оюунаараа холбогддог ер бусын хүмүүс, хавьтсан ойртсоноороо сор залдаг, бүр сүүлдээ зулын гол болох шахдаг гал шүтэгчид, дэлхий орчныг хараар хардаг, бодит байдлаас тасарсан сэтгэлгээний гаж донтой экстремист үзэлтэй улс тѳрчид,...гэх мэттэй угшил нэгтэй НИЙГМИЙН ҮЗЭГДЭЛ ( phenomena). Угшил гэдэг нь нийгмийн хоосон орон зайг хэлж байна. Тэндээс ухамсар мѳчид, нийгмийн энгийн ухамсрын тѳвшингийн хэсгийг тѳѳрѳгдүүлэн ашиглаж, ѳѳрийгѳѳ тодруулах ҮЗЭГДЭЛ. Тэд голдуу тодорхой объектыг сонгож аваад, академик мэдлэггүйгээ булзааруулан популист аргыг механизм болгон хэрэглэдэг, түүгээрээ рейтинг олж авдаг.

РЕЙТИНГ гэснээс рейтингийн судалгаа бол харьцангуй үнэлгээ шүү дээ.  Тодорхой улс тѳрчийн юмуу улс тѳрийн бүлэглэлийн талаар нийгмийн харилцааны хамгийн доод суурь хэсэгт, энгийн хүмүүсийн дунд байгаа үзэл бодлын хандлагыг танадсан, цуглуулсан  мэдээлэллийн цогц тѳдий юм. Рейтингийг энгийн харилцааны тѳлѳѳлѳл, тохиолдлын хүмүүсээс авсан асуулгыг үндэслэж хийдгийн учир энэ. Сэхээтнүүдийн дунд хийхээр яг эсрэг рейтинг гардаг. Гоо Марал судалгааны тѳвийн гаргасан рейтингийг харахаар толгой хэсэгт нь Ганбаатар, Н.Энхбаяр, Х.Баттулга, Г.Уянга, Б.Бат-Эрдэнэ...гээд цааш хѳвѳрдѳг. Гэтэл энэ хүмүүс улс орныг аваад явах жинхэнэ манлайлагчид мѳн үү гээд үзэхээр эсрэг дүгнэлт гардаг. Технологийн эринд академик мэдлэггүй, ЖУДАГ гэсэн хачирхалтай тэмдэг духан дээрээ наачихсан хэсэг нѳхѳд, улсаа хѳгжүүлнэ гэж байхгүй ээ. Тэгэхээр рейтинг бол нийгмийн тулгуур харилцаа ямар хандлагатай байна гэдгийг л харуулах болохоос улс тѳрчдийн сайн мууг харуулахгүй. Асуудлын тавилтаас эхлээд буруу зѳрүү эхлэлтэй, улс тѳр нийгэм зүйд ЖУДАГ, ТУЛХ гэсэн концепци, түлхүүр утга (indexterm)-ын аль нь ч байхгүй юм билээ.

 

Ганбаатарт эдийн засгийн онол ярих эрх нь нээгдээгүй

Ганбаатар, юу ч ярьж болно чѳлѳѳтэй, гэхдээ тѳрийн зүтгэлтэн гэхээр ѳѳр, ярих хэлэх эрх нь бусдын эрхээр хязгаарлагдаж явдаг. Түүнийг Оюутолгойг бартердах тухай концепци дэвшүүлэхэд нь маш их дургүй хүрэв. Сүүтэй цайны баланч эмээ ийм юм ярьсан бол банага яриа гэж бодоод ѳнгѳрч болох байлаа, гэтэл УИХын гишүүний амнаас шүү! Монгол улсыг, мянга мянган инженэр, сэхээтнүүдтэй нь хамтатган, дэлхийн хѳгжлѳѳс 1000 жилээр хоцрогдчихсон Африкийн хаа нэгтээх, бүдүүлэг соёл иргэншилгүй оронтой зүйрлэн доромжилж орхив. Бартер, ер нь таваар мѳнгѳний харилцааны хѳгжлийн үе шат гэж юу байдгийг тэр мэдэж байгаа юмуу, үгүй л юм шиг байна. Угаасаа ч эдийн засагч мэргэжилтэй гэдэг нь худлаагаас хойш. Тэрээр, Оюутолгойн тухай ярьж болохгүй гэсэн баталгаа гаргаад ѳгчих гээд З.Энхболд, Ч.Сайханбилэг нарт хандан ультиматум хийж байгаа харагдана билээ. Сайханбилэгийг анх гарч ирэхэд нь би хэлсэн үгэнд нь нийгэм зүйн интерпретаци хийсэн хүн, залуу удирдагч хүний дэвшүүлсэн идеа бүтээсэй гэж дотроо залбирч явдаг, заримдаа урам хугараад түүнийг хатуу шүүмжилдэг. Энэ удаад ѳѳртѳѳ эрх олгоод Сайханбилэгийн ѳмнѳѳс хариулт ѳгчихье, ѳмгѳѳлж хамгаалж... гэдгээр биш асуултыг хариултгүй үлдээгээд хэрэггүй гэдэг утгаар.  ГАНБААТАР ТАНД ОЮУТОЛГОЙГ ЭДИЙН ЗАСГИЙН ТАЛААС НЬ ЯРИХ ЭРХ НЭЭГДЭЭГҮЙ. Хэрэв маргамаар санагдвал та эдийн засгийн мэдлэгтээ дулдуйдаж байгаад, ТАНЫ БАРТЕРТ ХУГАРЛЫН ЦЭГ БАЙГАА ЮУ? гэсэн энгийн асуултанд үндэслэлтэй хариу ѳгчихѳѳрэй!

Яримаар байгаа бол бaртер биш ядаж клeринг ( clearing)  ярь!

Бартер ( barter) таваар мѳнгѳний харилцааны хѳгжлийн хамгийн анхны энгийн шат, Т-Т буюу таваар солилцоо, энгийн таваарын харилцаа. Бас Т-M-Т гэж дараагийн шат бий, энд мѳнгѳ зуучлагч болон орж ирдэг. Мустафа гэрээсээ сайхан хийцтэй сүх авч зах гарч худалдчихаад мѳнгѳѳр нь юухан хээхэн олж аваад харинаа л гэсэн үг. Ганбаатар уг нь Оюутолгойн алтыг ихэд үнэ хүргэж экспортлох талаар олон жил ярьсан хүн, энэ бол таваар мѳнгѳний харилцааны дараагийн шат. М-Т-М: Энэ бол борлуулалтаас ѳндѳр ашиг олноо л гэсэн үг. Энгийн ухамсрын түвшинд мэдээж ийм санаа дэндүү их таалагдана. Гэтэл энэ концепци хуучраад 100 жил болж байна. Ганбаатар уг нь 1000 жилээр ухарч давхиснаас 100 жилтэйгээ зууралдаа л болох болохгүй юмаа яриа л явсан нь дээр байсан байх. Бартер гэж балайрч байхаар ядаж клиринг гээд хэлчихгүй дээ, соцын үед ЭЗХТЗ-ийн гишүүн орнуудын хүрээнд тийм худалдаа хийдэг байжээ. Газар доорхи алтаа бартертчихдаг практик Ботсванад л байгаа байх. Оронд нь тѳмѳр зам бариулах юм гэнээ, алтны үнэ 2 дахин нэмэгдээд, эсвэл магадгүй тѳмѳр замын пластикэн дэр гарч ирээд ѳѳрийн ѳртѳг нь 2 дахин уначихвал монголчууд унгасан хойноо хавчих болох нь энээ дээ.

Хугаралын цэг

Хугаралын цэг гэхээр, бүдүүн тоймоор хэлэхэд хѳрѳнгѳ оруулалтын зардал ба эцсийн үр дүнгээр орж ирэх мѳнгѳн орлогын огтлолцох цэг гэдгээр ойлгогдоно. Балаансын үр дүнгээр тов тодорхой гарч ирдэг үзүүлэлт. Бүдүүнээр тоймлож буйн учир нь хугаралын цэгийг таваар мѳнгѳний харилцаа гэсэн том сэдвийн хүрээнд гадаадын эдийн засгийн дээд сургуулиудад бол 5 жил нухдаг юм, ганц нийтлэлийн контентэд багтаах арга, тоймлохоос ѳѳрѳѳр байхгүй. Эдийн засгийн онолын багш маань ҮХЛИЙН ЦЭГ ( мёртвая точка) гэж хэлдэг байж билээ. Үнэндээ үхлийн цэг шүү дээ, олсон ашиг нь оруулсан зардлаа нѳхѳж чадах, үгүйтэй байгаа тэр л цэгийг хэлээд байна л даа. Үйлдвэрлэл нь үхлийн цэг рүү ормогц биеэ барьж чадахгүй амиа хорлочихсон тэвчээргүй бизнессман дуулддаг л юм. МУИС-д таваар мѳнгѳний харилцааг 4-хѳн симестр үздэг юм билээ, хангалтгүй гэсэн үг. Гэтэл Уянга гишүүн яагаад, гадаадад тѳгссѳн галстуг зүүсэн эдийн засагчдыг нийгэмд хэрэг болохгүй хүмүүс гэсэн юм бол, гайхаж л байна.

Эдийн засгийн хѳгжлийн гарц

Эдийн засаг нь ѳѳрийн гэсэн хууль, хүний санаа зоргоос гадуур үйлчлэх динамик ѳѳрчлѳлтийн шатлалын зүй тогтолтой. Тэр зүй тогтлоос гажсан эдийн засаг унадаг,  манайд ийм л юм болсон(КОНЦЕПЦИГҮЙН АЛДАА)/  Макро эдийн засгийн хүрээнд таваар мѳнгѳний харилцааны үе шатыг дараах байдлаар тоймлон жагсааж болно.

  1. Бартер буюу таваар солилцоо. Т-Т
  2. Таваар мѳнгѳний энгийн харилцаа. Т-М-Т
  3. Таваар мѳнгѳний ашигтай харилцаа М-Т-М`
  4. Нэмүү ѳртгийн үйлдвэрлэл М-Т-М`-Т``-М`` Хугаралын цэг энд гарч ирэх эрсдэлтэй. М´ бол мѳнгѳн капиталийн дахин хуваарилалт, шинэ технолог, ѳндѳр мэргэжлийн инженерийн арми, програмmчлал, инноваци, электронжуулалт, шинэ маркетинг...г.м. нэмүү ѳртѳг үйлдвэрлэх боломжийн бүх статъяанд нэмэгдэл зардал гаргана гэсэн үг. Оюутолгойн нэмэгдэл зардал ихсэн нь манай тал ОТ-г саалийн үнээ гэж бодож хандсан, тэрий нь ХО-ын зардалд шингээсэн бас Рио зардлыг нэмэгдүүлсэн гээд гээндээ ч гоондоо ч байгаа л байх. Анхны гэрээ муу хийгдсэнээс хяналтын гадуур явчих шиг болсон. Гэхдээ ѳнгѳрсѳнтэй зууралдаж боломж алдахын оронд цаг хожиж алдсанаа эргүүлж олж авах нь юунаас ч чухал. Алдсан нь үнэн, гэхдээ алдсаны хойноос асгартал уйлаад юу хожих юм бэ? Алдсанаа эргүүлж олж авах боломж, таваар мѳнгѳний харилцааны дараагийн мѳчлѳгѳѳр бүрэн гарч ирэх нѳхцлийг бүрдүүлж болно.
  5. Нэмүү ѳртгийн нѳхѳн үйлдвэрлэл М-Т-М´-Т´´-М´´-Т´´´-M´´´´ Дахин хуримтлалаар нэмэгдэл хѳрѳнгѳ оруулалтыг дагалдах үйлдвэрт оруулах ёстой Зэс сувих, бэлэн бүтээгдэхүүн гаргах үйлдвэрийг цаг алдалгүй барих ёстой. Бэлэн бүтээгдэхүүн гаргаснаар нэмүү капитал орж ирнэ, энэ нь 40 он хүртэл хүлээх двидентээс хэдэн арав, магадгүй хэдэн зуу дахин их ашиг чирч ирнэ гэсэн үг.
  6. Нэмүү ѳртгийн тасралтгүй нѳхѳн үйлдвэрлэл. Энэ нь эдийн засгийн утгаараа БИЗНЕС ОРЧИН юм. Хэвийн явагдаж байгаа нѳхѳн үйлдвэрлэлийг дагаад ѳч тѳчнѳѳн жижиг дунд үйлдвэр бойжиж, суурь бүтэц, дагалдах үйлдвэрийн тосгон, тасралтгүй ажиллагаатай үйлдвэрлэлийн гигант цогцолбор бий болно. Зээлжилтийн нѳхцѳлч сайжраад ирнэ. Мега тѳслийн утга учир үүнд л байна, тэрнээс Ганбаатар, Уянга нарын яриад байгаа двиденд биш ээ, мэргэжлийн байр суурь ѳѳр.

 


avatar
    • Зочин
    • 202.126.91.*

    Миний Монголд Монголоо гэсэн ҮНЭНЧ СЭТГЭЛ байгаа бол Ямар ч ОЮУ ТОЛГОЙ-бусад ОРД,ТОЛГОЙ,УУЛ УУРХАЙ-Хөрөнгө ОРУЛАГЧ хэрэггүй ӨӨРСДӨӨ хөрөнгөө босгож чадна,ӨӨРСДӨӨ хөгжих боломжтой,зөвхөн өөр сэтгэхүйгээр сэтгэл гаргахад л хангалттай

    • Зочин
    • 202.126.91.*

    Их мэдэгч эдийн засагч-социологич И.Цэрэнхүү та хэний захиалгаар хоцрогдсон диплом ашиглан Хөгжил-ЦАг үетэйгээ тохирохгүй ОНОЛ яриад байгаа юм,Чиний тэр КЛЕАРийн мөрөөдлийн ЦАГ үе Миний МОНГОЛД ирэхэд 50 жилээр эрт байгааг мэдэрдэггүй юм уу? Төлөвшөөгүй-ёс зүйгүй Улс төр чинь ӨМНӨ-ГОВИЙГ 60 тэрбумын ӨРӨНД тависныг ойлгоогүй байгаа юм уу????? Ийм жудаггүй-ухамсаргүй Төрийн Түшээд Та 2т л Та 2ын захиалгын эрх ашигт нийцэхээс Монголын Ард түмний эрх Ашигт хэзээ ч нийцэхгүй Хоосруулахыг залуус мэргэжлийн гэх худалдаж авсан дипломт Урвагч танаас 108 хувь Эх ОРНОО гэх сэтгэлтэнүүд болохоор ӨӨРӨӨСӨӨ ИЧИЖ амьдар Их мэдэмхий минь. Тийм л мэргэшсэн.мэргэжлийн аугаа Эдийн засагч юм бол Миний Монголын үр хүүхэд бүр яагаад төрөнгүүтээ л 15 саяын өр-зээлтэй төрж байгааг Тэр төрсөн үрийн буруу,эсвэл төрүүлсэн эцэг-эхийнх нь буруу гэж хүлээн зөвшөөрсөнөөс өөрцгүй байна.Энэ цагийн Төрийн түшээд-Тань шиг Түмний хөрөнгийг хамтран идээд сурчихсан улсууд-мэргэжилтэнүүд Монгол Улсыг 4-8 жилийн дараа шинээр төрөгч бүрийг магадгүй 30-300 саяын өртэй төрүүлж,улмаар 18 аймгийн 10ыг нь өрөндөө тавихыг үгүйсгэхийн аргагүй,энэ эрчтэй шуналаараа амьсгалвал,Монголоос юу үлдэхийг Монгол түмэн ойлгохгүй байна?????????????? Тийм л аугаа Их МЭДЭГЧ та Монголыг ЯАГААД өрөнд унагаасанаа тайлбарлаж чадах уу? Монголын Төрийн бүх Түшээдүүдийн толгойг эсвэл ёс суртахуун-сэтгэлийг нь та өөрчилж чадах уу??? эсвэл Монголын Орчинг сайжруулж-өөрчилж байна гэж ХУУЛИЙГ нь өөрчлөх үү??????????? Та энэ бүхнийг нухацтай өөрөөсөө асуу?? Мэргэжлийн түвшинд шийдсэн бол Залууст ОНОЛ бус Боломжийг нь СЭТГЭЛ гаргаж сур?????????????????

    • Bayaraa
    • 208.54.90.*

    Ganbaatar iig muulah buhel buten baga humuus bas tsaana ni sanhuujuuldeg hurungtun gadaad humuus mongoliin bayachuud gazariin bayalagiig tsumluj idej uuj bga nuhduud baigaad ergelzeh zuil alga!! Eh ornoo gej diugarsan hun buriig nam darj esvel aldag !!!

    • Зочин
    • 202.21.124.*

    Энэ өвгөн охиноо ХҮН-аас нэр дэвшүүлнэ гээд Ганбаатарыг магтаад явж байсан. Одоо муулаад байгааг үзвэл Доржхандын бууны нохой болжээ зайлуул

    • zochin
    • 122.201.31.*

    Ene hun chin uuriin niitlelee bicheed olon jil bolj bn. Harin chi Ganbaatriin buunii nohoi yumaa daa. Bvr argaa barj bn uu daa haha

    • Иргэн ХҮН
    • 103.57.95.*

    Эдийн засагчид та нарын хийгээд бүтээгээд энэ жижигхэн эдийн засгийг хөгжүүлсэн нь хаа байна? Нэг л их сүрхий онол, тоо, томъёо, хувьсагч ярьсан хүмүүс. Эхи орныхоо төлөө юу хийсэн юм ичээч та нар. Эдийн засгийн зөвлөх нэртэй хоосон толгойлсон их мэдэгч та нарын буянаар танай жижигхэн эдийн засаг өсөх нь байтугай уруудаад ард түмэн чинь бэлэн мөнгөгүй болчоод бартерын наймаагаар амиа зогоож байна. Хөрсөн дээр бууж бодит амьдрал дунд орооч. Онол ярьж, томъёо бичхээсээ ичээч, түүгээрээ өөрийгөө их эрдэмтэй гэж харагдуулах гэж байгаа бол бүр илүү ичээч.

    • Тэндээс ухамсар мѳчид, нийгмийн энгийн ухамсрын тѳвшингийн хэсгийг тѳѳрѳгдүүлэн ашиглаж, ѳѳрийгѳѳ тодруулах ҮЗЭГДЭЛ.
    • 202.179.26.*

    unen unen

    • Иргэн ХҮН
    • 59.153.114.*

    МАНАН-ийн ээлжит захиалгат нийтлэл байна. Ганц таны дүгнэлтэд бид итгэхүү. биш л дээ ард түмэн дүгнэчихсэн. Бид түүнийг дэмжиж байгаа

    • Тэнэг Монгол
    • 103.10.21.*

    Сайн байна уу. ОюуТолгойн гэрээ нь өмнөх Эрдэнэтийн гэрээнээс илүү гэдгийг эсвэл аргагүйдэлд орж хийсэн гэрээ эсэхийг Та нотлоод батлаад өгье дээ. Эс бөгөөс над шиг , Ганбаатар шиг үл итгэгчид олон байгаа шүү. Нэгэнт та чадахгүй ш дээ. Монголоор дүүрэн Эдийн засгийн сургууль төгсөөгүй хүмүүс, итгэж найдаж сонгосон хүмүүс нь юу хийснээ мэдэхгүй гадаадын хүний хэлснийг дамжуулаад байгаа ойлгож л байна ш дээ. Энэ гэрээг луйвар биш гэдгийг ямар Монгол эрдэмтэн батлаад байгаа юм. ..

    • Зочин
    • 188.23.255.*

    Хvн бvр дээд боловсролтой байх албагvй Хврин хуурамч дипломтой эсвэл тегссен гэж худлаа ярьдаг нэг ч хvН байх ёсгvй л байхгvй юу

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 5001

2020 оны УИХ-ын сонгуулиар аль нам ялах вэ?

12%
МАН
17%
АН
69%
Шинэ гуравдагч хүчин
  • 12%
  • 17%
  • 69%