Нийтлэл 03 сарын 08, 2016

ОРОСЫН ГАЗРЫН ТОСНЫ ШИНЭ БОДЛОГО БА МОНГОЛ

ОХУ өнгөрөгч нэгдүгээр сарын эхээр Монголын нийт өрийн 97 хувьтай тэнцэх 172 сая долларын өрийг тэглсэн. Энэ өршөөл  Москва ЗХУ-ын нөлөөнд байсан бусад орноос эдийн засгийн хувьд алслахын хэрээр Улаанбаатартай илүү ойртох хүсэлтэй байгаагийн илрэл боллоо. Монгол улс ОХУ-ын хувьд газрын тосны бүтээгдэхүүнийх нь нэг том хэрэглэгч нь болох боломжтой.

Газрын тосны үнэ унасан нь Орос төдийгүй түүнтэй эдийн засгийн харилцаа хамаарал өндөртэй орнуудад цохилт болов. Оросын 'найзууд' түүхий эдийн үнэ  төдийгүй барууны зарим хориг арга хэмжээнээс болж хохирол амсаж, цаашдын эдийн засгийн стратеги, хамтран ажиллах түншээ эргэж нэг харахаас өөр аргагүй байр сууринд очсон билээ. Оросын хамгийн ойрын түнш Казахстан болон Киргизстан хүртэл эдийн засгийн өөр эдийн засгийн боломж, түншлэгч хайж эхлэв.

Казахстаны валют гэхэд л өнгөрсөн 5 сарын хугацаанд 100 хувь унаж, хоёрдугаар сарын эцсээр нэг ам.доллар 325,08 тэнгетэй тэнцэв.  Хоёрдугаар сарын 23-нд Ройторсоос мэдээлснээр бол 2015 онд Казахстаны эдийн засаг төлөвлөсөн ёсоор 2,1 хувь биш 0,5 хувь л өсөх төлөвтэй. Энэ жил газрын тосны үйлдвэрлэлээ 74 сая тон болгож танахаас гадна Арабын Эмират зэрэг Дундад Дорнодын бүсээс хөрөнгө оруулагч хайж эхэлжээ.

Хямрал Оросын Казахстанаас түрээслэдэг пуужин турших 4 талбарын түрээсийн үнийг өсгөх хэлэлцээрт хөтөллөө. Орос 4 газрын түрээсэнд 24 сая доллар төлөхөөс гадна Байконурын сансарын төвийг 2050 он хүртэл 150 сая доллараар түрээслэдэг ч Казахстаны тал хангалтгүй гэж үзэж байгаа аж. Киргизстан ч мөн хамтран ажиллаж байсан Оросын хоёр компани төслийг санхүүжүүлэх чадваргүй болсны улмаас 3 тэрбумын өртөгтэй усан цахилгаан станц байгуулах төслийг зогсоов. Киргизстаны хувьд Евразийн Эдийн Засгийн Холбоонд элссэнээс нь хойш Орост ажиллаж байгаа киргиз ажилчдын тоо 544 мянга хүртэл өссөн ч 2015 онд эдгээр ажилчдаас гэр рүүгээ явуулах мөнгө 28,3 багасч, Узбек, Тажикт бүр 50 хувиар багасчээ.

Орос өрөө тэглэсэн нь Монголын Засгийн газарт оноо авчрав. Харин үүнийхээ оронд  Оросоос илүү их эрчим хүч импортлох шан авч магадгүй. Монголын хувьд 2014 онд нийт газрын тосны хэрэглээнийхээ 91 хувийг Оросоос импортлосон. 2013 онд нийтдээ 1,03 тэрбум долларын газрын тосны боловсруулсан бүтээгдэхүүн импортлосон нь Оросын энэ төрлийн нийт экспортын 67 хувь ажээ. Ийм өндөр хамаарал нь Монголыг Оросын бодлогын өөрчлөлт, нийлүүлэлтийн шоконд мэдрэг болгодог. 2011 оны хавар Орост дизель шатахууны хомсдол үүсэхэд Монгол руу гаргах нийлүүлтээ танаж байсан удаатай.

Эрчим хүчний хамаарал уул уурхайн операцаас гадна Монголын нэг том сул тал болох дэд бүтцийн асуудалд нөлөөлдөг. Монгол улсын хувьд цаашид дэд бүтцээ сайжруулах нь уул уурхайн бүтээгдэхүүний экспортод хэрэгтэй. Монгол улс сувернитэт, бие даасан байдлаа хадгалах үүднээс “гуравдагч хөршийн бодлого” баримтлаж ирсэн. Олон монгол хүн Орос, Хятадын төслүүд Монголыг хоёр хөршөөсөө хэт хамааралтай болгоно, зарим нь бүр замаар нүүдэллэж орж ирнэ гэж болгоомжлодог.

Монгол улсын хувьд цаашид ч гэсэн эрчим хүчний хэт хамаарлаа багасгахын тулд ардчилсан орны статусаа ашиглан гуравдагч хөршийн бодлогоо үргэлжлүүлж, Европын холбоо, Япон, Солонгос зэрэг Азийн орнуудтай хамтын ажиллагаагаа хөгжүүлэх нь зүйтэй. Оросын хувьд одоогийн нөхцөл байдал, эрчим хүчний хамааралд дөрөөлж Монгол-Оросын хоёр талт харилцааг хөгжүүлэх, бүс нутаг дахь байр сууриа бэхжүүлэх дипломат бодлого хэрэгжүүлэх төлөвтэй байна.

Diplomatic Intellegince

Сэтгэгдэл бичих

arrow icon