С.Ганбаатарын ХӨГЖЛИЙН КОНЦЕПЦ буюу 'СЭТГЭЛ татам' 9 зүйл ПОПУЛИЗМ

Монголд хэн Сталин, Хитлерийн сүнсийг босгож ирж байгааг харгалзаж, ардчиллын  манаанд зогсож байдаг Үүл баатарт хүргэх хов байна. Цаана чинь ард түмний гарт төрийн эрх, түмний өмчийг хувааж өгөх зорилго өмнөө тавьсан аюулын сүнс нэг гарч ирсэн байх шиг байна. Гарч ирээд нам авч, ерөнхийлөгчид санаархаж, галзуу популист хөтөлбөр дэвшүүлээд, хуучин хүү шинэ хүү болно, үүр цайж өрхөө татна, хацар хайрах цасан ширхэг мэт хайр гэнэ үү сэтгэл гэнэ үү очтон бууна гээд дуулж явна.

С.Ганбаатар  дүрэм зөрчиж ЕНБД-ыг өөрчилсөн гэдгээс үүдэлтэй маргаан сунжирсаар ХҮ нам хоёр төв хороо, хоёр ЕНБД, хоёр даргатай болж өрнөсөн. Намын энгийн гишүүд болон сонгогчдын хувьд хоёр тал цаашдаа энэ чигтээ зам салбал намын манифесто, үзэл баримтлал, хөгжлийн концепцыг харж сонголтоо хийх нь зүйтэй болов уу. С.Ганбаатарын хувьд анхнаасаа л намын их хурал дээр үг хэлэхдээ ганцаарчилсан  тоглолт хийж ирсэн зангаа тавьж чадалгүй ХҮ намын эрмэлзэх 9 зүйл зорилт гээчийг газрын хаанаас ч юм бэ гаргаж ирж уншжээ.

 ХҮ намын их хурал дээр С.Ганбаатарын дэвшүүлсэн 9 зүйл зорилт:

  1. Социализм, капитализмыг хольж хаос нийгэм үүсгэснийг эцэс болгоно. Монголчуудын үндсэн алдаа, философигүйдэл нь ийм байдалд хүргэсэн. Замбараагүйдэлд онолын дүгнэлтийг гарган тавьж, өргөн олонтойгоо хамтран цэг тавина. Социализм ч биш капитализм ч биш бидний амьдрал цэгцрэх хөдөлгөөнд орж, хөгжлийн манлай руу өөдлөн дэвжих болно.
  2. Үндсэн хуулийг шат ахиулан хөгжүүлнэ. Төрөөс хүнийг хамгаалах гэж Үндсэн хуулийг байгуулдаг. Үндсэн хуулийг төрийг хазаарлах, хязгаарлах, хянах хүчирхэг механизм болгон, ард түмний үндсэн эрхийн баталгаа болгоно.
  3. Засгийн бүх эрхийг ард түмний гарт бүрэн утгаар нь атгуулна. Засгийн бүх эрхийг ард түмний гарт өгөхийн тулд 1, Иргэний засаглал, төрийн засаглалыг хуваарилна. 2, Ард түмний төлөөлөгчдийн танхим байгуулж төрийн бүх эрх мэдлийг ард түмний байнгын хяналтад оруулна. 3,Төрийн засаглалын эрх мэдлийг хуваарилж, үндэсний тэнцвэртэй төр засгийг байгуулна 4, Шүүх эрх мэдлийг хүчирхэгжүүлж, төрийн бүх өндөр эрх мэдлийг шударга шүүхийн дор оруулна
  4. ХҮН намын тэргүүлэх гол зарчим: Бүрэн хөдөлмөр эрхлэлт. Ажилгүйдлийг багасгах биш, бүрэн хөдөлмөр эрхлэх гэсэн онолын зорилт тавьж, улмаар иргэдийн дундаж цалин 3 саяд хүрсэн цагт ХҮН намын зорилт биеллээ гэж үзнэ. Энэ бол дийлдэшгүй том зорилт биш. Тэр цагт ХҮН нам ажилгүйдлийг ялан дийлсэн гэж бид үзэж дүгнэж болно.
  5. Улсын бүх үхмэл хөрөнгийг амьд капитал болгоно. Улсын бүх капитал үхмэл хөрөнгө болсныг таслан зогсооно. Хоёрдугаарт далд эдийн засгийн нөлөөгөөр үүссэн үхмэл хөрөнгийг амьд капитал болгох бүх алхмуудыг авч хэрэгжүүлнэ. Төрийн өмчийн 395 үйлдвэрүүдийг ахмадуудад эзэмшүүлнэ. Өнөөдөр тэр намууд, улстөрчид эзэмшиж сонгуулийн мөнгөө босгож байгаа шүү дээ. Гэтэл тэдний өөрсдийн гараар бүтээсэн хөрөнгийг өөрсдийнх нь нүдэн дээр идэж, завшиж, устгаж, сөнөөж байгааг таслан зогсооно. Төрийн өмч бол ард түмний өмч мөн. Ард түмнийхээ алдагдсан эрхийг сэргээх нь шударга явдал болно. Ингэснээр монгол орны хөгжил цэцэглэлт гадаадын шууд хөрөнгө оруулалтын занганаас сална. Монгол орны хөгжилд шаардлагатай хөрөнгө Монгол улсад хангалттай байгааг манай нам илчлэн харуулна.
  6. Эдийн засгийн эрх чөлөөг хөгжүүлж, дэлхий ертөнцийн бүх дэвшилтэт онолд нийцүүлнэ. Эдийн засгийн эрх чөлөөг тэлбэл хөгжил хурдасна. Бизнесийн орчныг сайжруулж, эрүүлжүүлж, хувийн хэвшлийн хөгжилд хурд хүч нэмж, 25 жилийн турш жижиг дунд үйлдвэр болж гацсан байдлыг зогсооно. Хөгжлийн санг венч капиталын аж үйлдвэр хэлбэрт оруулна. Хөрөнгийн биржийн хөгжлийг олон улсын жишигт түргэн хугацаанд хүргэнэ.
  7. Татварын диваажинг Монгол улсад ашигтай байдлаар хэрэгжүүлнэ. Татварын бодлогыг хүний эрхийн зарчимд төгс нийцүүлж, татварын боолчлолыг таслан зогсооно. НӨАТ-ыг устгаж, орлогоос татварладаг бүх төрлийн шударга бус татварыг хуулиар хориглоно. Татварыг, хуулийн цаана байх философийг тогтоож, хөгжлийн хүч, боломж болгон ашиглана.
  8. Засаглалын хямралыг эцэс болгоно. Засаглалын үр өгөөжийг өндөр хэмжээнд гаргаж, үндэсний лидер төрөн гарах бүх бололцоог нээнэ. Ерөнхийлөгчийн засаглал ба Ерөнхий сайдын засаглалын сайн муу талыг гарган тавьж, өргөн олны оролцоотойгоор шийднэ.
  9. Хэмжээгүй эрхт намыг хязгаарлана. Нам төрийг тусгаарлана. Намын хүчирхийллийг гүйцэтгэх засаглалд хязгаарлана. Намын эрхийг нутгийн өөрөө удирдах байгууллагад хязгаарлана. Улстөрийн намыг жинхэнэ үзэл бодлын байгууллага болох бүхий л арга хэмжээг авна. Хэмжээгүй эрхт намуудтай ХҮН нам, эрх чөлөөт хүмүүс л тэмцэж чадна. Хөдөлмөрийн үндэсний нам энэ талбар дээр ялах болно оо.

Дээрх 9 зарчмыг би сэргэн мандах зам гэж нэрлэж байна. Энэ сэтгэл татам зорилгынхоо төлөө бид ясаа цайтал тэмцэх болно.... Ард түмэн ялж л таарна. Бидэнд итгэсэн ард түмний итгэл харанхуй шөнө монголын гэрийн тооноор цацрах гэрэл шиг, тэдний хайр шиг, тэнгэрт түгэх мянга мянган одод шиг, хацар хайрах цасан ширхэг шиг, чам дээр, над дээр, чи бидэн дээр очтон буусаар байна.  Хуучин хүү шинэ хүү болно. Хөмөрсөн тогоо шиг бидний амьдралыг өглөөний гэрэл сүлнэ. Үүр цайж байна. Өрхөө татаж гэгээ оруулсан монгол хүн мандтугай. Мөнх хөх тэнгэр ивээтүгэй. Монгол хүн мандтугай. Эх сайхан монгол орон минь эгнэгт мандан бадартугай. Морин цаг боллоо. Адуундаа мордоцгооё. С.Ганбаатар

 

 

Цаг хугацаагаар аялж болдог бол социализм хэмээх нэн сонирхолтой түүхийн туршилтыг очиж сонирхмоор санагддаг билээ. Харин түүний хэлсэн  үг, ташсан алганы чимээг үзээд хүсэл биелэх мэт, нэг иймэрхүү байсан болов уу гэмээр үзэгдэл олж үзэв. Коммунизмын загалмайлсан эцэг Лениний хэлсэн үгэнд ч ард түмэн people гэж үг ийм олон давтагддаггүй байх. Хөгжлийн санг венч капиталын аж үйлдвэр болгох гэх мэт чөлөөт эдийн засгийн хамаг хамаг суурь ойлголтыг хольж хутгах, зорилго, зарчим гэх мэт нийгмийн ухааны түлхүүр үгсийг хольж солих, намын эрхийг нутгийн өөрөө удирдах байгууллагад хязгаарлах, адуунд мордох гэх мэт учир битүүлэг, утга найруулгагүй монгол хэлний жижиг сажиг өөг түүхээ больё гэхэд улстөр, эдийн засгийн бодлогын чиг баримжаа нь ямар ч тодорхойгүй, ахмадуудад өмч хуваарилж, ард түмэнд төрийн эрхийг атгуулна гэх мэт абсолют популизмын чанартай, хоосон лоозон, тархи угаах үлгэрээр дүүрэн 9 зүйл ажээ. Дипломгүй, тийм байтлаа дипломтой гэж худлаа ярьсан асуудлаасаа илүү энэ 9 зүйл нь ямар ч мэдлэггүй, цэгцгүй, тодорхой концепцгүйг нь тусган харуулж, түүнийгээ сэтгэл татам 9 зорилго гэхчлэн хүүхдийн зохиол мэт үгсээр хачирлажээ. Тэгэлгүй яахав, популизм дандаа л сэтгэл татам байдаг. Сэтгэл татсан бэлэн мөнгө, сэтгэл татсан хямд хүү, сэтгэл татсан улстөрчдөө дагаж явсаар энэ болсон. Ийм улстөрч оршин байх нь байх, харин түүнийг төр улсыг залах түшээдийн нэгээр залж, түүгээр зогсохгүй ерөнхийлөгчийн сэнтийд санаархаж, хэдэн мянгаараа алга ташиж, ХҮН-ийг хагалан бутаргасан операцынх нь ард боловсролтой залуус дагаж сэвж байгаа нь дэндүү харамсалтай.

Хөгжлийн практик, улстөрийн соёлыг хүний газар өөрсдийн биеэр үзэж, туршиж, суралцаж ирсэн Боргилд, Бат-Оргилд, Одонгуад ийм манифестотой улстөрчийн хормойд шигдэхээс өөрөөр өөрсдийн тугийг мандуулах зам, цаг байхгүй гэж үү? ХҮН намын гишүүдэд, төв хорооны боловсролтой залууст, өдгөө түүний рэитингийг үлэмж өндөрт өргөсөөр яваа сонгогч бидэнд энэ хүнээс өөр, ийм манифестогоос өөр сонголт байхгүй гэж үү? Байхгүй бол энэ мэт социалист коммунист капиталист утопи анархи ер аль газрын хамаг суртлын элдэв үнэр хольсон популизмыг "сэтгэл татам 9 цагаан зорилго"-оо болгосон ‘хүн’-ий хиншүүд утуулснаас  дассан сурсан МАНАН-даа манантаж суусан нь дээр.  МАНАН бол өөрсдөөс нь залхсан сонгогчид боловсролтой, концепцтой залуус гэж итгэл тавьж угтсан ХҮН-ыг энэ мэт зальхай лоозон дэвшүүлсэн нөхрийн гарт орж, хоосон цааснаас шинэ нам босгож ирсэн журмын нөхөд хөлөө жийлцэж байгааг хараад баясаж суугаа нь лавтай.   Хожил хоёр тийшээ,  хожсон тал нь ийм манифестотой С.Ганбаатар болох бол ёстой МАНАН тийшээ шүү, сонгогчдоо.  

 

 


avatar
    • Н.БАЯР
    • 59.153.114.*

    ЗӨВ ШҮҮ

    • Зочин
    • 59.153.115.*

    Namiinhan iltgel bichij ogson bolovch, mani hun hural deer gol gargaj ooriin bodloo namiin bodlogo meteer yarisan daa, tegeed yarij bgaa yum ni minii gol zevseg bol tsuurhal humuusiig holsolj tsuurhal taraa gedeg gants l yum namiinhandaa heldeg dee

    • хуучин танил
    • 182.160.36.*

    энэ хүн ганцаарчилсан тоглолт хийж чаддаг л хүн. Мэргэжлийн хүний бичээд өгсөн юмыг уншиж чаддаггүй (тийм дадал наад захын соёл хүмүүжил огт заяагдаагүй хүн). Тухайн байгууллагын шийдвэр гаргах хурал олон нийтэд хандсан хариуцлагатай үед ёстой л сэтгүүлчийн бичсэнчлэн хаанаас ч юм бэ цаас гаргаад эсвэл цээжээрээ солиорч заалаас зөвхөн алга ташилт сонсож кайф авч түүгээрээ өөрийгөө баясгадаг хүн. Их хуралд очоод намын дарга болоод бас өөрчлөгдөж боловсролтой хүмүүсийн далбаан дор өөрчлөгдөж байгаа гэж бодсон чинь яг л хэвээрээ байна даа. Дагаж дэрвээд сэвээд хөөргөөд байгаа залуучууд яана даа. Та нарт нийгмийг улс орноо хөгжүүлэх ажил их байгаа шүү дээ. Ийм муу найруулгатай жүжигт цагаа нэрээ барах хэрэг байна уу даа. Харамсаж байна.

    • teneg
    • 64.62.219.*

    Одоо манайд улс төрийн албан тушаалыг болимоор бн. УИХ гишүүдийг төрийн албан хаагч болгое.

    • Зочин
    • 150.129.142.*

    Ганбаатар ч яахав боловсролгүй мэдлэгггүй гэлгээ дахин дахин батлаад байгаа хүн. Хажууд нь хормойд нь нуугдаад байгаа нөхдүүд нь ядаж уншаад янзлаад өгч болоогүй юм байх даа. Ийм байж өөрсдийгөө улс төрч л үзээд байхаас ичмээр л юм даа. Ахлах ангийн хүүхэд ч ийм найруулгатай ийм санаатай юм бичихгүй байх. Үнэхээр толгойгоо хүрэхгүй байна гэдгээ хүлээн зөвшөөрөхгүй тэнэг юм даа

    • нийтлэлч
    • 80.123.18.*

    Мундаг, мундаг Болор оо! Ѳѳр ч ПОП жишээ, юмнууд байгаа, нэмэрлэе! 1. Намын хамт олон бол ОРОЙН ДЭЭД...намын дарга дангаар шийдвэр гаргах эрхгүй, яагаад гэвэл дарга бол боол гэж тэр хэлсэн. Үйлдэл нь болохоор намын дээд байгууллагаа цуцалсан тушаал гаргасан 2. Тѳрийн бодлогын цѳм нь МАА, уул уурхай бол туслах аж ахуй гэж тэр хэлсэн 3. ОТ-г Ботсван улс шиг бартердах хэрэгтэй 50 млрд хүргэчих боломж бий гэж хэлсэн...ѳѳр ч юмнууд яриад л байдаг юм Гол нь Ленинтэй маш адилхан юм ярьж байгаа. Ленин, тѳрийг ард түмний гарт, үйлдвэрийг ажилчдад, газрыг тариачдад хуваарилж ѳгнѳ гэж Смоленскийн талбайн цуглаан дээр хэлж байгаад засгийн эрхийг авсан байдаг, дараа нь 10 сая хѳрѳнгѳлѳг иргэдийг хүйс тэмтэрч геноцид хийсэн улаан алуурчин байсан. 100 жилийн дараа ийм юм гарна гэж яаж мэдхэв дээ тэгээд монголд шүү! Түүх давтагддаг байж мэднэ.

    • Зочин
    • 202.131.227.*

    Yamar ard baina tiim tor baina gedeg chine l ene shuudee. Ter bolovsroltoi humuus Ganbaatariig utgagui yum yarij baigaad medej l baigaa harin yagad namd ni elseed dalbaan door ni namirahiig huseed baina gej bodoj baina. Songogchid ted naraas iluu Hinshuu Ganbaag l songoh uchraas ter shuudee. Yamarch sain bodlogo strategy deer ni bolovsrol bailaa geed ter hun ard tumend taalagdahgui Ganbaa shig yarisan hun l taalagdana oiriin 10 n heden jildee lav tiim bna. teheer zugeer tevcheertei huleehees oor zam baihgui sain ulstorch mundag humuus garch irehiig bish shuu bid oorsdoo oorchlogdohoo l huleehees oor zamgui !!!

    • Зочин
    • 202.124.221.*

    sain bichjee. uneheer tiim. mongoliin site-uud, hevlel medeelliin ali ch tom baiguullaguudaas iluu medremjtei, iluu hodolmorch, iluu setgeltei ajillaj baigaa ta buhnii ajild amjilt husye. ene hetsuu hend itgehee medehee bolison, nuser haranhui uyed bambar bolj yavaa ta buhend bayarlalaa.

    • Зочин
    • 202.21.109.*

    ayaya bas laihtar bichjee

    • Зочин
    • 202.9.41.*

    chi amjihgui ee ganbaa chamd yamarch bodlogo alga sorry hunees copy paste hiigdee bas zuv yarildaa buruu yarisan bna

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 5087

2020 оны УИХ-ын сонгуулиар аль нам ялах вэ?

12%
МАН
17%
АН
69%
Шинэ гуравдагч хүчин
  • 12%
  • 17%
  • 69%